
Хэрхэн ажилладгийг эрдэмтэд ийн тайлбарлаж байна.
Солонгосын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад та зөвхөн хурдан нойрсоод зогсохгүй мөн хагас цаг орчим илүү унтахад нөлөөлнө гэжээ. Яагаад гэвэл оймстой унтахад шөнө сэрвэлзэх нь бага ажээ. Яагаад ийм үр дүнд хүргэж байгааг ойлгохыг хичээцгээе, юуны нүрүүнд нойр биеийн халуунтай ямар холбоотой болохыг тогтооё.
Өдрийн турш биеийн халуун 37℃ орчим хэм байдаг. Харин шөнийн нойрны үеэр буюу 6-7 цагийн хугацаанд бараг 1,2℃ хэмээр буурдаг. Биеийн хэмийн энэхүү аажим уналт нь нейробиологийн уналтанд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Биеийн төв хэм хэдий хэр хурдан буурна төдий чинээ та хурдан унтана.
Бие махбодь судсаар дамжуулж биеийн дулаанаа зохицуулдаг. Танд халуун санагдахад тархинаас судсыг өргөс гэсэн комманд өгнө. Ингээд халуун цус биеийн төв хэсгээр илүү их хурдацтай тархаж та удахгүй халууцах нь багасдаг. Биеийн хэм бага байхад тархи эсрэгээрээ судсыг агших дохио өгнө, өөрөөр хэлбэл арьсны гадаргуугаар халуунаа алдах явдлыг багасгана.
Одоо хөлийг санах хэрэгтэй. Гарын алга болон хөлийн ул – биеийн халуун дулааныг хамгийн ихээр солилцдог хэсэг. Биеийн эдгээр хэсэг нь үсгүй, биеийн бусад хэсгийг бодвол ихэвчлэн ил байдаг. Судлаачид дараах зүйлийг илрүүлсэн байна: унтахасаа өмнө хөлөө дулаацуулбал, жишээ нь халуун усанд дүрж эсвэл оймс өмсөхөд судас өргөснө. Ингээд биеийн төв хэм хурдан багасдаг, энэ нь хүйтэн хөлтэй унтахаар хэвтсэнээс маш үр дүнтэй арга болно. Өөрөөр хэлбэл та хамаагүй богино хугацаад унтаад өгнө. Арьсны гадаргуу болон хэвлийн дулааны ялгаа нь хэдий хэр унтах магадлалыг илэрхийлэх үзүүлэлт болдог.
Хэрвээ хөлийг хэтэрхий их халууцна гэж бодож байгаа бол амьсгалдаг материалаар хийсэн оймс сонгоорой.
Мөн оймс нь неврологийн нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Тархинд өөрийн гэсэн “термометр” байдаг – халуун дулаанд хэт мэдрэг байх тархины тэр хэсэг. Биеийн төв хэм болон биеийн захын хэсгүүдийн халуун ялгаатай байгаа тохиолдолд импульс өгч мэдээ дамжуулах үүрэгтэй.
Зарим нэг судалгаагаар тархины уг “термометр” худал мэдээлэл дамжуулж байгааг ч тогтоосон. Ихэнх тохиолдолд, нейронууд ид нойрсож байх явцад нэмэгдэж, харин сэрэх дөхөөд ирэхээр багасч байгааг илрүүлсэн. Тэгэхээр ямар шалтгаантай, ямар үндэслэлээр цаашид тайлбар хийх нь тодорхойгүй болж байгаа юм. Ямартай ч эдгээр нейронууд нь нойртой холбоотой буюу биднийг нойрсоход нөлөөлдөг гэдэг нь тодорхой. Энэ тохиолдолд унтахаасаа өмнө хөлөө дулаацуулж хэвтвэл ямар нэгэн байдлаар нейроны гүйцэтгэх ажлыг хөнгөвчилж өгч байна гэж үзээрэй.








Oyunbayar Munkhuu
2018/10/18 at 20:45
Tsogo Bayara
Tsogo Bayara
2018/10/18 at 20:49
ккк
Tsogo Bayara
2018/10/18 at 20:51
Namuulan Namuulan
2018/10/19 at 00:18
oims omsuul buur untaj chadkushd kkk