Ахуйн аливаа асуудлыг хормын дотор л зохицуулж чадсан, гүйлгээ ухаан сайтай хүмүүсийн бодож олсон 22 лайфхак

0

Хүн ямар нэгэн нөхцөл байдалд орвол дасан зохицох ямар нэгэн арга сэдэж олдог. Энэ чадварыг хувьсан өөрчлөгдөх явцдаа олж авсан бололтой. Өөрсдийн эргэн тойронд байгаа эд зүйлийг аль болох бүрэн ашиглахыг хичээх, хүнд хэцүү байдлаас гарах гарц олох, бас амьдралаа тав тухтай болгох зорилгоор ийн хөгжжээ. Та гэрийн тохижилтондоо онцгой анхаарал хандуулж бүх зүйлийг зохион байгуулсан байж болно. Гэхдээ сошиал суваг хэрэглэгчид таны толгойд хэзээ ч орж байгаагүй аргыг хэрэглэж байгаа гэхэд барихад ч бэлэн байна.

Хүмүүсийн танилцуулж байгаа лайфхакыг үзэж суухад үнэхээр сонирхолтой байдаг юм. Тэдний уран зөгнөл, сэтгэн бодох чадварт хязгаар үгүй. Хуванцар таг, резин зэрэг ахуйн өчүүхэн зүйлс амьдралын олон асуудлыг шийднэ гэж хэн санах вэ дээ?

1. Энд тэндгүй наалдсан муурын үсийг хурдан цэвэрлэхийн тулд резинэн бээлий хэрэг болно

© BurtonRider725 / Reddit

 

2. Хувцас өлгүүрээс гулгаж унаад тогтохгүй байвал өлгүүрийн мөрөнд резин ороочих

© luckydice1224 / Reddit

 

3. Алим хуваадаг зүсэгч мөөг зүсэхэд ч бас тус болдог юм байна гэдгийг сая ойлголоо

© Achaeminus / Reddit

 

4. Нарийн боовны цаас – байгалийн гэрлийг багасгах энгийн бөгөөд хор уршиггүй арга

© atXNola / Reddit

 

5. Тавилга угсрахдаа боолт, эрэг шургыг нь хоосон мөсний саванд хийчихвэл амар байдаг

© CannonballHands / Reddit

 

6. Таны компьютерын гарны хөл нь хугарчихсан бол цаасны хавчаар аваад хийгээрэй

© luluriibe / Twitter

 

7. Гацуур модны гэрлэн чимэглэлийг картонон цаасанд ороох – дараа жил орооцолдсон чимэглэлтэй зууралдахгүй

© barneyrubble82 / Reddit

 

8. Түрээсэлдэг байрны чинь эзэд ханаа цоолуулахгүй гэсэн үү? Хэрэв тийм бол та хөнгөн тавилга тогтоохдоо хүүхдийн хамгаалалтын түгжээ ашиглаж болно. Энэ түгжээ овоо бат бөх эд шүү

© nextstopplease / Reddit

 

9. Хоолны савны тагийг хадгалах энгийн бөгөөд сайхан арга

© Itchn4Itchn / Imgur

 

10. Тавилганы хөлөнд би савхины өөдөөс наадаг болсон. Үйлдвэрийн наалтаас илүү цэвэрхэн харагддаг юм, тэгээд бас паркетан шалыг зурахаас ч хамгаална

© Etna_reddit / Reddit

 

11. Зөөврийн хардыг гулгуулахгүйн тулд резинд ороож үзээрэй

© sentics / Reddit

 

12. Сифоны тусламжтайгаар гацуур мод маань өөрөө өөрийгөө усалдаг болсон

© brxstr / Reddit

 

13. Нарийн боовны цаасыг хуйлруулахгүйн тулд үзүүрүүдийг нь норгоход л болно

© austinbower1 / Reddit

 

14. Хэрвээ таны хөнжил эсвэл бүтээлэг тэг дөрвөлжин бол аль нэг буланд нь тэмдэглэгээ хийгээрэй. Ингээд аль тал нь зөв билээ гэж хайж зовохоо болино

© -Myrtle_the_Turtle- / Reddit

 

15. Өвөө маань багаж хэрэгслээ шургуулганыхаа аль хэсэгт байгааг гаднаас нь хараад л мэддэг

© Zandor8000 / Reddit

 

16. Нүүдэл суудлын үеэр хувцсаа хураах хамгийн амар арга

© duh-vey23 / Reddit

 

17. Таны хүүхдүүд эсвэл гэрийн тэжээвэр амьтад чинь гацуур модны чимэглэл авч хаяад байвал кабел бэхлэгчээр тогтоогоорой. Ногоон өнгөтэй ч байдаг юм шүү

© Unknown author / Imgur

 

18. Гэнэт тог тасарвал өрөөгөө ингээд гэрэлтүүлээрэй

© unicorn_inside / Reddit

 

19. Тоос сорогч бариад өгөх хүнгүй үед хана өрөмдөх хэрэг гарвал танд скоч, ганц хуудас цаас байхад л асуудлыг шийднэ

© DingoDamp / Reddit

 

20. Ширээ тань ийш тийш гулгаад байвал танд картон болон хуванцар таг (жишээ нь, соусны таг) аминд орно шүү. Өнгө болон хэмжээний хувьд бараг анзаарагдахгүй дээ

© wildanor / Reddit

 

21. Хоёр гар хоёулаа бохир байх үед хэрэг болно гэдгээ тооцоолоод боодолтой цааснаас хэдийг голд нь шургуулаад орхиж байгаарай

© ocean-of-emptiness / Reddit

 

22. Урт түрийтэй гутлыг өмдний өлгүүрт хавчаад хадгалахад зай ч хэмнэнэ, гутлын хэв ч алдагдахгүй

© Persephone2018 / Reddit

Та ахуйн ямар лайфхак хэрэглэдэг вэ? Дээр дурдсан ямар аргыг хэрэглэж байхаар шийдэв?

16
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *