Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино

1

Хайрын тухай кино  – эцэс төгсгөлгүй сэдэв. Үзэгч болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авч үнэлнэ, яагаад гэвэл хүн болгон хайрлаж дурлаж үзсэн байдаг билээ.

Энэ удаад хайр дурлалын хөнгөн инээдмийн киноноос эхлээд сэтгэл зүсэм гунигтай түүхийг ч өгүүлэх кинонуудыг санал болгож байна. Жинхэнэ хайрын мартагдашгүй түүх.

50 First Dates

Генри Рот үзэсгэлэнт Люсид сэтгэл алдарна. Зарим нэг бүтэлгүйтлийг эс тооцвол Ромео үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг хөндөж чадна. Хосууд хайраа эцэс төгсгөлгүй мөнхийн мэт ойлгох боловч бүсгүй авто осолд орсны улмаас өмнөх өдрийнхөө амьдралыг огт санадаггүй. Хайрт залуу Генри үүнд бууж өгөхгүй хайртай бүсгүйдээ өдөр болгон шинээр дурлахад ч бэлэн.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 1

Magic in the Moonlight

Туршлагатай, авьяаслаг илбэчин залуу найзынхаа гуйлтаар нэгэн айлд ирэх бөгөөд тэнд далдын ид шидээр бусдыг хууран мэхэлж буй бүсгүйтэй учирна. Тэр бүсгүй үхэгсэдтэй холбоо тогтоож чадахаас гадна хүний хувь тавиланг зөгнөн хэлэх ажээ. Илбэчин залуу түүний худал хуурмагийг илчлэхийг хичээх тусам түүний урхинд улам орох болно.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 3

Pretty Woman

Салаад удаагүй байсан 40 настай саятан Эдвард Льюис санаандгүй тохиолдлоор Вивиантай Бэвэрли Хиллз орох зам дээр танилцаж бүсгүйг хэдэн шөнийг өнгөрөөвөл мөнгө өгнө гэдэг. Энэ уулзалт тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх тухай өгүүлэх хайрын тухай гэгээн түүх юм.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 2

Служебный роман/Ийм нэгэн явдал

Киноны гол баатар Новосельцев дарга хүүхнийхээ араас гүйж албан тушаал ахихаар шийднэ. Харин хувь заяа түүнд гэнэтийн бэлэг бэлджээ. Зөвлөлтийн алтан үеийн энэ киног дахин дахин үзсэн ч уйдмааргүй, сонирхолтой бөгөөд инээдтэй.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 4

Amour

Жорж, Анна хоёр 80 нас давсан хүмүүс. Тэдний гэрлэлт төгс гэж хэлж болно. Анна хүндээр өвчилж ой санамжаа алдахаас гадна хэвтэрт орж хүний асаргаанд орно. Хичнээн хүнд байсан ч тэдний хайр дурлал хэвээр. Анна нөхрөө хайрлан өөрөөсөө болж бүү зовоосой гэж хүснэ, харин Жорж эхнэрээ хайрлан түүнийхээ зовлонгоос өчүүхэн ч гэсэн нимгэлэхийг хүснэ. Тэдний хувьд саад бэрхшээл гэж байхгүй, тэд хайрын хүчээр бүгдийг ялан дийлж байсан юм.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 5

The Notebook

Настай хүмүүсийн асрамжийн газарт нэгэн настай эмэгтэйд нас тогтсон нэгэн эр тэмдэглэлийн дэвтрээс дурсамж уншиж өгөх ажээ. Энэ дурлалын түүх бидний зүрх сэтгэл гүн ул мөр үлдээнэ.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 24

Titanic

“Титаник” . . . гэж хэлэхэд хүн бүрийн нуруугаар нэг юм гүйх болов уу. Том усан онгоцны сүйрэл бус харин эмзэг, мартаж боломгүй анхны хайрын түүхийг энд өгүүлнэ.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 6

Любовь и голуби

Машины эд анги засварлаж байгаад Василий Кузякин гэмтэл авч амралтанд амрах эрх авдаг. Тэнд Раиса Захаровна хэмээх эмэгтэйтэй танилцаж … Вася амралтаасаа өөрийн төрөлх тосгондоо биш Раиса Захаровнагийн гэрт очих ажээ. Васягийн хувьд цоо шинэ амьдрал, түүний хувьд сонирхолтой, ойлгохгүй зүйлс маш их…

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 7

Il bisbetico domato/Зөрүүд эрийг номхотгосон нь

Бүх цагийг эзэлсэн хайрын түүхтэй инээдмийн кино. Энэ киноны үг хэллэг нь маш алдартай бөгөөд киноны гол баатрын хэлсэн үгийг одоо болтол ишлэл болгон ашигласаар байдаг.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 9

Москва слезам не верит/Амьдрал нулимсанд дургүй

Амьдралын маш олон бартаат замыг туулж буй киноны гол дүрийн баатар эмэгтэй хүсэж байсан албан тушаалдаа хүрч, ганцаараа охиноо өсгөж бүхий л талаар амжилттай байж чадна. Харамсалтай нь түүнд эрийн тэнгэр ивээсэнгүй. Харин хувь заяа Катеринад “амьдрал 40 наснаас л эхэлнэ” гэдгийг баталсан мэт.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 8

Ghost

Амьдрал, үхэл нэг зүйлийн хоёр туйл мэт, харин энэ кинонд зэрэгцэн оршино – үүний шалтгаан хайр дурлал. Киноны гол баатрууд болох Молли болон Сэмийг хараад бид өөрсдөө мэт сэтгэгдэл төрөхөөр жүжиглэж чадах хүмүүс ховор биз ээ. Ингэж жүжиглэж чадсан Патрику Суэйзи, Деми Мур нарт мэхийн ёслоё.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 10

Gone with the Wind

Сайн кино гэж бий бас шилдгийн шилдэг гэж байдаг бол “Gone with the Wind” үүнд хамаарна. Киног хэдэн ч удаа үзсэн удахгүй, шантрашгүй сэтгэлийн тэнхээтэй бүсгүйн тухай гайхамшигт түүхийг өгүүлэх энэ кинонд хувь заяаны цохилтыг хэрхэн даван туулж буйг сэтгэл хөдлөн үзсээр л ….

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 11

A Walk to Remember

Баян царайлаг залуу болон суралцахаас өөр зүйл мэдэхгүй даруухан охины хайр дурлалын түүх шилдэг нь биш ч гэсэн: хайр хүнийг орвонгоор нь эргүүлж чадна. Тийм ээ, бодит амьдрал үлгэрийн мэт амьдралыг эргүүлэх хэдий ч жинхэнэ хайрыг юу ч өөрчилж чадахгүй.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 12

Dirty Dancing

Хайр дурлал, бүжиг, үй зайгүй нөхөрлөл … бас л хайр дурлалын түүх. Киног үзэж дууссаны дараа ямар ч хүн бүжиглэж сурахыг хүсдэг уламжлал тогтсон гэж хэлж болно.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 13

Pride and Prejudice

Беннетийн охин хөрш залууг ирэхийг хүлээнэ. Хөрш залуутай цуг түүний найз нь ирэх бөгөөд найз залуу охины эгчийн хооронд учир ургаж хайрын түүхийн гогцоо ээдрээ үл тайлагдана.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 14

The Great Gatsby

20-иод оны үеийн Нью-Йоркийн шуугиант амьдрал, ганган хүмүүс тансаг үдэшлэг дээр зугаацан буцалсан амьдралаар өдөр шөнийг өнгөрүүлэх аж. Киноны хэсэг, дүр, тэдний хэлсэн үг болгоныг өөртөө үлдээмээр. Нөхөрлөл, сэтгэл ханамж, үзэн ядалт, дайсагнал, хайр, урвалт – энэ бүгдийг та киноноос олж харна.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 15

Love Actually

“Бидний эргэн тойрон хайр дурлал. Бодитоор оршино”- гэж эхлэх энэ киног хэдэн зуун удаа үзсэн ч удахгүй. Гэрийн үйлчлэгчдээ дурласан зохиолч, хөгширсөн рок од, уйтгарласан ерөнхий сайд, бэлэвсэн эр, порно жүжигчин бүгд нэгэн үйл явдлын гэрчүүд. Тийм ээ, хэтрүүлсэн байж болно, гэхдээ л кино бол мөрөөдөл тул элдвээр дүгнэхгүй байхыг хүсье.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 16

Д’Артаньян и три мушкетера

Зөвлөлтийн киноны сор бүтээл. Амьдралыг хайрлах хүсэл, сэтгэл хөдлөлийг магтахгүй байхын аргагүй. Залуу шадар цэрэг Д’Артаньян хайрынхаа төлөө уулыг орвонгоор нь эргүүлэхэд бэлэн, хатан хааны гутамшигаас, харин Францыг улс төрийн үймээнээс аварна.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 17

P.S. I Love You

Бас нэгэн нулимс асгаруулах кино. Үзэгчдийн ойлгох, мэдэх хэлээр ярьж зүрхэнд буух  ухаантай, зөөлөн кино. Өчигдөр бат бөх юунд ч дийлдэшгүй зүйл өнөөдөр ямар хэврэг болохыг эндээс харж болохоос гадна хайр дурлалд олон үгний хэрэггүйг эндээс мэднэ. 3 үг байхад л болно …

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 18

The Lake House

Орон зайгаар тусгаарлагдаж дурласан хоёрын тухай түүх. Тэр орон зай нь километр, хотоор биш харин цаг хугацаагаар тусгаарлагдсан юм. Зураг авалт нь энгийн ч сайхан, үйл явдалтай нийцэх дуу хөгжим таны сэтгэлийг улам хөндөнө.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 19

Meet Joe Black

Энтони Хопкинс болон Брэд Питт – тансаг кино хийхэд өөр юу хэрэгтэй юм бэ? Гэхдээ энэ киноны хүний сэтгэлийг татах нэг зүйл бий – сайн сайхан ба муу ёр, уужим сэтгэл ба атаа жөтөө, айдас ба эр зориг, хайр дурлал ба үхэл.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 20

Sleepless in Seattle

Энгийн мөртлөө ихийг өгүүлэх сэтгэл хөндсөн кино. Киног үзэн үдшийг тайван өнгөрүүлэхэд таны оюун санаа, зүрх сэтгэл талархах болов уу. Кинонд байхгүй зүйлгүй: төлөв даруу ганц бие эр, энгийн мөртлөө сэтгэл булаах бүсгүй, хайр татам хүүхдүүд, сонгодог зохиолоос авсан оновчтой ишлэл, халуун дулаан уур амьсгал.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 21

Notting Hill

Түүх Лондонгийн Ноттинг-Хилийн нэгэн дүүрэгт эхэлж тэндээ дуусна. Аялалын нэгэн дэлгүүрт ажиллах залуу (Хью Грант) болон тус хотод ирсэн нэгэн бүсгүй (Жулия Робертс) санаандгүй танилцах ба үйл явдал хурдацтайгаар өрнөж тэдний амьдрал орвонгоороо эргэнэ.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 22

City of Angels

Бидний дунд сахиусан тэнгэр амьдарч гудамжаар алхан бидэн шиг хайрлаж дурладаг бол яах вэ? Киноны гол дүрийн баатар бүсгүй сахиусан тэнгэр байдаг гэдэгт итгэдэггүй нэгэн боловч тэрээр нэгэн сахиусан тэнгэртэй нүүр тулан уулзана. Хүний амьдрал хичнээн сайхан, хүн амьдрах ямар их хүсэлтэй байхын аз жаргалыг та эндээс мэдрэх болно.

Хайр дурлалын гайхамшигт түүхийг өгүүлэх 25 кино 23

32
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Отгоо

    2015/10/30 at 20:03

    Орчин үеийн кинонуудыг нэмсэн бол зөндөө байх байжээ гэхдээ энэ кинонууд ч гоё шүү <3

  2. Зочин

    2015/11/01 at 13:17

    za bolidoo twilight baij bgaa gej bodsiishdee hudlaa yum bishuu setguulch ni uuriinhuuruu dugnetsen

  3. Зочин

    2015/11/03 at 09:54

    Whay dreams come true? Alga bna sh d eniig nemvel uneheer uzvel zohih kinonii jagsaalt ter chigtee baina

  4. Зочин

    2015/11/03 at 19:40

    Casablanka байхгүй гэхээр л худлаа гэдэг нь мэдэгдэж байна даа. Гэхдээ заримтай нь бол санал нийлж байна.

  5. Зочин

    2015/11/04 at 18:54

    “What Dreams May Come” миний үзсэн хамгийн гоё хайрын тухай кино.

  6. Зочин

    2015/11/04 at 18:55

    “What Dreams May Come” миний үзсэн хамгийн гоё хайрын тухайн кино. Үзээгүй нэг нь үзээрэй.

  7. Гуйлт

    2015/11/04 at 21:44

    Зөрүүд эрийн номхотгосон нь гээд тэр киног олоод өгөөч монгол хэлээр үзэхээр . Чадах хүн байвал сэтгэл гаргаад өгөөрэй ^_^

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *