Хүйтэн усны 10 гайхамшиг

0

Халуун шүршүүрт орж заншсан бидэнд “хүйтэн ус” гэсэн үг энэ зуны ээлжит аймшиг мэт сонсогдож магадгүй юм, гэхдээ хүйтэн усны ач тус их ажээ. Бид дадал болсон зуршлаасаа татгалзах хэрэг гарах бололтой. Хүйтэн усны 10 гайхамшгаас танд хүргэж байна.

1. Сэтгэл санааны гутралтай тэмцэнэ

Сэтгэл санааны гутралтай байгаа бол эмчид хандах нь зүйн хэрэг. Гунигт автсан, санаагаар унасан байхад хүйтэн ус танд хэрэгтэй. Хүйтэн ус мэдрэлийн систем болон арьсны мэдрэг эсүүдэд нөлөөлж сэтгэл санааг сэргээж өгдөг байна.

2. Булчингийн өвчин намдаана

Хамгийн шилдэг арга юм – хүйтэн эсвэл мөстэй усанд дүрэх. Хүйтэн ус цочирсон болон өвдөж байгаа булчинг суллах хамгийн шилдэг арга гэдгийг нотлоод байгаа билээ.

3. Үс тань гялалзана

Хүйтэн усаар үсээ угааж үсээ гялалзуул. Шүршүүрт ороод гарахынхаа өмнө үсээ хүйтэн усаар зайлахад үс зөөлөрч гялалздаг. Мөн хүйтэн агаарын урсгалд үсээ хатаавал сайн гэж үзнэ.

4. Дархлаа сэргээнэ

Хүйтэн гудамжнаас орж ирээд халуун шүршүүрт орохыг л боддог. Харин таны дархлаа өөр зүйлийг хүснэ, тэд хүйтэн усанд орохыг хүсдэг ажээ. Хүйтэн усанд орсноор дархлааг дэмжигч цитокон илүү их ялгардаг ажээ.

5. Эрүүл арьс

Таны арьсны уян хатан чанар алдагдаж байна уу? Тэгвэл хүйтэн усанд ор. Халуун ус арьс хуурайшуулдаг бол хүйтэн ус эсрэгээрээ арьсыг сэргээж өгнө.

6. Цусны эргэлт сайжирна

Хүйтэн усанд орж эсвэл хөлөө хүйтэн усанд дүрснээр цусны эргэлт сайжирна.

7. Сексийн амьдрал сайжирна

Гормоны идэвхижлийг бууруулахын тулд хүйтэн усанд ор гэж үздэг цаг өнгөрчээ. Хүйтэн ус гормоны идэвхижлийг бууруулах бус харин нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хүйтэн ус тестостерон болон эстрогений ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна.

8. Түлэгдэлтийг анагаана

Бага байхад ээж нар түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд барьдаг байсныг санах хэрэгтэй. Бидний ээж нарын зөв байжээ. Өвчин намдтал 10-15 минут хүйтэн усанд барихад түлэгдэлтийн эдгэрэлт хурдан явагдана. Хүйтэн устай алчуураар жин тавьсан ч болно.

9. Жин хасна

Сонсоход тэнэг байж болно, гэхдээ судалгаагаар нотолсон юм шүү. Хүйтэн шүршүүрт ороход бодисын солилцоо хэвийнээс 550 хувиар хурдасдаг. Энэ бол калори шатааж байгаа хэрэг мөн биз дээ. Энэ үр дүн мөн хүйтэн ус уухад мэдэгджээ.

10. Амьсгал сайжирна

Гүн амьсгаа авах шаардлагатай бол хүйтэн ус тусална. Хүйтэн усанд хүрэхэд таны бие хүйтний шоконд орж гүнзгий амьсгаа авахад хүргэдэг (бие дулаанаа алдахгүйн тулд илүү их хүчилтөрөгч хэрэгтэй болж байгаа хэрэг ).

23
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Naran Mandah

    Naran Mandah

    2016/05/23 at 18:53

    Хүйтэн гэхээрээ хэд орчим хэмтэй байвал зохистой юм бол? Бага байхад голын хүйтэн усанд орохоор л хоолой өвдөөд ханиад хүрчдэг байсан. Шүршүүрийн хүйтэн ус ч арай л хүйтэн байх даа.

  2. С. Цогтболд

    С. Цогтболд

    2016/05/23 at 19:53

    Huiten buleen usiig l helj bga blgui dee

  3. Б. Энхээ

    Б. Энхээ

    2016/05/23 at 20:37

    .

  4. Гасай Юүно

    Гасай Юүно

    2016/05/23 at 22:38

    Халуун ус тасарсан дээр гайхамшгийг нь мэдрэе дөөө

  5. Batbayar Bayaraa

    Batbayar Bayaraa

    2016/05/24 at 00:25

    manai suhiin darga metiin dartsagnuud zohioson bh

  6. Jamba Otgonbayar

    Jamba Otgonbayar

    2016/05/24 at 00:51

    13

  7. Хvйтэн усанд ороход мэдрэлийн сувгууд бvгд ажилладаг болохоор л тэгсэн байх. Хааяа ороход ч зvгээр л дээ. Сэргэх шиг л болдог. Гэхдээ цэв хvйтэн биш.

  8. Bi Bol Balai

    Bi Bol Balai

    2016/05/24 at 12:04

    hohino

  9. Bi Bol Balai

    Bi Bol Balai

    2016/05/24 at 12:04

    huiten usand chamtaigaa sexdii

  10. Erdenezul Zulaa

    Erdenezul Zulaa

    2016/05/24 at 15:00

    Утгаар нь орж бна дөө!!!

  11. Ariunzaya Lkhagvasuren

    Ariunzaya Lkhagvasuren

    2016/05/24 at 16:30

    Халуун ус тасарцан уу ккк

  12. Erdenezul Zulaa

    Erdenezul Zulaa

    2016/05/25 at 14:24

    Tasartsoon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *