Буйл нь шамарсан буюу шүдний ёзоор ил гарсан шүдийг эмчлэх энгийн аргууд

3

Буйл шамрах – шүдийг бүрхсэн буйлны хэсэг шамарч шүдний ёзоор гарахыг ойлгоно. Хэрвээ энэхүү өөрчлөлтийг үл тоовол шүдний эд эс үхжиж эцэстээ шүдгүй болоход ч хүргэж болзошгүй юм.

Буйл яагаад шамардаг вэ?

Буйл шамрахад олон хүчин зүйл нөлөөлнө, тэдгээрийн хамгийн түгээмэл хүчин зүйлээс дурдвал:

1. Генийн удамшил

Генетик эрүүл мэндийн байдалтай маш олон талаар холбоотой байдаг, үүнд шүдний эрүүл мэнд ч орно.

 

2. Ширүүн үстэй шүдний сойз

Ширүүн үстэй шүдний сойз нь шүдний эмалийг төдийгүй буйлыг ч гэмтээдэг.

 

3. Шүдний буруу үйлчилгээ авах

Шүдний буруу арчилгаа хийх, буруу эмчилгээ хийлгэх нь нянгийн үржилд хүргэнэ, үр дагаварт нь шүдний чулуу үүсч буйл шамрахад хүргэдэг ажээ.

 

4. Буйл хавагнах

Мөн л нэг төрлийн шүдний өвчинд тооцогддог бөгөөд буйл шамрах шалтгаан болно.

 

5. Дааврын өөрчлөлтүүд

Бэлгийн хөгжлийн үед дааврын өөрчлөлт явагддаг, мөн жирэмслэлт, сарын тэмдэг өөрчлөгдөх, цэвэрших үеийн дааврын өөрчлөлт буйл, шүдийг маш эмзэг болгодог байна. Эдгээрийн үр дагавар нь буйл шамрахад хүргэнэ.

 

Буйл шамрах өвчнийг энгийн аргаар эмчлэх нь

1. Далайн давс

Давстай усаар амны хөндийг зайлах нь аливаа нэгэн үрэвсэл, өвчнийг намдааж шамарсан буйлыг эмчлэх үйлчилгээтэй. Аяга бүлээн усанд бага зэргийн далайн давс уусгаад амны хөндийг сайтар зайлаарай.

 

2. Гүнждийн үрийн тос

Гүнждийн тос нь нян болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, ам зайлахад нэн тохиромжтой.

 

3. Цайны модны тос

2008 онд хийсэн австралийн эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад тогтмол цайны модны тос хэрэглэсэн тохиолдолд буйлнаас цус гарах, гингивит зэрэг өвчнийг анагааж байгаа нь тогтоогджээ.

 

4. Далдуу модны самрын тос

Уг тос нь шүдний өвчлөлийг эмчлэх шилдэг аргуудын нэгд багтдаг. Хүнсний содтой хольсон тохиолдолд хүчлийг бий болгож байгаа нянг устгах үйлчилгээтэй болно.

 

5. Алтан товч цэцгийн цай

Алтан товч цэцгийн цай нь тайвшруулах, өвчин дарах үйлчилгээтэй тул буйл шамарсан үед үрэвслийг дарах, таагүй мэдрэмжийг арилгах үйлчилгээ үзүүлнэ. Халуун усанд хэдэн халбага алтан товч цэцгийн цай хийж 10 минут орчим хандлаад шүүж уугаарай.

 

6. Ногоон цай

Анагаахын шинжлэх ухааны нэгэн сэтгүүл дээр гарсан судалгааны үр дүнгээс харахад өдөрт уусан нэг аяга ногоон цай нь буйлнаас цус гарахаас урьдчилан сэргийлж шүдний эрүүл мэндийг хангаж байгааг тогтоожээ.

 

7. Септилин

Дархлааны системийг дэмжиж үрэвслийг дарах үйлчилгээтэй уламжлалт аргаар бэлдсэн бэлдмэл юм.

 

8. Мирра

Аяга бүлээн усанд 10-аад дусал миррагийн ханд дусаагаад амаа сайтар зайлаарай.

 

9. Цангисын шүүс

Цангисын шүүсэнд агуулагдах С амин дэм нь – амны хөндийн аливаа өвчлөлийг анагаахад нэн тустай ажээ. Судалгаанаас харахад С амин дэмийн хэрэглээ бага байхад амны хөндийн өвчлөлөөр өвдөмтгий байдгийг тогтоожээ.

 

10. Цэвэрлэх арга

Амны хөндийн ариун цэврийг мэргэжлийн түвшинд хангаж байх нь буйл шамрах өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

21
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
12
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Boloroo DB

    Boloroo DB

    2018/10/19 at 10:18

    С. Бадмаа

  2. М. Оюунбилэг

    М. Оюунбилэг

    2018/10/19 at 13:39

    Ga Bi

  3. Dolgorsuren Dashochir

    Dolgorsuren Dashochir

    2018/10/19 at 14:41

    Bolor-Undram Altangerel

  4. Сүхээ Ч.

  5. Boloroo Booyoo

    Boloroo Booyoo

    2018/10/20 at 07:51

    .

  6. Luwsandorj Ganzorig

    Luwsandorj Ganzorig

    2018/10/21 at 11:32

    Отгоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *