“Амьдралын минь хамгийн чухал зүйл бол миний жүжигчний карьер бус харин миний гэр бүл, үр хүүхдүүд минь юм”: 10 хүүхдийн бахархалт эцэг Эдди Мерфигийн түүх

0

Ажил хэрэг болоод ар гэрийн амьдралаа хоёуланг нь амжилттай авч явна гэдэг тун хүндрэлтэй хэрэг. Гэхдээ жүжигчин, продюсер Эдди Мерфигийн хувьд ажил амьдралаа туйлын сайн зохицуулж амьдардаг ажээ. Бид бүгд л түүнийг амжилттай яваа сайн жүжигчин, хүн бүхэнд инээд хөөр, аз жаргал бэлэглэж явдаг нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Манай сайт уншигч танд ажил, амьдралаа төгс хослуулж яваа түүний түүхээс хүргэхээр бэлдлээ.

Эдди Мерфи өнөр өтгөн гэр бүлтэй байх туйлын дуртай

© bria_murphy / Instagram

Тэрээр 1989 онд анх гэр бүл зохиож, ууган хүү Эрикийгээ өлгийдөн авч байжээ. Түүнээс хойш түүний гэр бүл улам өнөр өтгөн болсоор 30 жилийн дараа 10 дахь хүүхэд болох Макс нь мэндэлсэн юм.

© bria_murphy / Instagram

10 хүүхэдтэй байна гэдэг хүндхэн даваа мэт санагдаж болох ч Эдди Мерфигийн хувьд эсрэгээрээ ажээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа, “10 хүүхэдтэй байх нь тийм ч сүртэй зүйл биш” хэмээн ярьж байв. Магадгүй түүний гэр бүл удахгүй ахин бүл нэмэхийг ч үгүйсгэхгүй аж.

 

Түүний хүүхдүүд эх ондоо ч нэгнээ маш сайн ойлголцдог

© s_bukley / Depositphotos.com

Өөр эхтэй, эцэг нэгтэй хүүхдүүд өөр хоорондоо ойлголцох нь тун ховор байдаг ч Мерфигийн гэр бүлд хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүйн дээр түүний өмнөх болон одоогийн эхнэрүүд нь ч хоорондоо сайн харилцаатай байдаг ажээ.

© s_bukley / Depositphotos.com

Энэ тухай тэрбээр, “Манай гэрийн гишүүн бүр нэгнээ хайрлаж, хүндэлж, өөр хоорондоо маш сайн ойлголцдог. Үнэхээр гэр бүлийн аз жаргал гэж үүнийг л хэлнэ” хэмээн ярьжээ.

 

Мерфи гэр бүлийн бүх гишүүддээ нэгэн ижил хандаж, бүгдээр нь бахархах дуртай

© bria_murphy / Instagram

10 хүүхэд дундаас түүнд хэн нэгнээс нь илүү хайртай хүүхэд гэж үгүй. Тэр бүгдэд ижил тэгш хандаж, ийм хүүхдүүдийн эцэг болсондоо үргэлж талархаж явдаг аж. Мөн тэрээр хүүхдүүдээрээ цаг ямагт бахархаж явдгаа ч илэрхийлжээ.

© bria_murphy / Instagram

Тэдний хэн нь ч алдар нэртэй гэдгээрээ аархаж явдаггүйд нь тэрээр тун таатай ханддаг бөгөөд, “Ийм сайн үр хүүхдүүдтэй байхаас илүү хувь тавилан гэж үгүй” хэмээн ярьж байв.

 

Тэр хүүхдүүдээ бүхнээс түрүүнд тавьдаг

© bria_murphy / Instagram

Эдди Мерфигийн хувьд гэр бүл, тэдний эрүүл мэнд бүхнээс чухал зүйл нь ажээ. Тэрбээр энэ тухайд, “Амьдралд минь хамгийн чухал зүйл бол миний жүжигчний карьер минь бус гэр бүл минь юм” хэмээжээ.

© bria_murphy / Instagram

Мөн тэрээр, “Гэр бүл, үр хүүхдээ нэгдүгээрт авч үздэг болсон цагт хүн буруу үйлдэл гаргана гэж байдаггүй юм. Салаа замын үзүүрт ирэх үедээ хүн хүүхдүүдэд минь аль зам нь дээр байх бол гэсэн бодол л толгойд орж ирдэг” хэмээн өөрийн бодлоо хуваалцжээ.

 

Мерфи зүгээр нэг сайн аав байгаад зогсохгүй өвөө болжээ

© nikimurphy / Instagram

Эдди Мерфи сайн аав байхаас гадна аль хэдийнээ өвөө болжээ. Түүний хүү Майлс Мичелл Эви нэртэй охинтой болоод удаагүй байгаа юм.

10 хүүхэдтэй байна гэдэг ямар байдаг бол? Таны хувьд хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?

2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *