ПэпсиКо – 100% Байгалийн гаралтай хуванцар сав нэвтрүүлнэ

0

ПэпсиКо - 100% Байгалийн гаралтай хуванцар сав нэвтрүүлнэ

ПэпсиКо дэлхийд хамгийн анхны 100 хувийн Байгальд ээлтэй, ахин ашиглах боломжтой хуванцар сав нэвтрүүлнэ

3-р сарын 15-нд ПэпсиКо компани нэгэнт өөрсдийн хүрээлэн буй орчинд ээлтэй аливаа бүтээгдэхүүн, шинэ санаа санаачилсаар ирсэн арвин туршлагын хүрээнд Дэлхийд Хамгийн анхны гэж хэлж болохуйц 100% ургамлын гаралтай хуванцар сав үйлдвэрлэлд нэвтрүүлж буй талаараа олон нийтэд мэдэгдлээ. Энэхүү сав нь нүүрстөрөгчийн хувь хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан байна. ПэпсиКо-гийн энэхүү хуванцар сав нь 100% “ногоон” буюу байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн төдийгүй өнөөгийн бидний өргөн хэрэглэж байгаа бусад савалгааны технологиос илт давуу талтай юм. Шинэ сав био-суурьт буюу биологид үндэслэсэн түүхий эдээр хийгдсэн бөгөөд эдгээрт: шар будаа, нарс модны холтос, эрдэнэ шишийн хальс зэрэг орсон байна. Цаашид компани хуванцар савны орцыг нэмэгдүүлж, жүрж, төмсний хальс, овьёосны хальс болон бусад хөдөө аж ахуйн холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг өөрийг хүнсний бизнесийн салбараас гарган авахаар төлөвлөөд байна. Энэхүү үйл ажиллагаа нь ПэпсиКо-гийн “Нэгийн хүч” уриан дор явагдаж байгаа ажил төдийгүй ингэсэнээр аливаа хийжүүлсэн ундааны сав үйлдвэрлэлт нь хүнсний технологитой хослох боломжит дувуу талыг бий болгож байгаа төлөвлөлтийн шинэ нээлт юм.“Энэхүү шинээр гаргаж буй нээлт нь ПэпсиКо болон хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд гарч буй асар их өөрчлөлт болохоос гадна бидний судалгаа, шинжилгээ цаашдийн хөгжилд шууд үр нөлөө үзүүлэх шинэ санаа болж чадсан юм” хэмээн ПэпсиКо-гийн Захирал Индра Ноой хэллээ. “ПэпсиКо бол өнөөгийн дэлхийн зах зээл дээрхи хамгийн том хүнс, хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч болохын хувьд, өөрсдийн хүнсний бүтээгдэхүүнээсээ хөдөө аж ахуйн био бүтээгдэхүүн гарган авч өөрсдийн хийжүүлсэн ундааны зах зээл дээр хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд –ирээдүйтэй зорилтот үлгэр болохуйц бүтээгдэхүүнийг гаргахыг хичээн ажиллаж байна.”

Биологийн болон Химийн үйл явцтай холбогдуулан Пэпсико өнөөгийн хэрэглээнд байгаа газрын тосоор хийгддэг хуванцар савтай ижил үйлчилгээтэй буюу бүтээгдэхүүний харагдах, хадгалах, хамгаалах чадвар нь адил молекулын бүтэцтэй хуванцар савыг бүтээгээд байна.

ПэпсиКо шинэ савалгаагаа 2012 оноос эхлэн хэрэглээнд гаргана. Туршилтын арга хэмжээ бүрэн явагдаж дууссанаар компани бүх бүтээгдэхүүний савыг шинээр солих хүртэл арга хэмжээ авахааар төлөвлөөд байна.

“As you sow” шинэ савалгааны бүтээгдэхүүнийг талархан хүлээн авахын сацуу” хэмээн “As you sow”-ийн ахлах ажилтан Конрад Маккэрон, Сан Францискогийн сан, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагыг хувьцаа эзэмших замаар бий болгон ажилладаг сан. “Нефтээс гаргаж авдаг материалын хэрэглээг багасгах болон өөрийн хөдөө аж ахуйн үлдэгдэл материалаа шинэ савны аж үйлдвэрийн түүхий эд болгон ашигласанаар энэ нь ПэпсиКо компани болон хүрээлэн буй орчинд аль алинд нь давуу тал болох юм.”

Энэхүү ажлын үр дүнд, ПэпсиКо 2010 онд зарлагдсан байгаль дэлхийгээ хамгаалах цахилгаан, эрчим хүч, ус, сав баглаа боодол зэрэгт хийсэн шинэ санаа түүний үр өгөөж, дэмжих тал дээр хийж байгаа дорвитой арга хэмжээ болж байна гэж үзэж болно. Доор ПэпсиКо-гийн байгаль орчинд хийсэн шинэ санаа түүний биелэлтийг багтаалаа:

• Sun chips энэхүү шарсан төмс нь хамгийн анхны бордоогоор хийгдсэн ууттай бөгөөд нарны энергээр Модесто үйлдвэрт үйлдвэрлэсэн
• 2009 онд хийсэн хамгийн хөнгөн жингийн Эко-Финагийн танилцуулага, Акуйфинагийн сав, АНУ-ын савлагдсан усан бүтээгдэхүүн дундаас хамгийн хөнгөн жингийн саваар тодорсон
• АНУ-д худалдаанд гарсан хамгийн анхны 100% хаягдал хуванцар савнаас гаргаж авсан Нэйкэд Жүүсний савалгаа, reNEWabottle tm-ийн бүтээгдэхүүн
• “Цэвэр усны хэрэглээг тэнцвэржүүлэх” Энэтхэг,2009 – компани ойролцоогоор 6 тэрбум литр усын Энэтхэг улс даяар өөрслийн үйлдвэрлэлийн хүчин чадлаар ахин цэвэршүүлж гаргасан.
• 2018 он гэхэд АНУ-ийн хийжүүлсэн ундааны сав хадгалах хогын савны хэрэглээг 34-50 дахин нэмэгдүүлэх “Мөрөөдлийн машин” хог дахин боловсруулах санаачлага,
• Бага нүүрстөрөгчийн бордоогоор Tropicana-гийн удаан хугацаанд хадгалагддаг нүүрс төрөгчийг маш эрчимтэйгээр багасгах арга
• Wаlkers нь дэлхий дээрх хамгийн анхны нүүрс төрөгчийг багасгагч лого гаргасан компани, бөгөөд энэхүү ажил нь хамгийн тогтвортой буюу ирээдүйтэй ажлаар тодорсон.

100% байгальд ээлтэй аливаа бүтээгдэхүүний талаархи бичлэг, зургуудыг энд дарж үзнэ үү.

ПэпсиКо-гийн тухай
ПэпсиКо компани нь хоол хүнс, хийжүүлсэн ундааны зах зээл дээр тэрбум тэрбумаар тоологдох өртөгийн бүтээгдэхүүнтэй дэлхийн хамгийн томд тооцогдох байгууллага юм. Компани нь 19 өөр төрлийн үйлдвэрлэлийн шугамтай бөгөөд тус бүр нь жилд жижиглэн болон аливаа худалдаагаар 1 тэрбум долларын ашигтай ажилладаг. Манай гол бизнест: — Quaker, Tropicana, Gatorade, Frito-Lay, and Pepsi Cola зэрэгт болон –дэлхий нийтээр талархан хүлээн авдаг маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Yүний дээр ПэпсиКо компанид улам бүр амжилт авчирна хэмээн итгэж байдаг хэрэглэгчид болон байгаль орчинд ээлтэй эрүүл бүтээгдэхүүнүүдийг санаачлан үйлдвэрлэж, ойролцоогоор 60 тэрбум долларын орлоготой ажиллаж байна. Бид энэхүү бодлогоо –Бодит байдал болон Зорилт хэмээн нэрлэдэг. Бид ард иргэд, хэрэглэгчдэд хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдэхүүнээ түгээхээс гадна, хүрээлэн буй орчинд бага хор нөлөө үзүүлэхүйц байдлаар цахилгаан эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх, бусад өөрсдийн харъяаллын аливаа компаниудад ажиллах таатай орчинг бүрдүүлэх, хүндэтгэн үзэх, дэмжих, хамтран ажиллагсаддаа шинэ санаа альваа зүйл дээр байнга хамтран ажиллах хүртэл арга хэмжээг байнга авсаар ирсэн. Илүү мэдээллийг www.pepsico.com -оос.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. muty

    2011/03/30 at 15:42

    oo za za gaihaltai.1 yum ch gesen yahuudee te?

  2. turuu_designer

    2011/03/30 at 16:00

    zzzzzzzzzzooooooooooooozozozzo

  3. bbbold_b

    2011/03/30 at 16:08

    tegmeeer deee

  4. po_pon

    2011/03/30 at 16:13

    nice ain

  5. SeeKeSHDEEE

    2011/03/30 at 16:18

    :144: :144:

  6. Legend_king

    2011/03/30 at 16:49

    :6: :30:

  7. tmra

    2011/03/30 at 16:53

    dajgui shuu

  8. CloudStrife

    2011/03/30 at 17:27

    sain bnaa

  9. bm_blizzard5

    2011/03/30 at 17:46

    sain bn shd

  10. cometmngl

    2011/03/30 at 18:02

    ghde mongold hezee orj ireh ym boldoo hehe

  11. misfizzz

    2011/03/30 at 18:56

    :-x :-x :-x

  12. teen

    2011/03/30 at 19:14

    [font=Comic Sans MS]hmm aiamr shaas mongold burhan uhesnii daraa orj irne bi yg medjeen [/font][size=xx-large][/size][b][/b] =)))

  13. trojan08

    2011/03/30 at 19:26

    Mongold orj ircheed bna ;P

  14. hishigee_0831

    2011/03/30 at 20:03

    :-x :-x

  15. Зочин

    2011/03/31 at 00:00

    mongold hezee oroh yum bedee dan gadaadaas avchirdag humuus hehe naaana chin uul n gadaadiin brend ch de :67:

  16. Зочин

    2011/03/31 at 11:02

    reclam umuu haashaa um

  17. ben_jr

    2011/03/31 at 20:00

    [b]Sain bna sain bna.[/b]

  18. Crunch

    2011/04/01 at 15:28

    ashguu neg baigal eeltei buteegdehun

  19. Зочин

    2011/10/22 at 21:49

    oo ashgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *