Улаан лоолийг яагаад хөргөгчинд хадгалж болохгүй вэ?

0

Шинэхэн улаан лооль – амттай, шүүслэг ногоо. Харамсалтай нь хөргөгчинд хийнгүүт л өнгөө алдаж үрчийж амтгүй болно. Яагаад тэгдэг вэ? Шинжлэх ухаан үүнд хариулт өгч байна.

Улаан лоолийн амт – сахар, хүчил, дэгдэх бодис (энэхүү нэгдлийг бид үнэртэх эрхтнээрээ мэдэрдэг) зэрэг болно. Дэгдэж буй бодист бүх шалтгаан оршино. Уг бодис нь температурт тун эмзэг учраас улаан лоолийн гоёмсог амтыг дардаг ажээ.

Улаан лоолийн хими

Францчууд хоолны наад цаадахыг мэдэх улсууд тул улаан лоолийн амт температурт хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ. Өөрөөр хэлбэл, улаан лоолийг хөргөгч болон тасалгааны хэмд хадгалж үзсэн байна.

Үр дүн: 20 хэмд хадгалсан улаан лоолийн дэгдэх бодисын үнэр улам хүчтэй болж, ялгаруулалтанд нь ихсэж байв. Товчхондоо улаан лооль улам амттай болжээ.

4 хэмд хадгалсан улаан лоолийн хувьд дүр зураг тэс өөр. Анхилуун үнэр нь ялгарахаа больсноос гадна зохих бодисын урвалууд явагдахаа больж эхэлсэн байна. Юуны түрүүнд, бусдаас илүүтэй улаан лоолийн өнгийг хариуцсан бодис эвдэгдэж эхэлнэ. Уг бодисын ачаар бид улаан лооль шинэ эсэхийг мэдэх боломжтой байдаг.

Бүх асуудал зөвхөн химийн бодист ч хамааралтай бус. Үүнээс гадна улаан лоолийн бүтцэд нөлөөлнө. Улаан лооль нь зөөлөн, зөвхөн хүйтэн хэмд бус тасалгааны хэм багахан буухад буюу 10 хэм болоход л эсийн хэмжээнд гэмтэж эхэлдэг байна. Ингээд нялцайсан, амтгүй улаан лооль болж хувирна.

Гажууд зүйл: шөл, соус

Шинэхэн улаан лооль бага хэмд хурдан мууддаг болохыг тогтоосон гэхдээ шөл, соусанд орсон улаан лооль хөргөгчинд хийсэн шиг амтаа гээхгүйгээр зогсохгүй улам шим тэжээлтэй болдог нь хачирхалтай.

Яагаад? Бэлэн болсон хоол болон соусны тухай ярихад дан ганц шинэ түүхий улаан лооль бус өөр бусад хүнсний бүтээгдэхүүний орцуудыг бодолцох хэрэгтэй. Тэнд улаан лоолийн амт бараг байхгүй болсон байна.

Өндөр хэмд болгосон улаан лоольд ямар ч дэгдэх бодис байхгүй. Тэгэхээр соус, паста үйлдвэрлэгчид цэвэр улаан лооль ашигладаггүй нь тодорхой, тэд элдэв амтлагч хэрэглэдэг байна. Улаан лоолийн шөл хийгээд гаргахдаа сүүлд нь хатаасан улаан лооль багаханыг үрээд л шөлөндөө хийчих, тэгээд л сайхан үнэртэж эхэлнэ.

 

Хөргөхөөс өөр аргагүй бол яах вэ?

Улаан лоолийн тасалгааны хэмд хадгалах ёстойг мэдэцгээлээ. Гэхдээ хөргөхөөс өөр аргагүйд хүрвэл яах уу?

6 хоног хөргөгчинд хадгалсан улаан лоолийг тасалгааны хэмд тавьснаас нэг өдрийн дараа анхилуун үнэрт бодис дэгдэж эхэлсэн байна. Мэдээж их бага хэмжээгээр л дээ, ямартай ч үнэртэнэ.

Эрдэмтэд бага хэмд тэсвэртэй улаан лооль гаргахыг хичээж байгаа юм. Тэд Андын нуруунд ургаж байгаа зэрлэг улаан лоолийг туршилтандаа ашиглаж байна.

8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyu Dash

    Oyu Dash

    2017/07/14 at 00:55

    Boldbayar Ganbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *