1. Жигнэмэг идмээр байна уу? Эхлээд аяга ус уу – ам цангах мэдрэмж өлсгөлөнгийн мэдрэмжтэй адил байдаг.
2. Хоолны дуршлыг шалгах бас нэгэн тест – алим руу хараарай. Идэхийг хүсэж байна уу – та үнэхээр өлсжээ, үгүй юу – тэгвэл өөр шалтгаан байна.
3. Гааны навч зажлаарай. Маш их өлсөж байсан ч тэр мэдрэмжийг дарж чадна.
4. Амраарай! Ядарч байгаа хүмүүс илүү их иддэг болохыг тогтоосон.
5. Удаан идээрэй. Цадаж байгаа мэдрэмж 20-25 минутын дараа мэдрэгддэг юм.
6. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1-2 аяга ус ууна. Хоол идэх дуршлыг бууруулахад тусална.
7. Өөр хувилбарыг сонгож болно. Зайрмаг идмээр байна уу? Жимсний сорбет идээрэй – хамаагүй бага калоритой.
8. Айдсын гормон кортизол – хоол идэх дуршлыг ажиллуулж тархины үйл ажиллагааг саатуулдаг. Тиймээс таргалахыг хүсэхгүй байгаа бол хэрүүл уруулаас холхон яваарай.
9. Явуут дундаа хоол идэхгүй, зөвхөн сууж иднэ.
10. Жижиг тавагнаас идээрэй. “Тархи”-ийг хуурдаг – хоолны хэмжээ их харагддаг юм.
11. Сэрээг бол эсрэгээрээ томыг хэрэглэнэ – 10% бага идүүлдэг.
12. Оюун ухааныг хуурах бас нэгэн арга – цэнхэр болон ногоон таваг. Хоол идэх дуршлыг бууруулдаг юм. Харин улаан, улбар шар өнгийн таваг хоол идэх дуршлыг нэмэгдүүлнэ.
13. Жимсийг хоолны дараа десерт байдлаар бус зөвхөн завсраар нь иднэ.
14. Гүзээлзгэнэ бодисын солилцоог идэвхжүүлдэг. Гарч байгаа дээр нь уралдаж идээрэй, удахгүй алга болно шүү.
15. Амттан идмээр байна уу? Ванилийн хүчтэй үнэр өлсгөлөн мэдрэмжийг дарна.
16. Өдрийн хоолондоо бага зэргийн дүпү идэж байгаарай – өег тул дараагийн хоол болтол өлсөхгүй.
17. Нүүрс ус – зөвхөн 17.00 цаг хүртэл.
18. Хумус – турж байгаа хүмүүст шилдэг снэк болно. Гормоныг тэнцвэржүүлж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна.
19. Турьхан Миранда Керр болон Женнифер Энистон нар өглөөг юугаар эхлүүлж байна? Нимбэгтэй аяга ус орноосоо босолгүй ууж бодисын солилцоогоо сэргээдэг ажээ.
20. Бяслаг, сүүгүйгээр амьдарч чадахгүй юу? Тэгвэл ямааныхыг сонго. 100 грамм тутамд 70 ккал хэмнэнэ.
21. Өдөр тутмын уургийн хэмжээ – таны гарын алганы хэмжээтэй, харин нүүрс ус – атгасан алганы хэмжээ. Энэ байдлаар хэмжиж өөрийгөө хэт их хэмжээгээр бүү зовоогоорой.
22. Цай эсвэл кофендоо чимх цинамон нэмнэ – бодисын солилцоо 20 дахин хурдан явагдана.
23. Гар утсандаа өдрийн турш идсэн хоолоо тэмдэглэж “хоолны тэмдэглэл” хөтлөөрэй. Ингэснээр хоолоо хянах бүрэн боломжтой болно.
24. Салатандаа халбага гүнждийн эсвэл маалингийн үр нэмээрэй. Мөн йогурт, смузидээ нэмбэл илүү шим тэжээлтэй болно.
25. Пицца, паста идсэний дараа Италчуудын адил 25 минутын зугаалга буюу La Passeggiata хийж алхана. Авсан калорио дор нь шатаах арга хэмжээ авах хэрэгтэй биз дээ?
Naraa Nar
2017/07/14 at 10:27
Цинамон гэж юу вэ?байнга сайхан мэдээлэл өгдөгт баярладаг шүү.Амжилт
Munkhjargal Dulamjav
2017/07/14 at 12:24
Бас аягалж авсан хоолноосоо багахан шиг дундруулаад идчих .мэдээж нэмээд аягаа дүүргэнэ.2 дүүрэн аяга хоол идсэнээс дээр.Ногоо ихтэй хоолноос айх зүйлгүй.Гурил,гоймон,будаа бас пүнтүүз хичнээн дуртай байсан ч бага идэх хэрэгтэй.Үнэхээр турмаар,илүүдэл жингээ хаямаар л байгаа бол зарим амттан дуртай хоолноосоо татгалзаж хөдөлгөөнтэй байх хэрэгтэй .Тодорхой зарим зүйлсээ золиосолж байж л хүссэнээ олж авна шүү.Хагартлаа идчихээд туруух кофе,цай ,эм бэлдмэл хэрэглэх хэрэггүй..Амжилт хүсье.
Enkhsaruul Erden-ochir
2017/07/14 at 12:44
Ss
Otgoo Otgon
2017/07/14 at 13:41
.
Diamond Daria
2017/07/14 at 17:03
Ss
Пагаа Б.
2017/07/14 at 19:37
Ss
Udval Bj
2017/07/14 at 19:59
bayrllaa
М. Тэмо
2017/07/14 at 22:46
Ananda Herondale xxa
Ananda Herondale
2017/07/14 at 22:47
Tututututu yostoi zolig yma chi ???
М. Тэмо
2017/07/14 at 23:17
Хихихи найзийгаа л боджийшдээ