
Хүмүүс бидний нэгэн адил байгаль эхийн хэвлээс төрсөн нэгэн бодгаль бол адгуусан амьтад билээ. Тэд хэдий бидэн шиг эх дэлхийн үрс боловч хүмүүс бид өөрсдийгөө дээд оюун ухаантнууд хэмээн нэрлэж, адгуусан амьтдыг хайр найргүй хядаж, устган мөхөөсөөр ирсэн. Одоо ч мөн адил шинжлэх ухааны элдэв туршилтуудыг амьтад дээр хийдгийн дээр үс ноос, арьс махыг нь ашиглах нэрийдлээр хөнөөсөөр байна. Гэхдээ амьтдыг хайрладаг, тэднийг хамгаалдаг хүмүүс ч цөөнгүй. Доод төрөлтөн гэгдэж хүртэл нэрлэгддэг адгуусан амьтдын хүн төрөлхтөнд хүргэж ирсэн тус үй түмийн дээр дэлхийн түүхэнд мөнхрөн үлдсэн амьтад ч бас байдаг.

















