Гутал, хувцсаа үргэлж шинэ юм шиг харагдуулахыг хүсвэл дараах 8 шалгарсан аргыг хэрэгжүүлээрэй

0

Бид тэр болгон пиджак, ноосон цамцаа цэвэрлэх эсвэл гутлаа тослох ажилтай зууралдаад байхыг хүсдэггүй. Гэхдээ хувцас, гутлаа яаж амархан цэвэрлэх аргыг мэдээд авбал өдөр болгон их хүч заралгүйгээр цэмцгэр харагдаж чадна.

Аливаа зүйлийг хаяхаасаа өмнө дахин сэргээх боломж байгаа эсэхийг нь харж байхыг хичээгээрэй. Мэдээж цоо шинэ юм шиг болохгүй нь ойлгомжтой, гэхдээ л муугүй харагдах гутал эсвэл дэгжин даашинзтай болохыг үгүйсгэхгүй. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй – зөв цүнх сонгох талаар сонирхуулна.

1. Бөөс түүдэг машинаар хувцасны бөөсийг түүж цэвэрлэнэ

Стилист-дасгалжуулагч бүсгүй бөөс түүдэг машинтай болохыг зөвлөжээ (эсвэл миниклинер). Зайгаар ажилладаг эсвэл тогонд залгадаг мотортой ч бий. Сүүлийн үеийн бөөс түүдэг машинууд даавууны материалыг ч тохируулдаг болжээ: торгон, ноосон зэрэг. Уг машиныг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй, эс бөгөөс хувцасны даавууг гэмтээх эрсдэлтэй ажээ.

 

2. Уурын индүү хэрэглээрэй

© Depositphotos

Дэлгүүр болон моодны зураг авалтын үеэр уурын индүүгээр л хувцсаа индүүддэг. Ямар ч төрлийн материалаар (үс, ноос, торгон, оруулгатай, товчтой, чимэгтэй, нугалаастай) хийсэн хувцсыг амархан индүүдэж болно. Үүнээс гадна уураар индүүдэхэд хувцас гялайдаггүй. Том уурын индүү өөрөөсөө өлгүүртэй ч ирнэ, тэгэхээр хувцсаа өлгөөд хувцсаа амархан индүүдэж болно. Бага оврын уурын индүүг аялалд авч явахад амар байдаг: энэ тохиолдолд зочид буудалд хувцас индүүдүүлсний нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй болно.

 

3. Хувцас арчилгааг угаалгын нунтгаар хязгаарлахгүй

Хувцас арчилгааны төрөл бүрийн бодисыг сонирхож байгаарай. Жишээ нь, угаалгын салфетк гэж байна – хувцсанд тогтсон өнгөн хир, будгийг арилгаж өөрийн өнгийг сэргээнэ;  толбо арилгагч шүршлэг – хөлс болон хөлс дарагчны хуучин толбыг арилгах зориулалттай; гутал төдийгүй хувцаснаас ус зайлуулах бодис – тэгэхээр ширүүн бороотой өдөр ч гэсэн хуурай хувцастай явах боломж бидэнд байгаа ажээ. Хэрвээ санамсаргүй байдлаар хувцсаа бохирдуулж толботой үлдсэн бол цэвэрлэгээний тусгай салфеткаар арчаарай.

 

4. Шинэ гутлын өсгийний наалтыг тэр дор нь солиорой

© An***ko / Pikabu

Үйлдвэрийн өсгийний наалт нь ихэнхдээ гутлыг дэлгүүрт өмсөж үзэхэд өсгийний өндрийг зөв мэдрүүлэх, тааламжтай мэдрэмжийг төрүүлэхэд зориулагдсан байдаг. Халтирах нь их байх бөгөөд амархан элэгдэнэ, тиймээс мэргэжлийн гуталчид өсгийний наалтыг илүү найдвартай наалтаар тэр даруйд нь солиулахыг санал болгодог байна. Эс бөгөөс гутлын өсгийний наалт төдийгүй өсгий өөрөө элэгдэж эхлэх бөгөөд өсгийг богиносоход ч хүргэдэг ажээ.

 

5. Цагаан улыг меламин баллуураар цэвэрлэнэ

© An***ko / Pikabu

Меламин баллуур нь ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр хийх цэвэрлэгээний зориулалттай бөгөөд гутлын цагаан улыг ч үр дүнтэй цэвэрлэж болдог. Баллуурыг норгоод л бохирдсон улыг үрэхэд хангалттай. Баллуур амархан дуусах тул томоор авсан нь дээр байдаг, хэмнэлттэй хэрэглэхийг хүсвэл бага багаар нь тасдаж аваад ашиглаарай.

Гутлын цагаан ул болон цайвар шаргал өнгөтэй гутлыг цэвэрлэхэд нүүрний будаг цэвэрлэдэг мицелляр ус мөн үр дүнтэй.

 

6. Силиконы орцтой бодисоор гутлаа битгий цэвэрлэж байгаарай

© An***ko / Pikabu

Арьсан гутал арчлахдаа силикон агуулсан арчилгааны бүтээгдэхүүн ашиглахгүй байхыг хичээгээрэй: арьсны нүхийг бөглөж “амьсгалуулахгүй” болгохоос гадна мат бүрхүүл үүсгэдэг. Уг бүрхүүл дээр тоос шороо амархан тогтох ажээ. Мөн “тостой порлон” бүхий өнгөлөгчөөр гутлаа битгий арчиж байгаарай. Харахад гутлыг үнэхээр гялалзсан болгоно, гэхдээ гутлын өнгө үзэмжийг аажимдаа муутгадаг юм. Мөн гутлаа худалдааны төв болон оффист байрлуулсан автомат цэвэрлэгчээр битгий цэвэрлэж байгаарай. Ямар бодис ашиглаж байгаа нь тодорхойгүй, мөн синтетик материалаар хийсэн сойзны үс гутлыг гэмтээж болзошгүй.

Шалгарсан брэндийн гутал арчилгааны бодис ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ гутлын арьс хатсан бол эхлээд глицерин түрхэж арчиж болно (түрхэхээсээ өмнө гутлын далд жижигхэн газар туршиж үзээрэй).

 

7. Арьс цэвэрлэгч ашиглаарай

© naprawa_obuwia / Instagram

Гутлын гадаргуу дээр зөвхөн бохир хуримтлагдаад зогсохгүй мөн төрөл бүрийн бодисын хуримтлал үүсч байдаг, жишээ нь тос, воск, паста зэрэг нь хуримтлагдаж зузаарч гутлын материалыг муутгадаг байна. Арьсыг цэвэрлэж, нүхийг нээж гутлын тосыг сайтар шингээхийн тулд 1-2 сардаа гутлын гадаргуу цэвэрлэх цэвэрлэгч түрхэж байх хэрэгтэй – яг ийм зориулалттай шингэн байдаг. Хар өнгийн арьсыг савантай усаар зөөлөн угааж болох юм (гэхдээ угаахаас өмнө заавал жижигхэн газар туршиж үзэх ёстойг мартаж болохгүй). Гутал хатсаны дараа тос түрхээд 15-30 минутын дараа зүлгэж арчина.

Гутлын тос нэг сойзоор түрхээд өнгөлөхдөө өөр сойз ашиглах ёстойг санаарай. Тосны дээрээс бага зэргийн воск түрхэж болох юм, энэ нь гутлыг хамгаалах давхарга үүсгэдэг ажээ.

 

8. Гутлыг “амрааж” байгаарай

© Cedar Elements Store / Amazon

Гутал “амрах” ёстой: нэг гутлыг хоёр өдөр дараалан өмсөж болохгүй. Энэ дүрмийг баримталж чадвал гутал дотор талаасаа гүйцэд хатах бөгөөд дараа нь эвгүй үнэр үнэртэхгүй. Болж өгвөл өмсөөд тайлсан гутландаа тусгай модон углуурга хийж тавихыг хичээгээрэй – гутлын алдагдсан хэвийг сэргээж, үрчлээг арилгадаг. Ийм тусгай хэрэгсэл байхгүй бол дотор нь нимгэн цаас эсвэл сонин чихэж болно. Пүрштэй хуванцар углуургыг улирлын шинж чанартай хадгалах гэж байгаа гутландаа хийнэ, яагаад гэвэл хуванцар материал модыг бодвол чийгийг өөртөө шингээдэггүй.

 

Бонус: Бариул дээрээ хөндлөн оёдолтой цүнх битгий худалдаж аваарай

© repairshoe / Instagram, © CRAFTERS Ремонт кожи Repair Shoe / Youtube

Арьсан эдлэл засварын мэргэжилтэн цүнх худалдаж авахдаа анхаарах нэгэн зүйлийг зөвлөжээ: цүнхний бариулыг яаж оёсныг анхаарах хэрэгтэй гэнэ. Хөндлөн оёдол нь бариулыг байнга нугарахад хүргэдэг, үүний үр дагаварт нугаламаараа бариул урагдаж эхэлдэг ажээ. Үүний оронд хэрээсэлж оёсон бариултай цүнх сонгох хэрэгтэй.

Та хувцас, гутлаа яаж цэвэрлэдэг вэ?

11
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. С. Гангалмаа

    С. Гангалмаа

    2020/12/07 at 09:31

    Medej awlaa

  2. Uranchimeg Jamsran

    Uranchimeg Jamsran

    2020/12/09 at 13:53

    boosni madhin zardgu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *