Өдөр тутмын амьдралд нэн тустай эдгээр 10 зүйлийг та урьд нь байдаг гэдгийг нь ч мэддэггүй байсан байх

0

Бид өдөр бүр шүдний сойз хэрэглэдэг боловч үсэн дээрх цэнхэр зураас нь ямар зориулалттай гэдгийг, хүүхдийн хувцсыг хэрхэн зөв тайлж, арьсыг нь хамгаалж болдгийг төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл манай сайт уншигч танд бидний байдаг гэдгийг нь ч мэддэггүй өдөр тутмын амьдралд нэн тустай 10 зүйлсийг танилцуулж байна.

1. Өндөг дээрх код тухайн өндгийг хэрхэн гарган авсан талаарх мэдээллийг өгдөг

© Shutterstock.com

Өдөр бүр чанаж эсвэл шарж иддэг өндөгний маань хальсан дээр тоон код байдгийг бид анзаардаг ч ямар учиртай гэдгийг нь мэдэхгүй байх нь элбэг. Харин олон улсад энэхүү кодны эхний тоог ашиглан ямар аргаар гарган авсан тухай, удаах хоёр үсгийг ашиглан хаанаас гаралтай тухай мэдээлэл авдаг аж.

Тоо нь 0-3 хүртэл байх бөгөөд,

  • 0 – Органик өндөг
  • 1 – Хувийн аж ахуйн гаралтай өндөг
  • 2 – Фермерийн гаралтай өндөг
  • 3 – Үржүүлгийн өндөг хэмээн ялгадаг байна.

 

2. iPhone утсан дээрх энэхүү орон зайг гар утсыг нэг гараараа хэрэглэх үед хялбар ашиглах боломж бүрдүүлэхээр хийсэн

iPhone гар утаснууд гайхалтай шинэ бөгөөд хэрэглэхэд хялбар боломжуудыг үргэлж бидэнд танилцуулж байдаг билээ. Зураг дээрх энэхүү орон зай нь ганц гараараа утсаа ашиглаж буй хүмүүс хүрч чадахгүй байгаа хэсэгтээ хялбар хүрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байдаг аж.

 

3. Шүдний сойзны цэнхэр үстэй хэсэг нь сойзны насжилтыг харуулах зорилготой юм

© Depositphotos.com

Шүдний сойзны цэнхэр үстэй хэсэг нь бүдгэрч эхлэх нь сойзоо солих шаардлагатай болж байгааг илэрхийлдэг ажээ.

 

4. Машины толь өдөр, шөнийн тохируулгатай байдаг

© Depositphotos.com

Энэхүү тохируулагч нь жолооч осол гаргахаас сэргийлэх зорилготой бөгөөд шөнийн байрлалд оруулсан тохиолдолд араас ирж байгаа машины хурц гэрэлд нүд гялбахаас сэргийлэх үүрэгтэй байдаг байна.

 

5. Самрын тосыг доош харуулж тавих нь зүйтэй

© Depositphotos.com

Хэрэв та шилтэй самрын тос хадгалахдаа дээш нь харуулж тавьдаг бол одооноос эхлээд доош нь харуулж тавьж хэвшихийг танд зөвлөж байна. Учир нь ийм байрлалтай тавих үед тосноос чийгшил нь ялгарч тунах явдал үүсдэггүй аж.

 

6. Хүүхдийн хувцсыг зөв тайлах

© Depositphotos.com

Бага насны хүүхдийн хувцаснууд ихэвчлэн мөрний хэсэгтээ товчтой байдаг. Энэ товчийг ашиглан хүүхдийн хувцсийг толгой давуулж биш шууд доош нь тайлснаар хүүхдийн арьс ямар нэгэн бохирдол, үрэвсэлгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

7. Starbucks кофены цаасан аяга доороо таглаа тогтоогчтой байдаг

© milksteaknjellybean/reddit

Starbucks кофены цаасан аяга доороо таглаа тогтоочтой байдаг ажээ. Энэ нь зүгээр нэг таглааг тогтоогоод зогсохгүй кофе тань гадуураа асгарсан үед орчныг бохирдуулахгүй суурийн үүргийг давхар гүйцэтгэдэг аж.

 

8. Хайчны гол хэсэгт байдаг метал хавчигчийг олон төрлөөр ашиглах боломжтой

© Depositphotos.com

Үүнийг та самар хагалах, хясаа, тахианы мөч хавчих зэрэгт ашиглах боломжтой байдаг. Түүнчлэн энэхүү хэсгийг ашиглан лонхны таглааг ч онгойлгох боломжтой. Мөн Reddit сүлжээнд хайчны энэ хэсгийг ашиглан ургамлын навч салгаж болдог гэдгийг ч хүмүүс дурьджээ.

 

9. Жийнсэн өмдний энэ хэсэг нь унадаг дугуй унадаг хүмүүст зориулагдсан

© perfectlypoachedpear/reddit

Хэрэв таны өмдөнд ийм гогцоо байдаг бол энэ зүгээр нэг загварын шийдэл бус харин дугуй унадаг хүмүүст дугуйны цоожоо хийж явах боломжийг бүрдүүлэх зорилготой хийгддэг ажээ.

 

10. Жимс, дарсан саримс, чидун жимс авах зориулалт бүхий халбага

© HiddenSquish/reddit

Голдоо нүхтэй энэ сонин халбагыг чидун жимсний халбага гэж нэрлэдэг бөгөөд лааз, шил, савнаас жижиг хэмжээтэй зүйлийг авахад зориулагдсан ажээ. Саван дотроос магадгүй ганцхан ширхэг чидун жимс авах гэсэн хүнд энэ халбага хамгийн их хэрэг болох биз ээ.

Өөр бидний өдөр тутмын амьдралдаа зөвөөр ашиглаж төдийлөн мэддэггүй ямар зүйлс байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *