Эрчүүдэд хамгийн их таалагддаг эмэгтэйчүүдийн 10 үнэртэн

5

Францын байлдан дагуулагч Наполеон Бонапарт эрчүүд болон эмэгтэйчүүд чих эсвэл нүдээрээ дурладаггүй харин хамраараа дурладаг гэж хэлж байсан түүхтэй. Энүүхэндээ гэхэд, энэ тухай хүн болгон мэдэж байлаа. Гоо бүсгүйчүүд үнэртнээр эрчүүдийн сэтгэлийг татаж болохыг эртнээс мэдэж байсан, тиймдээ ч үнэртэн гэдэг олон жилийн түүхтэй зүйл юм. Таны сонгосон залууд таалагдах 10 гайхалтай үнэртнийг танилцуулж байна.

1. Chance Eau Tendre, Chanel

Жимсгэнэ болон цэцэгсийн үнэрийг хослуулсан эмэгтэйлэг шинж бүхий үнэртэн. Хөнгөн бас нялуун бус зөөлөн цайвар өнгийг энэ үнэртэн тансаг мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Өдрийн цагаар түрхэхэд илүү тохиромжтой гэж үзэж байна.

 

2. Mon Guerlain, Guerlain

Тэнгэрлэг үнэртэн, ванил, сандал болон лавандагийн хослолыг агуулсан. Анжелина Жоли уг үнэртний нүүр царай болсон нь үнэхээр зохицсон гэж үздэг. Өөрийгөө хүндлэх чанар, эр зориг болон туршилт хийхэд бэлэн байгааг илтгэх мэт.

 

3. Armand Basi, In Red

Сэтгэл хөдлөлтэй, огцом бас өөртөө маш итгэлтэй бүсгүйн илэрхийлэл болно. Чухам яг л ийм эмэгтэйд зориулж энэ үнэртэнг нарлаг Испаниас бүтээсэн болов уу. Гэхдээ болгоомжлох нэг зүйл бий: энэ үнэртэн амжилтыг дуудахаас гадна эргэн тойрныхонд үнэхээр таалагдаж тэднийг татах болно.

 

4. Daisy Love, Marc Jacobs

Маш зөөлөн бас сэнгэнэсэн, хөнгөн үнэртэх үнэртэн. Савлагаа нь балчирхан охиных гэлтэй, модны хөнгөн үнэр нь сэтгэл сэргээнэ, яг л зун цагийг санагдуулна.

 

5. Gucci Bloom Acqua di Fiori, Gucci

Зуны халуун өдөр цээж дүүрэн сэнгэнэсэн агаар амьсгалах шиг л болно. Өвс, цэцэгсийн жинхэнэ үнэрийг жижигхэн шилэн саванд нуучихав уу гэлтэй. Үүрийн сэрүүнээр зугаалах дуртай хүмүүст үнэхээр тохирно.

 

6. Joy, Dior

Алдартай брэндийн бас нэгэн үнэртний дээд. Эмзэг бас маш эмэгтэйлэг бүсгүйчүүдэд зориулагдсан, гэхдээ аальгүйтэхээс эмээдэггүй бүсгүйчүүд ч бас энэ үнэртэнг түрхээд үзээрэй. Шинэхэн бергамаот болон мандарины үнэр задь болон модны үнэртэй гайхалтай зохицжээ.

 

7. Aqua Allegoria Passiflora, Guerlain

Дотроо давхар шилтэй маш чамин үнэртэн. Зуны тухай хамгийн гайхалтай дурсамж энд бий, толгой эргэм сэтгэл хөдлөлийг санагдуулна. Цитрусын төрлийн үнэр цэцэгсийн үнэртэй хосолсон – үнэртэнг биедээ түрхэх онцгой шалтгаан.

 

8. CK One Summer, Calvin Klein

Кельвин хэний ч толгойг эргүүлж чадна. Маш таатай бас нялуун бус үнэр – ханборгоцой, далдуу модны сүү болон гуавагийн хосолсон үнэр нь юнисекс үнэрт тооцогдоно.

 

9. Eau de Givenchy, Givenchy

Өмнөх хувилбарыг сайжруулсан үнэртэн. Цитрусын үнэр нь мартагдахааргүй үнэртэнэ. Жилийн халуун улирлын таатай дурсамжийг цугтаа бүтээх болно.

 

10. Miracle Secret от Lancôme

Амттай гэхдээ хэтэрхий нялуун биш үнэрт дуртай бүсгүйчүүдэд зориулав. Лийр, бергамот болон сарнайн үнэрний хослолоос гадна жасминий хөнгөн үнэр ч орж ирнэ. Таны сэтгэлийг сэргээж хөл хөнгөрөх шиг л болох вий.

30
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *