Энэ дэлхийн баян, ядуу гэр бүлүүд хэрхэн яаж амьдарч байгааг харцгаая

4

Dollar Street хэмээх төсөл нь энэ дэлхий дээрх хүмүүс хэрхэн яаж амьдарч байгааг харуулдаг нэгэн өвөрмөц төсөл юм. Энэ төслийн хүрээнд дэлхийн 50 орны 264 гэр бүлийн 30,000 гаруй зураг авсан байна. Зарим хүн сард 24 долларын орлоготой байхад зарим нь 10,000 доллароос илүү ашиг орлоготой байх бөгөөд ийм их ялгаа нь тогтсон, дасал болсон зарим зүйлийг өөрөөр харахад хүргэдэг билээ.

Ингээд энэ удаа Dollar Street төсөлд оролцсон 7 гэр бүлийн гэр орон, амьдралыг сонирхуулъя.

Бутойн гэр бүл, Брунди (орлого — $ 27 сард)

41 настай өрх толгойлсон эмэгтэй Имельда нь фермер хүн. Түүний хоёр өрөө гэрт нь ус болон цахилгаан байхгүй. Орлогынхоо 80%-ийг хоол хүнсэнд зарцуулдаг байна. Энэ гэр бүлийн мөрөөдөл нь энгийн сайхан гэр орон.

 

Тэд одоо энэ байшинд амьдарч байна

 

Тэдний өдрийн хоол

 

Унтдаг газар нь

 

Ус авахын тулд 40 минут явна

 

Хүүхдүүдийн дуртай тоглоом нь сурах бичиг

Геготерийн гэр бүл, Филиппин (орлого— $ 194 сард)

40 настай Лев нь фермер, модчин хүн. Энэ гэртээ төрснөөсөө хойш амьдарч байна. Эхнэр нь 36 настай Мария ажилгүй. 3 хүүхэдтэй энэ айл орлогынхоо 50%-ийг хоол хүнсэнд зарцуулна. Лев болон түүний эхнэр мөнгө цуглуулан шинэ байртай болохыг мөрөөддөг байна.

 

Тэдний гэр орон

 

Зочдын өрөө

 

Гал тогоо

 

Хайртай эд хөрөнгө нь

 

Тэдний мөрөөддөг байр нь нэг иймэрхүү

Кириний гэр бүл, Орос (орлого  — $ 578 сард)

60 настай тэтгэвэрт гарсан Василий, түүний эхнэр, нийгмийн сурган хүмүүжүүлэгч Ольга нар нь 17 настай оюутан охин Варваратай цуг амьдардаг. Гэр нь 2 унтлагын өрөөтэй, орлогын 70 % нь хоол хүнсэнд зарцуулагддаг. Шинэ LED зурагттай болж, шинэ байранд орохыг мөрөөддөг.

 

Кириний гэр бүлийнхний амьдардаг байр

 

Унтлагын өрөө

 

Ажлын байр нь

 

Гал тогоо

 

Гэр бүлийнхний хайртай амьтан болох муур нь

Хилгестилеровын гэр бүл, Бразиль (орлого — $ 956 сард)

28 настай Виктор механик, түүний эхнэр 37 настай Шелине худалдааны ажил эрхэлдэг байна. 4 настай Хелена хэмээх охинтой. 3 унтлагын өрөөтэй бөгөөд орлогын 40%-ийг хоол хүнсэнд зардаг, энэ гэрийнхэн өөрийн гэсэн машинтай болохыг мөрөөддөг.

 

Гэр нь

 

Зочны өрөө

 

Гал тогоо

 

Унтлагын өрөө

 

Хелений дуртай тоглоом

Мульфурын гэр бүл, Франц (орлого— $ 2895 сард)

42 настай Симо-техникч, 39 настай Кэролайн архитектор бөгөөд 2 хүүхэдтэй. Тэд өөрсдийн 4 унтлагын өрөөтэй байранд амьдардаг. Симо болон Кэролайн нар зээлийн төлбөр болгон сард 600 доллар төлөх бөгөөд хоол хүнсэндээ орлогынхоо 30%-ийг зарцуулна. Гадагшаа амарч зугаалах боломжтой (Марокко явсан амралт их таалагдсан), мөнгө хэмнэх сонихол бага.

 

Гэр нь

 

Зочны өрөө

 

Гал тогоо

 

Хүүхдийн өрөө

 

Муур

Вастибакины гэр бүл, Швед (орлого  — $ 4883 сард)

35 настай Йонас болон түүний эхнэр 38 настай Туве нар менежер хийдэг. Гэр бүлд 2 хүүхэд байх бөгөөд 4 унтлагын өрөөтэй, хүнсэндээ орлогынхоо 30%-ийг зардаг. Йонас, Туве нар аялж зугаалах дуртай, шинэ машин авах гэж мөнгө цуглуулж байгаа. Гэрийнхээ хамгийн үнэтэй зүйлийг гэр бүлийн зургийн цомог гэж үздэг.

 

Гэр

 

Унтлагын өрөө

 

Гал тогоо

 

Хүүхдийн өрөө

 

Номын тавиур

Би-гийн гэр бүл, Хятад (орлого — $ 10,098 сард)

Гэр бүлийн бүх л насанд хүрсэн хүмүүс (57 настай  Би Хуа, түүний эхнэр Юэ Хен болон түүний дүү Мэн нөхөртэйгөө) нь гэр бүлийн бизнес эрхэлнэ. 3 унтлагын өрөөтэй, хоол хүнсэндээ орлогынхоо 30%-ийг зардаг байна.

 

Гэр нь

 

Зочны өрөө

 

Өдрийн хоол

 

Нэг унтлагын өрөө нь

 

Гэрийнхээ хамгийн дуртай зүйлийг гитар хөгжим гэдэг

Мэдээж аз жаргал бол мөнгөнд байдаг зүйл биш. Түүнээс илүү чухал зүйл гэж бий бөгөөд энэ нь: харилцан ойлголцол, хайр, хүндлэл, нөхөрлөл, мөрөөдөл юм. Гэхдээ хүний анхан шатны хэрэглээ  болох зүйлс (ус, унд, толгой хоргодох байр) хангалттай биш бол хүн бүрэн дүүрэн амьдралаар амьдарна гэж үгүй билээ.

Харин танд маргаашийн өдөртөө итгэлтэй байхын тулд хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? Энэ тухай сэтгэгдэл дээр бичээрэй.

63
БахархмаарБахархмаар
33
ХарамсалтайХарамсалтай
26
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
15
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oggie Puma

    Oggie Puma

    2023/09/27 at 20:36

    Хүнд унтах тавтай ор, бүлээн шүршүүр байхад л аз жаргал.

  2. Dorj Bayarmaa

    Dorj Bayarmaa

    2023/09/29 at 11:51

    Баян ядуугн ялгаа өдөр шөнө мэт ялгаат болж бна даа яана даа монгол минь монгол ядуу буурай орнуудын араас л яваад бгаам даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *