Анхны болзоогоор тухайн хүнээ таньж мэдэх 10 арга

3

Та саяхан эсрэг хүйсний хүнтэй танилцаж, анхны болзоонд очих гэж байгаа бол тухайн хүний тухай аль болох ихийг мэдэхийг хүсэж байж таараа. Даанч шууд асууж болдоггүй. Зарим сэтгэл судлаач нар хүний үйл хөдлөлөөр нь ихээхэн зүйл мэдэж, дүгнэлт хийж болох тухай ярьдаг. Ингээд энэ удаа та шинэ танилаа хэдхэн цагийн дотор таньж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх гэж оролдох хэрэг байна уу, үгүй юу гэдэг шийдэл гаргахад тань туслах хэд хэдэн дохионы талаар танилцуулъя.

1. Үс болон хувцсаа засах

Тэр бүсгүй өөрийн мэдэлгүй үсээ засаж, оролдож эсвэл хувцас дээрх үл харагдах тоосыг гүвэх мэт хөдөлгөөн хийж байна уу? Хэрэв тийм бол энэ хос нэг нэгэндээ таалагдаж байгаа хэрэг бөгөөд иймэрхүү өөрийгөө гоё харагдуулах гэсэн үйлдэл нь хүнд сайн хандаж байгааг илтгэх хамгийн тод илрэл юм. Үл тоох хүнийхээ өмнө сайхан харагдах гэж хичээх хүн цөөхөн байх.

“Тусгай албадын аргаар хүн татах нь” хэмээх номын зохиолч нь хүний толгой багахан гудайн байх нь тухайн хүн ойрхон байж, найрсаг байх гэж хичээж байгаагийн илрэл гэсэн байдаг. Тогтоож аваарай.

 

2. Нүд рүү харж, ярих үедээ ярилцагч руугаа тонгойх

Нүд олон зүйлийг хэлж өгдөг. Зөөлөн, сонирхсон, эелдэг харц нь харилцагчийг маань ухаантай хүн гэж харагдуулах бөгөөд энэхүү харилцаж байгаа байдал нь түүнд таалагдаж байгааг харуулна. Харин маш анхааралтай, ширүүн, сонжсон, араатны харцаар харж байвал болгоомжтой байх хэрэгтэй ба тэрхүү харилцагч тань таны анх бодсон шиг тийм ч гэмгүй хүн биш бололтой.

Хэрвээ ярианы үед ярилцагч тань чам руу бага зэрэг тонгойн сонсож байвал яриа төдийгүй та өөрөө ч түүнд сонирхолтой байгаа бололтой.

 

3. Хөмсгөө зангидан, хаалттай байдалд орох

Ярилцах үед нөгөө хүн тань ямар байдалд байгааг сайн анхаараарай. Гараа энгэртээ зөрүүлэх зэрэг (эсвэл нэг гараараа мөрөө барьж биеэ хаасан байдалтай) болон хөмсгөө зангидсан байна уу? Магадгүй ярилцагч тань даарч байж болох ч ихэнх тохиолдолд тантай цуг байгаа нь түүнд эвгүй байгааг харуулж байгаа дохио билээ. Ямар нэг юм болохгүй байна: нэг бол та түүнд огт таалагдахгүй эсвэл та хэтрүүлж байх шиг.

Хэрвээ та кафед бүсгүйтэй цуг ороод нэг сандалд зэрэгцэн суухад тэр бүсгүй цүнхээ та хоёрын дундуур хаалт маягаар тавьж байвал тэр бүсгүй маань өөрийн мэдэлгүй таниас болгоомжилж байгааг харуулж байгаа юм.

 

4. Утсаа оролдох

Кафед орж ирээд удалгүй утсаа гаргаж ирэн оролдож суух нь цуг байгаа хүнээ хүндлэхгүй байгааг харуулж байгаа хэрэг юм. Магадгүй энэ хүн маань муу биш хүн байж болох ч (гэхдээ муу хүмүүжилтэй) сошиал сүлжээний хамааралтай болсныгоо өөрийн мэдэлгүй харуулж байгаа нь тэр. Хамгийн муу хувилбар нь та түүнд огт таалагдахгүй байгаа бөгөөд үүнийгээ ийм бүдүүлэг байдлаар илэрхийлж байгаа байдал юм.

 

5. Дэндүү хаалттай

Анхны уулзалт дээрээ л тухайн хүн чөлөөтэй эсэх тухайг амархан мэдэж болдог байна. Хэт хаалттай байдал, цагаа байнга харах, үе үе “ажлаас ярьж байна” гэж утсаа авах зэрэг нь сэжигтэй хэрэг юм. Мөн гэр бүлтэй хүн өөрийн мэдэлгүй бөгж зүүдэг хуруугаа нуудаг бөгөөд урьдчилан бөгжөө авсан байсан ч ялгаагүй.

 

6. Өнгөрсөн явдлаа ярих

Анхны уулзалт дээрээ өөрийн салсан, харилцаагаа тасалсан хүний тухай ярих нь сайн хэрэг биш. Тэр тухайгаа ямар ч хэлбэрээр ярьсан байлаа ч гэсэн (ёстой хогийн амьтан гэдгээс түүнгүйгээр би амьдарч чадахгүй гэх мэт хүртэл бүх л хувилбар) ийм юм ярих хүнтэй цаашид харилцах хэрэг бий эсэхээ бодоорой.

Олон хүн салж сарнисны дараа шинээр жинхэнэ аз жаргалаа хайх гэдэг боловч дээрх үйлдэл нь буруу юм: ийм хүн нь сэтгэл санааны хувьд шинэ харилцаа үүсгэхэд огт бэлэн биш байгааг дээрх байдал харуулж байна.

 

7. Элдэв ааш зан гаргах

Та кафед ортол тантай цуг орсон шинэ танил маань янз бүрийн ааш зан гаргаж юм болгоныг өөлж эхэлнэ. Цай нь хэт халуун, амтат нарийн боов нь онцгүй, сандал эвгүй гэх зэргээр ямар нэг, магадгүй бүр олон санаанд нь таарахгүй юм гарна.

Тухайн хүн ийм л зан ааштай учир та өөрчилж чадах нь юу л бол. Мөн иймэрхүү хүмүүс нь өөртөө илүү анхаарал хандуулахыг шаардаж байдаг учир удалгүй таныг ямар байх ёстойг зааж эхлэх бий вий. Ийм хүнтэй харилцаа тогтоох эсэхийг та л шийдэх хэрэг.

 

8. Хүрэх гэж оролдох

Дохионы хэлний мэргэжилтэн Трейси Браун нь “Уулзаж байх үедээ биед эелдгээр зөөлөн хүрэх нь сайн дохио юм“ гэж анхааруулж байна. Жишээ нь та кафед сууж байхад залуу тань таны гарт дөнгөж шүргэх төдий хүрэх гэх мэт.

Энэ үед хоёр янзын контакт бий болдог байна: Хэрвээ ийм үед эмэгтэй нь үүнийг үл анзаарч юм уу эсвэл гараа татан авч байвал энэ болзоог бүтэлгүйтсэн гэж тооцож болно. Магадгүй бүсгүй маань их ичимхий байж болох юм.

Мөн олон бүсгүйчүүд энэхүү шүргэх төдий хүрэх, бүдүүлэг хамаагүй гар хүрэх хоёрын ялгааг тэр бүр сайн ялгаж ойлгохгүй байж болох ба сайн танил бус хүн хүний биед хамаагүй хүрэхэд олон хүнд тэр болгон сайхан санагдахгүй нь тодорхой.

 

9. Хэт анхаарал тавих

Та хоёр дөнгөж танилцаад байхад залуу тань таныг даарч байгаа эсэх, эвгүй зүйл байна уу, гутал чинь холгож байна уу, ресторан таалагдаж байна уу зэрэг олон асуулт асууж болох юм.

Тэгвэл таны өмнө юм болгонд “анхаарч зовдог“ хүн байгаа хэрэг бөгөөд тэдний хувьд иймэрхүү байдалтай байх нөхцөл маш их байх болно. Магадгүй тийм эр нь өөрийгөө хэт доогуур үнэлдэг учир бусдад таалагдах гэж зовдог эсвэл анхны болзоон дээр тэр залуу тань жаахан сандарч байж болох юм. Цаг хугацаа үүнийг харуулах ба танд иймэрхүү хүнтэй цуг байх нь таатай байгаа үгүйгээ өөрөө шийдэх биз ээ.

 

10. Таньтай зэрэгцэн эсвэл алхам түрүүлж явах

Та хоёр паркаар зугаалах боллоо гэж бодъё: Цуг явж байгаа хүн тань хэрхэн алхаж байгаад анхаарлаа хандуулаарай. Та хоёр зэрэгцэн, гар чинь бараг шүргэлцэх шахам, нөгөө хүн тань биеэрээ тань руу чиглэн ярилцан алхаж байвал болзоо тань тун урагштай байгаагийн шинж.

Дохионы хэлний мэргэжилтэн Патти Вудын үзэж байгаагаар хэрвээ хоёр хүний хэн нэг нь хагас юм уу бүтэн алхам өмнө нь явж байвал тэр хүн нөгөө хүнээ биш өөрийгөө илүү их боддог хүн, эсвэл тухайн хүнтэй цуг байх нь эвгүй байгаа хэрэг гэж анхааруулж байна.

 

Дүгнэлт

Мэдээж жаахан бүтэлгүй үг хэллэг, гайхсан харц зэргийг 100% бүтэлгүйтэл гэж ойлгож болохгүй нь тодорхой. Мөн эсрэгээрээ сонирхолтой ярилцлага, оройг сайхан өнгөрүүлэх нь таны ирээдүй тань жаргалтай хуримаар үргэлжилнэ гэсэн үг огт биш билээ.

Харин та анхны болзоогоор юунд анхаарах ёстой гэж бодож байна вэ?

76
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *