Шүднийхээ байдлаар эрүүл мэндэд асуудал тулгарсан эсэхийг тодорхойлох аргууд

2

Амны хөндийн эрүүл мэнд нь хүний биеийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж өгдөг. Эрүүл шүдтэй байх нь олон асуудлыг шийдэхээс гадна хүний өөрийн үнэлэмжийг ч нэмэгдүүлэхэд тусална. Ам биеийн бусад эрхтний “цонх” болно, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудалтай эсэхийг тодорхойлох ажээ. Жишээ нь, амны хөндийн өвчлөл нь ХДХВ, амны яр шарх – Кроны өвчлөл, буйлнаас цус гарах – цусны өвчлөл, шүдний өнгө өөрчлөгдөх – булим эсвэл анорекс өвчлөлийг илэрхийлж болзошгүй.

Шүлсээр ч гэсэн хүний эрүүл мэндийг тодорхойлж болно: согтууруулах төрлийн ундаа, никотин, опиат, эм, даавар, хорт бодис, эсрэг биет. Аман дахь нян нь биеийн дархлаа суларсан үед биеийн бусад эрхтэнд халдварлаж өвчлөлд хүргэдэг (жишээ нь, халдварт эндокардит). Тиймээс амны хөндийн эрүүл ахуй нь бие махбодийн ерөнхий эрүүл мэндэд шууд нөлөөтэй гэдгийг ойлгож авлаа, тийм учраас шүдний өвчлөлийг тоохгүй хаяж огт болохгүй ажээ.

Таны шүд ямар өвчлөлийг илэрхийлэх вэ?

1. Оюун ухаан муудах

Танин мэдэхүйн үүргийг гүйцэтгэж байгаа эрхтний үйл ажиллагаа доголдох нь амны хөндийн өвчлөлөөс шалтгаалж болно. Амны хөндийн үрэвсэл цусанд шингэж цусаар дамжин бие махбодийг хордуулдаг, цаашлаад мэдрэлийн өвчлөлд хүргэх ажээ: ой санамж муудахаас эхлээд ой санамжаа алдах хүртэл хүндрэх аюултай.

 

2. Ясны сийрэгжилт өвчин

Ясны сийрэгжилт нь шүдэнд өөрчлөлт оруулахгүй, гэхдээ шүдний эрүүл мэндийг дэмжих ясны өөрчлөлт явагдана. Жишээ нь, буйлны суурь хөдлөх, шүд завсартай болох зэргээр илэрдэг.

 

3. Зүрхний асуудал

Буйлны үрэвсэл болон шүд унах нь зүрхний асуудлыг илэрхийлж байж болно. Мөн эсрэгээрээ: амны хөндийн нян зүрхээр “аялж” артерийн өвчлөлд хүргэх аюултай, мөн цус өтгөрөхөд хүргэж зүрхний цусан хангамжийг багасгахад хүргэдэг.

 

4. Хоолны дуршлын эмгэг

Идэх эмгэгээр (анорекс эсвэл булеми) шаналж байгаа хүмүүс өөрийнхөө байдлыг нуухыг хичээдэг, гэхдээ шүдний эмч уг өвчнийг илрүүлэх боломжтой анхны хүн юм. Хоолны дуршлын эмгэг нь буйлнаас цус гарах болон ам хатах зэргээр илэрдэг. Ийм өвчлөлтэй хүмүүс хий огиулдаг тул ходоодны хүчил шүдийг маш эмзэг болгоход хүргэдэг байна.

 

5. Чихрийн шижингийн 2 дугаар төрөл

Шүдний суурь эдийн өвчлөл/парадонт нь мөн цусан дахь сахарын хэмжээнд ч нөлөөлдөг ажээ. Чихрийн шижин нь шүдний ёзоорын өвчлөлд хүргэдэг буюу шүдийг дэмжих эс болон ясыг гэмтээдэг байна. Чихрийн шижинтэй хүмүүс шүдний суурь эдийн өвчлөлд маш өртөмтгий байдгийг анхаараарай.

 

6. Шөнийн цагаар цээж хорсох

Ходоодны хүчиллэг бодис хоол боловсруулах эрхтэнд орсноос үүдэлтэй. Шүдний дотор хэсгийн эмаль унах нь уг өвчний шинж тэмдэг болно. Уг өвчлөл нь хоол боловсруулах олон эрхтнийг гэмтээхэд хүргэдэг (Золлингер-Эллисоны хам шинж, ходоодны хавдар зэрэг), мөн улаан хоолой, гуурсан хоолой, амны хөндийн өвчлөл болон астмын ч шалтгаан болох аюултай.

 

7. Аутомииун өвчин

Ам хатаад байвал хэрэглэж байгаа эмийн гаж нөлөө байж болно. Эдгээрийн нэг шалтгаан нь Шегрений хам шинж. Энэ өвчлөлийн үед булчирхай ихээр гэмтдэг бөгөөд нулимс болон шүлсний ялгаруулалтыг багасгадаг, ингээд ам болон нүд ихээр хатдаг ажээ. Мэргэжлийн эмчид үзүүлснээр эдгээр эрхтний чийгшлийн тэнцвэрт байдлыг сэргээх эмчилгээ бичиж өгнө.

Ингээд шүдний эмчид хагас жил тутамд үзүүлж байх ёстой шалтгааныг мэдэж авлаа. Зөвхөн гялалзсан, эрүүл шүдтэй байхын тулд биш юм. Чухам амны хөндий бидний эрүүл мэндийн ерөнхий байдлыг илтгэнэ, тиймээс юуны түрүүнд шүдний эмчид үзүүлээд дараа нь мэргэжлийн бусад эмчид үзүүлээрэй. Шүдээ угаахаа мартаж болохгүй бөгөөд амны хөндийд гарч байгаа өөрчлөлт болгоныг сайтар ажигла. Шаардлагатай бол шүдний эмчид заавал үзүүлнэ. Эрүүл энх байх болтугай.

4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *