Эмчид үзүүлэхдээ хэлэхгүй нууцалж огтхон ч болохгүй 10 чухал зүйл

3

Бид бие организмд ямар нэгэн асуудал гарах эсвэл эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болох үед эмч дээр очиж, заавар зөвлөгөө авах болон эмчилгээ хийлгүүлдэг. Гэвч ихэнх хүмүүс эрүүл мэнддээ тулгараад буй нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж хэлээгүйн улмаас эмчийн үзлэгт төвөг учруулаад зогсохгүй, өөрийнхөө эрүүл мэндийн нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна. Өвчний зовиур болон тулгараад буй асуудлаа бүрэн гүйцэд хэлэх нь эмч танд тохирсон зөвлөгөөг эмчилгээний хамт өгөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд бид та бүхэнд эмчид үзүүлэх үедээ хэрхэвч нууж болохгүй 10 зүйлийг хүргэж байна.

1. Эмчилгээг зогсоосон талаараа

Судалгаагаар хүмүүсийн 70% нь эмчийн бичиж өгсөн эмчилгээг бүрэн гүйцэд дагаж, хэрэгжүүлдэггүй болох нь тогтоогджээ. Үүний гол шалтгаан нь тэдгээр хүмүүс эмчийн бичиж өгсөн эмчилгээг дуусахаас өмнө бие нь эдгэрэх хандлага ажиглагдаж эхэлмэгц эмчилгээг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үздэгтэй нь холбоотой гэнэ. Энэ нь ихэвчлэн чихрийн шижин болон цусны даралттай хүмүүст тохиолддог байна. Иймд та эмчид үзүүлэх үедээ эмчилгээг дуусахаас өмнө үргэлжлүүлэхээ больсон гэдгээ хэлэх хэрэгтэй ба өвчин эдгэрсэн гэж 100% бодож огтхон ч болохгүй.

 

2. Хэр их хэмжээгээр тамхи татдаг болон согтууруулах ундаа уудаг талаараа

Их хэмжээгээр тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэг бол энэ талаар эмч нарт шударгаар хэлэх хэрэгтэй. Эмч нар таны хэрэглээнээс хамаарч, эрүүл мэнд болон бие организмыг тань хэр муудаж, өвчилж байгааг тогтооно. Та магадгүй мансууруулах төрлийн зүйл хэрэглэдэг байж болно. Энэ талаар ч гэсэн нууцлах хэрэггүй. Эмч нар эдгээр зүйл ямар хор уршигтай болохыг тайлбарлаж ойлгуулахаас гадна эрүүл мэндэд тань тохирох эмчилгээг санал болгох болно.

 

3. Стресс, сэтгэл санаагаар унасан болон хүчирхийлэлд автсан талаараа

Хэрэв та хэн нэгний хүчинд автах, стрессээс болж бухимдах болон сэтгэл санаагаар унасан бол энэ тухай эмчээс нуулгүйгээр үнэнээ хэлэх хэрэгтэй. Магадгүй эмчийн танд өгөх зөвлөгөө сэтгэл санааг тань засаж мэдэх юм. Харин эсрэгээрээ эмчээс нуух юм бол асуудал хүндэрч, таны бие организм болон амь насанд аюул учирч болзошгүй гэдгийг бүү мартаарай.

 

4. Эмчийн зааваргүйгээр нэмэлт бэлдмэл хэрэглэсэн талаараа

Ихэнх хүмүүс эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс гадуур турах, масс нэмэх зориулалттай төрөл бүрийн эм, бэлдмэл хэрэглэдэг. Гэвч энэ талаар эмчид хэлэхээс ихэнхдээ нууцалдаг байна. Харамсалтай нь үр дүнд нь эрүүл мэнд, бие организмоороо хохирч үлдэх эрсдэлтэй. Иймд та эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс гадуур ямар нэгэн эм, бэлдмэл хэрэглэдэг бол үүнийгээ нуулгүйгээр эмчид хэлж, аюулаас урьдчилан сэргийлээрэй. Мэргэжлийн эмч нарын зөвлөж байгаагаар ямар нэгэн эмчилгээ хийлгүүлж буй нөхцөлд нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь сөрөг нөлөөтэй байдаг байна.

 

5. Санхүүгийн асуудлын талаараа

Хүн бүр өдөр тутмын амьдралдаа санхүүгийн асуудлаас болж стресс бухимдалтай нүүр тулгардаг нь нууц биш. Үүнд мөрийтэй тоглоомтой холбоотой асуудал ч гэсэн хамаатай. Хүн бүр амьдралдаа алдаж, онодог учир тэгтлээ сэтгэл санаагаар унах хэрэггүй. Харин эргээд хөл дээрээ босох, санхүүгийн чадамжаа дээшлүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Энэ талаар та мэргэжлийн эмч нарт хандаж, зөвлөгөө авах боломжтой.

Эмч эдгээр зүйлсийг өмнө нь олон удаа сонсож байсан учир та нөхцөл байдлын талаар үнэнээ хэлэх нь ичгэвтэр зүйл огтхон ч биш юм.

 

6. Унтаж чадахгүй байгаа талаараа

Унтаж чадахгүй байх /нойргүйдэл/ нь эрүүл мэнд болон бие организмд маш их аюултай байдаг. Үр дүнд нь стрессээс болж бухимдах эсвэл сэтгэл гутралд орох нь бий. Мөн сарын тэмдгийн мөчлөг заримдаа алдагддаг. Тиймээс хэрэв танд нойргүйдлийн шинж тэмдэг илрэх болсон бол нуулгүйгээр эмчид хэлж, тохирох эмчилгээг хийлгүүлээрэй.

 

7. Хэвлий болон давсагны асуудалтай талаараа

Их Британид хийсэн нэгэн судалгаагаар эмчид үзүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь давсагны хүндрэл болон хэвлий хэсгээр өвдөж байгаа тухайгаа эмчид хэлэхээс санаа зовдог болох нь тогтоогдсон байна. Үүнд эвгүй үнэртэй өтгөн гарах, шээсний өнгө өөрчлөгдөх гэх зэргийг дурдах хэрэгтэй болов уу. Эдгээр шинж тэмдгүүд танд илэрч байвал эмчээс нуулгүйгээр хэлэх шаардлагатай. Учир нь дээр дурдсан шинж тэмдгүүд аюултай өвчин тусах магадлалыг улам ихэсгэж байж болзошгүй юм.

 

8. Хэт их ядарч байгаа талаараа

Нас ахих үед хүмүүс бага зүйл хийсэн мөртлөө дорхноо ядарч, үр дүнд нь амрахыг эрхэмлэдэг. Гэвч энэ нь зарим талаараа чихрийн шижин, бамбай булчирхай, зүрхний шигдээс болон сэтгэл гутралтай холбоотой байж мэднэ. Иймд та хэт их ядралт мэдрэх болсон бол тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй ба мэргэжлийн эмчид хандаж тохирох эмчилгээг хийлгүүлээрэй гэж зөвлөе.

 

9. Сексийн харилцаа асуудалтай байгаа талаараа

Ихэнх хүмүүс эмчид үзүүлэхдээ сексийн амьдрал нь болж өгөхгүй байгаа болон бэлгийн замын өвчтэй болсон эсэхээ хэлэхийг хүсэлгүй нуудаг гэнэ. Гэвч нууснаас болж олон бэрхшээл үүсэх боломжтой. Учир нь бэлгийн замын өвчнийг хэрэв эдгэрэх боломжтой бол бага дээр нь яаралтай эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Түүнчлэн сексийн амьдрал нь болж бүтэхгүй байгаа хүнд сексээс хэрхэн таашаал авах, нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх арга замыг эмч нар хэлж өгөх болно. Их Британид хийсэн нэгэн судалгаагаар уг асуудал ихэвчлэн 40 гарсан хүмүүст тохиолддог болох нь батлагджээ.

 

10. Удамшил байгаа талаараа

Зүрхний өвчин, чихрийн шижин болон хавдар зэрэг өвчин нь удам дамжих магадлалтай ба зарим хүмүүс энэ талаараа эмчид хэлэхээс санаа нь зовдог байна. Гэвч энэ нь санаа зовох зүйл биш ба таны эцэг эх болон эмээ өвөөгийн тань аль нэг нь ямар өвчтэй байсан нь эмчийн заавал мэдэх ёстой зүйлийн нэг гэж хэлэхэд буруудахгүй. Эмч нар энэ талаар сонсмогцоо таныг эрсдэлээс хэрхэн хамгаалж болохыг хэлж өгөх болно.

6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *