Ердөө 20-хон кг жинтэй залуу болон түүний дурлалт бүсгүй хоёрын гайхалтай хайрын түүх. Энэ гайхалтай хосын тухай мэдэхгүй өнгөрч болохгүй

2

Григорий Прутов болон Анна Стельмахович бие биенээ интернетээс олсон гэдэг. Тэдний уулзалт юу болж дуусахыг хэн ч гадарлаагүй юм…

©Григорий Прутов

Залуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сайтаар дамжуулж бүсгүйтэй танилцжээ. Шинэ танил нь ямар асуудалтай болох талаар Аня ямар ч төсөөлөлгүй байв. Харилцаа үргэлжилсээр, хөгжсөөр, болзох өдөр товлох хэмжээнд хүрчээ. Нэг өдөр удаан хүлээсэн болзоо болох нь тэр…

©Григорий Прутов

Бие биенээ анх харсан цагаас хойш зүгээр нэг шохоорхол биш гэдэг нь ойлгомжтой болжээ. Тэд ярилцаад л байж, ярилцаад л байж… ярих сэдэв нь дууссангүй.

©Григорий Прутов

Григорий багаасаа л хөгжлийн бэрхшээлтэй байсан, тархи толгойны хөгжил хэвийн боловч бие нь буруу хөгжжээ. Эмч нар түүнийг гурван жил л амьдарч чадна гэж эцэг, эхэд нь хэлж байсан удаатай. Эхийн аугаа хайрын ачаар тэр эр хүн болж чаджээ.

©Григорий Прутов

2013 онд хосууд телевизийн дэлгэцээр гарах болсон юм. Андрей Малаховын шоугаар Григорий хайртай бүсгүй Анядаа гэрлэх санал тавьсан. Сарын дараа тэд хуримаа хийжээ.

 

 

©Григорий Прутов

Хосууд хүүтэй болж, тэд Бурханы өмнө гэрлэлтээ баталгаажуулахаар шийдсэн тул сүмд хуримын ёслол хийжээ. Тэдний хүү эрүүл саруул, бурхны аврал!

©Григорий Прутов

Григорийн эрүүл мэндийн байдал гэр бүлээ тэжээж эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгэхэд огт нөлөөлдөггүй. Тэр сайт боловсруулж мөнгө олно, мөн ажлын хажуугаар өөрийн видео-блогийг хөтөлөдөг. Аня гэрийн тав тухыг хангаж хүүгээ хүмүүжүүлж байна.

©Григорий Прутов

Хосууд саяхан шинэ байр худалдаж аваад оржээ! Тэдний амьдралын төлөвлөгөө үүгээр дуусахгүй.

Зорилгоо биелүүлэхэд ямар ч нөхцөл байдал саад учруулах ёсгүй, хамгийн гол нь өөрийнхөө эр зориг, хүчинд л итгэх хэрэгтэй.

58
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Erika Erika

    Erika Erika

    2020/07/14 at 23:26

    Yoo zarimiig ni hudlaa orchuulaad buudtsan bhiima

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/14 at 23:37

    Чи бид хоёр шиг адилхан юм бна.Бид хоёр ярилцаад л байж ярилцаад л байж үр дүн байхгүй.Яагаад гээч…Ёр нь эмэгтэй хүн сонсож эрэгтэй хүн харж сайн болдог гэсэн .худлаа байх.

  3. Beke Andersan

    Beke Andersan

    2020/07/15 at 08:24

    Jinhene hair gedeg mungu tsarai zus bie nas ajil mergejil hugjiliin berhsheeltei hamaarahgui gej yaridag amidral dr iim tohioldol howor bdag bha…😊😊😊😊

  4. Гонгор Баянжаргал

    Гонгор Баянжаргал

    2020/07/15 at 13:14

    Ц

  5. Цоомоо Цоомоо

    Цоомоо Цоомоо

    2020/07/15 at 15:52

    Аз жаргал эрүүл энхийг хүсье.

  6. Tse Annie

    Tse Annie

    2020/07/15 at 19:13

    @

  7. Monhbat Onon

    Monhbat Onon

    2020/07/16 at 00:42

    gehdee ene zaluu ni nuguudhuu bosgoh gej zovdog l bhdaa zluul

  8. Ariunaa Ariunjargal

    Ariunaa Ariunjargal

    2020/07/16 at 07:27

    энэ бол үнэхээр Бурханы л хайр байна даа

  9. Санжаа Баярмаа

    Санжаа Баярмаа

    2020/07/16 at 07:50

  10. Baagii Svki

    Baagii Svki

    2020/07/16 at 08:43

    Gaihaltai ma ygd iim goe amdral bdg bna heleh ch vg alga getel bi

  11. Бурхан минь

  12. Сараа Өлзийбаяр

    Сараа Өлзийбаяр

    2020/07/16 at 10:01

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *