2018 оны 11-р сарын зурхай: хөгжиж дэвшихэд тохиромжтой цаг үе

2

Энэ сар Сугар гарагийн хөдөлгөөн 16-ны өдөр хүртэл идэвхижсэн хэвээр байх ба 17-ны өдрөөс эхлэн 12-р сарын 6-ны өдөр хүртэл Буд гарагийн хөдөлгөөн идэвхижнэ. Энэ нь хөгжиж дэвших таатай боломжууд таны өмнө олон гарч ирнэ гэсэн үг юм. Зарим зүйлс таны хүслээр болж бүтэхгүй байх үед, дахин нягтлах, хянах болон төлөвлөгөөгөө илүү сайжруулаарай. 9-ний өдөр Бархасбадь гараг нумын ордныхонд ивээлээ хайрлана. Энэ үед шинэ зүйл сурч мэдэх болон түр амсхийх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. 11-р сард та их ярьдаг шигээ бас их сонсох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хонь

Асуудлаас гарах ганц л арга зам байна. Өөрийгөө амар амгалан байлгах энх тайвныг хайж ол, ямар ч дарамт шахалт өөртөө үзүүлэлгүй, юу мэдэрч байгаагаа мэдрэх гээд үз, ингэхдээ цаг гаргаж, суусан ч болно. Хэдийгээр танд тодорхой бус, тайван бус санагдаж болох ч одоогийн байгаа байдалдаа сэтгэлээр унах гэсний хэрэггүй. Тэнгэрийн ван гараг хөдөлгөөнд орж, таныг ивээж эхэлмэгц бүх зүйл маш хурдан өөрчлөгдөнө, мөн Бархасбадь гараг энэ сар хонины ордныхныг ивээнэ. Юу ч болсон бай, өөрийн хийж байгаа зүйлдээ итгэл дүүрэн байж болно.

 

Үхэр

Хэрэв танд ямар нэгэн зүйл дутагдаж, гачигдаж байгаа юм шиг санагдаж байвал үүнээс ангижирч, яагаад ийм мэдрэмж төрж байгаа шалтгааныг хайж олох цаг иржээ. Энэ сарын 7-ны өдөр шинэ сар гарч хөдөлгөөнд орох ба энэ үед та дотор хүнтэйгээ ярилцаж, өөрөөсөө өдийг хүртэл нууж явсан зүйлээ мэдэхэд тохиромжтой цаг юм. Өөрийгөө амар тайван байлгаж, өнгөрсөнтэй зууралдалгүй, шинэ хүсэл мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ, танд тэгэхээс өөр сонголт байхгүй учраас биш, та өөрөө өөрийгөө урагш явуулах хүн нь учраас тэр юм.

 

Ихэр

Бархасбадь гараг таны харилцааг ивээхээр 8-ны өдөр хөдөлгөөнд орох ба энэ нь таныг шинэ хүмүүстэй уулзуулж, утга учиртай харилцаа тогтооход тусална. Таныг эрхшээгч Буд гараг 16-ны өдрөөс эхлэн 12-р сарын 6-ны өдөр хүртэл идэвхтэй хөдөлгөөнд орох ба энэ цаг хугацаанд ухаалаг байж, аль болох буян үйлдэхийг хичээгээрэй. Эцэст нь бүтэн сар 22-ны өдөр гарах ба энэ нь танд өөрөө өөрийгөө таниж мэдэхэд туслах болно. Өөрийнхөө дайснуудтай болгоомжтой харьцах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна.

 

Мэлхий

Та бол төрөлхийн зөн совинтой нэгэн, гэвч бүх зүйл дээр зөн совиндоо итгээд байх хэрэггүй. Энэ сар бүх зүйл хурдан өөрчлөгдөнө, иймд төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгэх хэрэгтэй. Хэрэв та өөртөө юу хэрэгтэй байгаа болон юунд хүрэхийг хүсэж байгаагаа мэдэж чадвал ямар ч нөхцөлд хамгийн шилдэг нь байж, асуудлаас гарах гарцыг төвөггүй олж чадна. Одоо амьдарч байгаа газартаа дасан зохицохоос өөр арга байхгүй гэдгийг энэ сард ойлгох хэрэгтэй, аз жаргалыг мэдэрч болохоор байхад заавал үүнийг үрэн таран хийгээд хэрэггүй болов уу.

 

Арслан

Энэ сар таны хувьд хөгжиж дэвших болон гэрэлтэхэд таатай байх болно, гэвч хөдөлмөрлөхгүй бол бүтэмжтэй байхгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа тань булингартаж мэднэ, хэрэв та тэдэнд анхаарал халамж тавихгүй бол шүү дээ. Бусад эв зүйгээ олох гэж яарах хэрэггүй, Арслангуудын хувьд алхам алхамаар бүх зүйл аяндаа болж бүтэх болно.

 

 

Охин

Таныг хязгаарлаж байгаа хаалтаас өөрийгөө чөлөөл, өөрийнхөө хүртэх ёстой зүйлийг хүртэх цаг хэдийнээ болсон. Ангараг гараг 15-ны өдөр хөдөлгөөнд орж, таны бусадтай харьцах харилцааг ивээх ба энэ үед мөн таныг эрхшээгч гараг болох Буд хөдөлгөөнд давхар орно. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, өөрийгөө сайн тал руу нь өөрчилж болох бүх боломжийг судлахад гэмгүй. Бүтэн сар 22-ны өдөр танд шинэ зүйлийг сурч мэдэх, нээж илрүүлэхэд тань тусална.

 

 

Жинлүүр

11-р сар танд өдийг хүртэл тэмцэлдэж ирсэн айдсаа ялан дийлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Юм болгонд амархан эмзэглэх хэрэггүй, танд эмзэглэл хэрэг болохгүй. Айдсаа ялан дийлэх нь том талархал байх ба энэ сараас эхэлж айдсаа ялан дийлээрэй. Аз болоход таны амьдрал энэ сарын хувьд элбэг дэлбэг байх нь ээ. Нөөц баялаг арвин байна гэж хэлэхэд буруудахгүй бололтой. Бие, сэтгэл санааны хувьд өөрийгөө урамшуулж, эрсдэлээс айж эмээлгүй урагшлаарай.

 

 

Хилэнц

Энэ сар 7-ны өдөр таныг ивээх тул энэ үед та эрч хүчийг мэдрэх ба огтхон ч айдас мэдрэхгүй. Та өөрийгөө шинэ хүн болгоход энэ сар таатай байх болно, иймд өнгөрсөнтэйгөө зууралдаад байлгүй хандлага болон үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Та аз жаргалыг хүртэх эрхтэй. Мэдэрч байгаа зүйлийнхээ сайн муу талын тэнцвэрийг нь ханга, хэрэв хэрэгтэй гэж үзвэл амьдралдаа том өөрчлөлт хий, өөрөө өөрийгөө хайрлах цаг нэгэнт иржээ.

 

 

Нум

Таныг эрхшээгч гараг болох Бархасбадь 8-ны өдөр хөдөлгөөнд орох ба ингэхдээ бүтэн жилийн турш тэндээ байх болно. Харин энэ нь нумын ордны хувьд гайхалтай мэдээ юм. Та өөрийн нөлөөгөө тэлж, ажилдаа амжилт гаргаж, урьд өмнөхөөсөө илүү их өөдрөг байна. 22-ны өдөр гарах шинэ сар таны амьдралд цоо шинэ зүйл авчирч мэднэ, Бархасбадь гараг хөгжиж дэвшихэд тань туслах ба та ажил мэргэжилдээ амжилт гаргаснаар амьдралынхаа баталгааг олох болно.

 

 

Матар

Таны үнэлэмж, аз жаргал болон амжилт бүтээл бусад хүмүүс эсвэл ямар нэгэн нөхцөл байдлаас хамаарахгүй. Бусад хүмүүс таны төлөө юу ч хийж өгөхгүй. Та өөрийнхөө замыг өөрөө олж, өөрт хэрэгтэй байгаа зүйлээ өөрөө л олж мэднэ. Хэн ч таныг үнэлэхгүй байж болно, гэвч та өөрөө өөрийгөө үнэлэх нь чухал юм.

 

 

 

Хумх

11-р сард танд нүүр тулгарах нөхцөл байдал таны авьяас чадварыг сорих болно, хэцүү санагдаж мэдэх ч амьдралынхаа урсгалыг энэ үеэр өөрчлөхөд гэмгүй. Та бол ирээдүй, гэхдээ алхам алхамаар урагшлах хэрэгтэй. Одоо цагийг алгасаж, шууд ирээдүй рүү гишгэвэл та маргаашаа үгүй хийж байна гэсэн үг юм. Хэзээ, хэрхэн, хэнтэй гар нийлж ажиллах вэ гэдгийг та өөрөө хэнээр ч хэлүүлэлтгүй ухамсарлаж ойлгоно.

 

 

Загас

Зоригтой, анхааралтай байх цаг үе ирсэн байна. Зорилготой байж, эрүүл мэнддээ анхаарч, эмх замбараагүй амьдралаа цэгцлээрэй. Ангараг гараг 15-ны өдөр таныг ивээх тул энэ үеэр эрч хүчтэй байж, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөх болно. Энергиэ хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй, учир нь энэ сард тохиох олон зүйлсэд энерги, эрч хүч хэрэг болно гэдгийг анхаараарай.

15
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariunbolor Gerelt-Och

    Ariunbolor Gerelt-Och

    2018/11/01 at 21:48

    Khishka Buya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *