Зарим хүмүүс яагаад зүүн гарынхаа бугуйнд улаан утас зүүдэг вэ?

3

Улаан утас зүүх загварыг анх Мадонна олон нийтэд түгээсэн гэж хэлж болно. Ер нь бол улаан утас зүүх нь загвартай ямар ч хамааралгүй, энэ нь билэг тэмдэг ба муу муухай зүйлээс хамгаалах үүрэгтэй байдаг байна. Улаан утас зүүх уламжлал Каббалачуудаас гаралтай гэж үздэг.

Мадоннагаас хойш маш олон алдартнууд үүнийг тренд болгосон боловч өнөөдөр тэдний хэн нь ч бугуйндаа улаан утас зүүж харагддаггүй. Каббалачууд хайртай дотнын хүн эсвэл хамаатан садандаа улаан утас бугуйнд нь зангидаж өгвөл муу муухай зүйлээс хамгаална гэдэгт итгэдэг байна. Энэ нимгэхэн утас таныг чөтгөрийн нүд болон бусад муу муухай зүйлээс хамгаална.

Зарим хүмүүс улаан утсыг өөртөө итгэх итгэл болон амжилт авчирдаг гэж итгэн бугуйндаа зүүдэг байна. Тэр ч бүү хэл улаан утас зүүсэн талын гар нь амжилт өөд хөтөлнө ч гэж үзэх хүмүүс бий.

Каббалачууд зүүн гарыг биед нэвтрэх хаалга гэж ойлгодог. Хэрэв та энэ утсыг зүүн гардаа зүүвэл таныг чөтгөрөөс хамгаалаад зогсохгүй бусад хүмүүс танд хараал хийхээс сэргийлдэг байна. Мөн улаан утас бүхий бугуйвч зүүж болдог ба энэ нь илүү их хүч чадлыг бэлгэддэг аж.

Харин баруун гарынхаа бугуйнд улаан утас зүүсэн байвал энэ нь хараахан гэрлээгүй байгааг илтгэнэ. Энэ нь маш эртний уламжлалт зан үйл ба Хинду шашны сүм хийдээс гартаа улаан утас зүүсэн охидын зураг олон олдож байжээ. Сонирхуулж хэлэхэд Христийн шашинтай хүмүүс гартаа улаан утас зүүхийг цээрлэдэг ба тэд Каббалачуудыг харийн шашинтнууд гэж үздэг гэнэ.

Хэдийгээр энэ нь асар их хүч чадлыг бэлгэдэж болох ч өөр олон шалтгаанаар зүүж болно. Энэ нимгэхэн утас эрүүл мэндийн зарим асуудлыг, тэр тусмаа үрэвсэлт өвчнийг эдгээх ба цусны эргэлтийг сайжруулдаг байна.

43
ХөөрхөнХөөрхөн
23
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *