Мөнгөний урлаг: амьдралынхаа нөхцлийг дордуулахгүйгээр бага зардлаар амьдрах 7 арга

2

Зардал орлоготойгоо зэрэгцэн нэмэгддэг – гэдэг үгийг түүхч Сирил Паркинсон хэлж байсан түүхтэй.

Цалин нэмэгдэх тусам л зардал адилхан нэмэгдээд байгааг та анзаарсан байх. Илүү үнэтэй хүнс, бараа сонгож авдаг. Мөн зугаа цэнгээн ч дээд зэрэглэл рүү шилжих жишээтэй.

Энэхүү өөрчлөлтөд муу зүйл байхгүй л дээ, хэрвээ та том худалдан авалт хийхээр хуримтлал үүсгэх шаардлага байхгүй бол. Эсрэг тохиолдолд яах уу?

Яаж бага зарцуулж сурах вэ, гэхдээ одоогийн дассан амьдралынхаа түвшинг бууруулахгүйгээр шүү.

 

1. Худалдан авалтын төлөвлөгөө зохио

Өөрт эвтэйхэн байхаар өөрийн гэсэн хуваарь гаргаж ав. Магадгүй ням гариг байх нь илүү тохиромжтой болов уу, ирэх долоо хоногийнхоо худалдан авалтыг хийнэ. Яг таг жагсаалт гаргах хэрэгтэй, энэ тохиолдолд ямар нэгэн гэнэтийн худалдан авалтын тоог хязгаарлана. Дээрээс нь маш олон сайн талтай: түрийвч бүрэн, шкаф чөлөөтэй, хэрэггүй хог бага.

 

2. Орлуулж болох хувилбарыг сонгоно

Хэрвээ та тодорхой брэндийн хэрэглээнд дассан бол нэг ангиллын гэхдээ арай хямд хувилбарыг олохыг хичээгээрэй. Хувцасны тухай яриа хөндөгдөж байгаа бол ажлын гараагаа эхлүүлж байгаа дизайнеруудын бүтээлийг сонирхож болно. Гүйцэтгэл, даавуу болон гоёл чимэглэлийн хувьд тэд алдартай дээд зэрэглэлээс дутахгүй бөгөөд үнийн хувьд ч доогуур байдаг. Хэдэн жил үнэтэй салоны үйлчилгээ авч байна уу? Мөн адил үйлчилгээг та арай хэмнэлттэйгээр авч болох боломж байгааг мартаж болохгүй.

 

3. Худалдан авалт болгоноо бодож тооц

Танд 10 хос пүүз хэрэгтэй юу эсвэл боломжийн үнээр авах ганц хоёр хос пүүз байсан нь дээр үү? Та долоо хоногт үнэхээр 10 хайрцаг тараг идэх үү эсвэл талыг нь муутгаад хаях уу? Худалдан авалтандаа бодитоор хандая, та зөвхөн мөнгөө хэмнээд зогсохгүй байгаль орчныг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулах болно.

 

4. Кредит картнаас татгалз

Зайлшгүй шаардлагатай үед (жишээ нь, эмчилгээ эсвэл сургалт) л кредит карт ашиглана. Өдөр тутмын хэрэглээнд өр тавих нь аюултай. Нэгдүгээрт, та өөрийнхөө мөнгийг зарцуулаагүй, хоёрдугаарт та дараа нь хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө буцааж хүүтэй нь төлөх болно.

 

5. Жилийн турш зарлагаа сайтар хянаарай

Энэ хүнд практик таныг маш сайн хүмүүжүүлнэ. Практикийн эцсээр (долоо хоног, сар, улирал, жил) та юунд их мөнгө зарцуулснаа (жишээ нь, өдөр тутмын кофе эсвэл долоо хоног тутамд найз нартайгаа бааранд сууж байна уу) хараад бүр гайхшралд орох биз. Нэг удаадаа зардал бага мэт харагдах боловч эцсийн дүнгээр тооцоход бас ч үгүй овоо мөнгө зарцуулсныг та ухаарна. Харин кофег бол гэртээ чанаад аваад явсан нв дээргүй юу?

 

6. Бие махбодийн “дохио”-г тоолгүй орхиж болохгүй

Дурын өвчнийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь хамаагүй дээр байдаг. Өвчин өөрөө эдгэнэ гэж бодох огт хэрэггүй. Юуны түрүүнд эрүүл мэнд – энэ дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл, гэхдээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байвал таны цаг бас мэдээж мөнгийг ч гэсэн хэмнэнэ.

 

7. Өөрийнхөө цагийг хэмнээрэй

Цагийг хий хоосон өнгөрөөх хэрэггүй. Ээлжит телевизийн шоу үзэх эсвэл ямар ч зорилгогүй интернетээр тэнэж байхаар сургалтын бичлэг эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаарай. Ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхийг хичээж бай. Таныг хувь хүн болон мэргэжлийн түвшинд өсөж дэвжихэд туслах юм болгоныг сонирх, оролд.

Мөнгийг ухаантай зарцуулах өөрийн гэсэн арга танд бий юу? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай. Олон хүнд хэрэг болж мэдэх юм шүү.

10
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *