Архитекторуудын уран сэтгэмжээр бий болсон, хэтэрхий сүртэй бас ойлгомжгүй 16 барилга. Тэд дотор нь хүн амьдарна гэдгийг л мартсан бололтой

0

Архитектур – уран бүтээлч сэтгэлгээ шаардаж этгээд хачин санаа гаргахад хүргэдэг. Гэхдээ зарим нэг барилгын уран сэтгэмж хэтэрхий алс хол явдаг бололтой – хамгийн гaлзуу санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх уралдаан яваад байна уу гэлтэй. Тийм ээ, сүртэй бас ойлгомжгүй барилга барьсан архитекторууд цөөнгүй бий. Тэд этгээд хачин хэлбэрийг сонгоно, ганц байшинд цуглуулж болох бүх материалыг бөөгнүүлнэ, геометрийн дүрсний хувьд бүр ярих ч юм алга. Тэдний эцсийн бүтээлийг харж зогсоход өөрийн эрхгүй нэгэн бодол толгойд эргэлдэнэ: “Хөөх, үнэхээр сайхан л юм … Гэхдээ дотор нь яаж хүн амьдрах болж байна?”

Туркийн Кахраманмараше-д барьсан пост-модерн хэв маягийн барилга

biwook

 

Калифорнид байдаг байшин гоё байх ёстой, гэхдээ заавал тухтай ч байх албагүй

abaganoush

 

2019 онд Францын Монпелье хотод L’Arbre Blanc гэх нэртэй орон сууцны барилга сүндэрлэжээ

passeko

Архитекторууд модноос санаа авсан гэж ярьсан байна лээ, тийм учраас тагтыг навч гэж ойлгоорой. Яахав, бас болох л юм.

 

Хятадын Чунцинд тойрог замтай орон сууцны барилга байдаг

biwook

 

Норвегийн хаа нэгтээ агаарт шилэн урц сүндэрлэнэ

hjalmar111

 

Бразилийн Куритиб дэх хамгийн нарийн байшингийн өргөний хэмжээ нь – 3,5 метр

PandaReturns

 

Парисын 14 дэх тойргийн энэ барилгын архитекторууд юунаас санаа авсан нь сонирхолтой байна

thirdiii94

Нэг л үг хэлье: “Майнкрафт”

 

Майями дахь энэ байшин угаасаа логик тайлбартай: дээд давхрын үнэ өндөр байдаг

lumos_jupiter

 

Бангкок дахь орон сууцны барилгыг гаднаас нь харахад сүртэй сайхан байшин – уран зөгнөлт киноны шоpон шиг ч юм шиг

Vaxion

 

Өөр бусад этгээд хачин байшингуудын дэргэд харин Портлэнд дахь энэ байшин даруухан ч юм шиг

cosmictwerp

 

Сан-Паулу дахь байшингийн аваарын шат

iolandx

Шууд л үнэнээ хэлье, энэ дээрээ тулбал би шууд галыг л сонгоно!

 

Каир дахь байшин: Лего тоглоом байгаад шинэ байшин барих хүсэл ундарч байгаа цагт

mazen222

 

Тель-Авивийн энэ байшингийн архитекторын хэлснээр, уран бүтээлийг нь доpомжилсон үг болгонд өөрөөрөө бахархаж явдаг ажээ

happyintlv

 

Нью-Йоркийн тансаг, тэнгэр баганадсан барилга бас өөрийнхөө этгээд архитектураараа бахархана

JamesMakesFilms

Тетрис тоглоомын сүүлчийн шатанд хүрчихээд яах учраа олохгүй дээрээс нь овоолоод байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байна.

 

Ганын Рамат дахь спираль барилга – хүнд дизайнтай энэ байшинг бүхэл бүтэн 5 жил барьжээ

zvihecker

 

Архитектор Моше Сафди өөртөө зориулж Habitat 67 барьжээ

dezeen

Эдгээр төслүүд ямар нэгэн байдлаар сэтгэлд тодхон үлдлээ – харин архитекторын хувьд амжилт л юм даа.

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *