Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд

1

Египетэд пирамидыг, Парист Эйфелийн цамхагийг үзэлгүй өнгөрнө гэдэг төсөөлөхийн аргагүй шүү дээ. Хэрэв таны төсөв хязгаарлагдмал бус бол өөрийгөө дараах газруудаар аялуулж баярлуулах боломжтой.

Ингээд танд дэлхийн хамгийн үнэтэй аялалуудын жагсаалтыг хүргэе.

Сансар луу нисэх – 55 600 000 000 төгрөг

Энэхүү аялал нь ойролцоогоор 10 хоног үргэлжилнэ, үүний 6 хоногт нь та ОУСС (Олон Улсын Сансрын Станц)-аар зочлох болно. Сургалт, бэлтгэл, авч явах ачаа зэрэг нь бүгд зардалд багтана. Задгай сансарт гарахын тулд нэмэлт мөнгө төлөх шаардлагатай болно.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 1

Сөнөөгч онгоцоор агаар мандлаар нисэх – 34 400 000 төгрөг

Тийрэлтэт сөнөөгч онгоцоор 45 минут нисэх мартагдашгүй аялал байх болно. Та дууны хурдаар дэлхийгээс дээш 18 км өндөрт нисээд 4 минут орчин тойрноо харах болно. Хэрэв та хангалттай зоригтой бол жолооны ард ч суух боломжтой юм шүү.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 2

Швейцарийн ойд ан хийх – 11 600 000 төгрөг

Өвөл нь зэрлэг гахай, зун нь шувуу агнах боломжтой. Ан хийх тусгай зөвшөөрөл, гарын авлага, байрлах газар зэргийг аялалын зардалд оруулсан байгаа. Түрээсийн тоног төхөөрөмж болон ангийн хувцасанд мөнгө нэмж төлөх хэрэгтэй болно.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 3

Нисдэг тэргээр Израилиар аялах – 8 550 000 төгрөг

Нисэх онгоцны буудлаас эхлэн малтлагын дээгүүр хэд хэдэн тойрог, Иордан, Шинэ болон Хуучин хот, Мунтар уулсын дээгүүр, Сөнөсөн тэнгисийн зарим хэсгээр аялах боломжтой. Мөн үзэсгэлэнт толгодын дунд хоол идэж цай уух боломжтой юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 4

Жингүйдлийн нислэг – 7 500 000 төгрөг

Энэхүү 2 хоногийн аялалаар та 250 секундийн турш жингүйдлийн байдалд байх болно. Үлдсэн хугацаанд нь таны биеийг шалгаж, зааварчилгаа өгч, таныг урамшуулан онгоцны буудал руу хүргэх болно. Онгоц хэвтээ нислэгээс огцом өгсөх эсвэл уруудах үед та 20 секунд агаарт тогтох юм байна. Ингээд нийт 10 удаа давтагдана.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 5

Швейцарийн уулсын хөндийгөөр аялах – 4 940 000 төгрөг

Тусгай спорт машины жолооны ард суугаад дэлхийн хамгийн сайхан замаар явах гайхалтай аялал юм. Швейцарийн уулын замууд таныг хүлээж байгаа шүү!

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 6

Нохой хөлөглөсөн чаргатай аялал – 2 933 000 төгрөг

Нүдний шил, бээлий, ороолтоо аваад л замдаа гарахад бэлэн. Таны мэлмийг Швейцарийн өргөн уудам Альпийн нурууд баясгах болно. Та эрч хүчээр дүүрэн ноход болон зэрлэг байгалтай ойртон дотносох болно.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 7

Шоронд хонох – 2 800 000 төгрөг

Та шоронд орвол юу мэдэрнэ гэж бодож байна? Өдрийн турш та эрх чөлөөг мэдэрч хүссэн бүхнээ хийх боловч орой нь та шоронгийн бодит амьдрал дээр эргэн ирэх болно. За тэгээд, та бэлэн үү?

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 8

Карачаар зугаалах морьтой аялал – 2 350 000 төгрөг

Үзэсгэлэнт уулын нуга, мөнх цаст уулын саарал орой, эгц шулуун боржин хад болон цэвэр агаар – та цэвэр цусны Араб адуун дээр мордон энэ бүгдийг зургаан цагийн турш үргэлжлэх аялалаар харах боломжтой юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 9

Зэрлэг байгалийн халимнууд – 2 280 000 төгрөг

Бүгд Найрамдах Доминиканы хамгийн ядуу аймгаар аялах. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл халимны улирал болдог бөгөөд эдгээр сүрлэг амьтдыг та таван метрийн зайнаас ажиглах боломжтой ажээ. Далдуу мод, усан онгоц, халим гэсэн аялалын дарааллаар яваад буцаж ирэхэд нийт 12 цаг зарцуулах юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй аялалууд 10

3
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Togoldor Bayrtsolmon

    Togoldor Bayrtsolmon

    2015/08/15 at 18:03

    shoron honox :)

  2. Dashka Defjam

    Dashka Defjam

    2015/08/15 at 18:18

    shiwtsariin uulsiin hundiguur mashintai aylwalch ….

  3. Jumper

    2015/08/16 at 12:54

    Military Udahgui garah gej bgaa USA nuuts ongots boloh F-22 urgejlel F-24 Lightning geer nisch uzhiimsan

  4. Зочин

    2015/08/16 at 15:16

    Saran deer ochood ooriinhoo gariin usgiig zuraad irwel nissench yahaw daanch 55.600.0000.000 arai l denduu untei ymaa shine holog zahialgaar hiilguuleed sarluu ywj bga ymshig

  5. Зочин???

    2015/11/07 at 14:57

    Ene mongol mongoor yumuu dollaraar yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *