Фордын нарны энергийг ашигладаг цахилгаан машин

0

Фордын нарны энергийг ашигладаг цахилгаан машинФорд Мотор компани ирэх 7-ны өдөр Лас Вегаст эхлэх 2014 оны Олон улсын цахилгаан хэрэгсэл, технологи хэрэглэгчдийн шоу /2014 International CES/-наа нарны энерги ашигладаг цахилгаан машиныхаа концепцийг танилцуулахаар зэхэж байна. Нарны энергийг ашигладаг, залгуур бүхий энэхүү хайбрид машин нь дээвэр дээрх нарны хавтангууд дээр нь тусах нарны туяанаас энергийг цуглуулахдаа яг л соронз шиг ажилладаг тусгай баяжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар хөдлөх ба бүрэн цэнэгээр 1000 км хүртэл замыг туулахаас цахилгаан мотороор 35 км зам л туулах аж. Цахилгаан машин цэнэглэх станцаас залгуураар цэнэг авах цэнэглэгч порт бүхий энэ машиныхаа талаар Фордын зүгээс хийсэн мэдэгдэлд “ердийн цахилгаан машин шиг зөвхөн батерейнд агуулагдсан цахилгаан энергиэс хамаарахгүй, нарны энергийг хөдөлгөгч хүч болгон ашиглах боломжтой. Аялалын 75 хүртэлх хувийг нарны эрчим хүчээр хийх гэдэг нь одоогоор хангалттай хөгжөөгүй, үнэтэй байгаа цахилгаан эрчим хүчний ашиглалтыг алгасаж байгаа гэдгээрээ чухал юм.” гэсэн үгс багтжээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *