Хэлний буруу байрлал нь нүүрний хэлбэрт маш их нөлөө үзүүлдэг. Тиймээс эдгээр дасгалуудыг хийж нүүрээ зөв хэлбэртэй болгоорой

0

Давхар эрүү үүсэх шалтгаануудаас дурьдвал удамшил, илүүдэл жин гэх мэт шалтгаануудыг нэрлэж болох ч бидний төдийлөн анзаардаггүй бас нэг шалтгаан нь хэлний буруу байрлал ажээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэх аргууд олон байдаг байна. Манай сайт уншигч танд хэлний буруу байрлалыг засч, зөв хэлбэрийн нүүртэй болох аргыг толилуулж байна.

Давхар эрүү гэдэг нь эрүүний доод хэсэгт илүүдэл өөх хуримтлагдаж үүсдэг. Энэ хэсэгт бага зэргийн өөхлөлт байх нь хэвийн үзэгдэл аж. Харин хүзүү болон эрүүг холбож байдаг булчин суларсан тохиолдолд эрүүний доод хэсэгт хэвийн хэмжээнээс давсан өөх хуримтлагдаж давхар эрүү үүсч, нүүрний хэлбэр алдагдаж эхэлдэг байна.

Эрүү, хүзүүг холбогч булчин сулрах нэгэн шалтгаан нь хэлний буруу байрлал юм. Мэргэжилтнүүдийн хувьд хэлний байрлалаа засч чадвал давхар эрүүнээс салах бүрэн боломжтой гэж үздэг аж.

Хэлний зөв байрлал гэдэг нь хэл тагнай хоёр нийлсэн байрлалтай байхыг хэлдэг бөгөөд дараах дасгалуудыг хийж дадсанаар хэлээ зөв байрлалд байрлуулж сурах боломжтой.

 

Дасгал 1

  1. Хэлний уг хэсгийг тагнайд хүргэх.
  2. Хэлээ бүхэлд нь тагнайндаа наах.
  3. Үүний дараа хэвийн амьсгалж, цаг ямагт ийм байрлалд хэлээ байрлуулж байхыг хичээгээрэй.

 

Дасгал 2

Дээрх дасгалыг хийж чадахгүй байгаа бол та дараах дасгалыг оролдоод үзээрэй.

  1. Англи хэлний “N” үсгийг уртаар дуудаарай. Яг энэ үед таны хэл зөв байрлалд орж байгааг та мэдрэх болно.
  2. Энэ байрлалаас хэлээ тагнай руугаа татаж хүргээрэй.
  3. Аль болох хэлээ бүхэлд нь тагнайндаа хүргэхийг хичээх хэрэгтэй.
  4. Энэ байрлалд хэлээ аль болох байнга байлгахыг зориорой.

 

Дасгал 3

  1. Бохь зажлах үедээ бохио хэлээрээ тагнайд наах үйлдэл хийгээрэй.
  2. Аль болох чадах хэмжээгээрээ бохийг тагнайдаа наагаарай.
  3. Чадах хэмжээндээ тулсан үедээ энэхүү дасгалыг эхнээс нь эхэлж дахин гүйцэтгээрэй.

Хэлний зөв байрлалын тухай та өмнө нь сонсож байсан уу? Таны хэл хэвийн үедээ тагнайд ойр байрладаг уу?

18
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *