
Сүүлийн жилүүдэд Ази тив аялал жуулчлалын алдартай зорин очих газар болсон. Мөн Азийн хэд хэдэн хотууд албан ёсоор хамгийн олон хүн зочилсон дэлхийн хотуудын тоонд багтсан. Зах зээлийн судалгааны Euromonitor International пүүс саяхан хамгийн олон хүн зочилсон дэлхийн хотуудын тухай мэдээллийг танилцуулахад Азийн хотууд энэ жагсаалтанд ноёрхож байсан байна. 25 сая гаруй зочдыг хүлээн авснаараа Гонконг тэргүүн байранд бичигдэж байсан бол Сингапур, Бангкок зэрэг орнууд араас нь жагсаж байжээ. Үнэн хэрэгтээ хамгийн олон зочин хүлээн авсан шилдэг 20 орны 11 нь Азийн улс орнууд байсан байна.
20. АНУ,Маяами: 6,3 сая зочин
19. Тайвань, Тайпей: 6,6 сая зочин
18. Тайланд, Паттаяа: 6,9 сая зочин
17. Саудын Араб, Мекка: 7,5 сая зочин
16. Хятад, Гуанжоу: 7,6 сая зочин
15. Тайланд, Пукет: 8 сая зочин
14. Итали, Ром: 8,60 сая зочин
13. Өмнөд Солонгос, Сеүл: 8,61 сая зочин
12. АНЭУ, Дубай: 10,45 сая зочин
11. Турк, Истанбул: 10,48 сая зочин
10. Турк, Анталья: 11,12 сая зочин
9. Малайз, Куалу-Лумпур: 11,18 сая зочин
8. Хятад, Шенжень: 11,7 сая зочин
7. АНУ, Нью Йорк: 11,8 сая зочин
6. Макао, Макао: 14,2 сая зочин
5. Франц, Парис: 15,2 сая зочин
4. Англи, Лондон: 16,7 сая зочин
3. Тайланд, Бангкок: 17,4 сая зочин
2. Сингапур, Сингапур: 22,4 сая зочин
1. Гонконг, Гонконг: 25,5 сая зочин








Зочинmuu gulug
2015/02/04 at 16:46
Сэтгэгдэл *http://share.time.mn/download.shtml?id=3i9hs7nudhq2nm58ef3e77hpqj