
Жижигхэн сүүн чийдэн анх зах зээл дээр гарч ирээд үнэхээр алдаршсан, мөнгө хэмнэж байгаль орчныг хамгаалах шалгарсан арга хэмээн үнэлэгдэж байв.
Тэр ч бүү хэл уламжлалт чийдэнгийн хэрэглээнээс татгалзаж эхэлсэн улс орнууд ч цөөнгүй болсон. Үүний хажуугаар шилдэг гэх хувилбар нь бидний төсөөлж байгаа шиг биш гэсэн байр суурьтай эрдэмтэд цөөнгүй ажээ.
Юуны түрүүнд, зарим нэг баримтуудаас харахад уг гэрэл асахад канцероген химийн бодис ялгаруулж эхэлдэг бөгөөд хүний эрүүл мэндэд хортой гэжээ, жишээ нь фенол, нафталин болон стиол зэрэг бодисууд эрүүл мэндэд хор уршиг тарих хэмжээгээр ялгардаг байна.
Сүүн чийдэнгийн гаж нөлөөг Берлиний төв лабораторийн мэргэжилтнүүд судалж үзсэн бөгөөд судалгааны төвийн багийн гишүүн Питер Брауны хэлснээр:
“Ийм төрлийн канцероген бодисыг аль болох хүн байгаа орчноос алс хол байрлуулах хэрэгтэй” гэжээ.
Ийм төрлийн чийдэнг агаарын солилцоогүй тасалгаанд хэрэглэх эсвэл толгойдоо ойрхон байлгахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж анхааруулсан байна.
Үүнээс гадна Израилийн Хайфскийн их сургуульд хийсэн судалгаанаас харахад, шөнийн цагаар уг чийдэнг асаахад хөхний хорт хавдар тусах магадлал эрс нэмэгдэж байгааг тогтоосон байна. Мөн чийдэнгээс ялгарах хөх гэрэл нь бие махбодийн мелатотины хэмжээг эвдэж байгааг илрүүлсэн.
Уг чийдэнг асаахад толгой өвдөх, арьсны өвчин хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж олон хүн гомдоллосон бүртгэл ч бий.
Нөгөө талаасаа зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар уг чийдэнг мөнгөн усны агууламжтай гэдэг, гэхдээ маш бага хэмжээгээр. Чийдэнгийн ялгаруулж байгаа хэт ягаан туяа нь ч мөн адил маш бага хэмжээтэй тул хүний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй гэв.
Нью-Йоркийн Стоуны их сургуульд хийсэн судалгааны үр дүнгээс харахад, шинжилгээний шилэн аяганд байсан арьсны эс уг гэрлийн нөлөөнд өөрчлөгдсөн буюу нарны хэт ягаан туяанд 20 минут байсантай адил өөрчлөлт гарсан гэж дүгнэсэн.
Байгаль орчинд халгүй уг сүүн чийдэнг хэрхэн ашиглах талаар эрдэмтэд дараах зөвлөгөөг гаргаж байна:
“Хэрвээ та шилийг хагалсан бол цонхоо онгойлгож тасалгааны агаарыг багаар бодоход 10 минут зайлшгүй солих хэрэгтэй. Дараа нь нэг удаагийн резинэн бээлий өмсөж хатуу цаасаар шилний хагархайг түүж авна, эсвэл цавуутай ч юм уу, нойтон цаасаар цэвэрлэнэ (тоос сорогчоор соруулахгүй). Шилний хагархайг битүү сав эсвэл гялгар уутны амыг битүүлж хаяна.
Зарим нэг улс орнуудад сүүн чийдэнгийн хаягдлыг түүхий эд болгон авч дахин боловсруулдаг”.
Сүүн чийдэнгийн төрөл одоо цагт олон болжээ, үнийн хувьд ч сүүлийн жилүүдэд буурсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд уг чийдэнд агуулагдах мөнгөн ус болон хэт ягаан туяаны агууламж бага юм.
Гэсэн хэдий ч цахилгаан хэмнэх сүүн чийдэнг гэртээ тавихаас өмнө гэр бүлийнхээ эрүүл мэнд болон аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй буюу чийдэн ашиглалтын заавар дүрмийг чандлан бариарай.








Miigaa Jambaldorj
2018/10/15 at 14:08
Suma Bataa – эрүүл мэндэд хортой гнэ шүү.
De Tseegii Tseegii
2018/10/15 at 17:25
Yu
Uranchimeg Ochir Choidog
2018/10/15 at 20:11
Үүнээс гадна Израилийн Хайфскийн их сургуульд хийсэн судалгаанаас харахад, шөнийн цагаар уг чийдэнг асаахад хөхний хорт хавдар тусах магадлал эрс нэмэгдэж байгааг тогтоосон байна. Мөн чийдэнгээс ялгарах хөх гэрэл нь бие махбодийн мелатотины хэмжээг эвдэж байгааг илрүүлсэн. гэнээ, яаж илрүүлсэн юм бол …
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/209879/ © XopoM News
Batbayar Battsetseg
2018/10/15 at 21:01
Gendenjamts Tsetsegmaa
Erdenebayr Magvanrenchin
2018/10/15 at 21:01
Одоо тэгээд яанаа бүгд л сүүн гэрэл хэрэглэж бга
Банди Хонгорзул
2018/10/15 at 23:39
OB Otgoo, Beta Besudmiga
Obr Oonoo
2018/10/15 at 23:41
ээ бурхан минь. манай байгууллага эко гээд бүх гэрлийг ийм болгож сольсон шд. байгалд ээлтэй, хүний эрүүл мэндэд ээлгүй …??? яанаа л даа
Enkhee Enkhee
2018/10/16 at 12:44
Odoo tegeed ymarn sain be