Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 бүтээлч арга

1

Орчин үеийн бүсгүйчүүд өөрсдийн өдөр тутмын амьдралаа нүүрний будаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнөөдөр бид та бүхэндээ таны үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хялбар бөгөөд ухаалаг байдлаар хадгалах аргуудыг хүргэж байна.

Тунгалаг хайрцаг

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 1

Бичиг баримтаа хийдэг тунгалаг хайрцганд нүүрний будгаа хийх нь тохиромжтой байдгийг та мэдэх үү? Зайтай, авсаарханаас гадна ийм хайрцганд өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэгслүүдээ ч хийчихэж болох ажээ. Олон тасалгаатай тул та будгуудаа ангилсан ч болно. Уруулын будаг, хацар өнгөлөгч, энгэсэг, сормуусны будаг, багс – бүгд л хэрэгтэй учраас эмхэлчихвэл амар байх болно.

Шүүгээ тусгаарлагч болон элдэв зүйл хадгалагч

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 2

Шүүгээ тусгаарлагчийг хэрэглэснээр таны нүүрний будаг гарын дор байхаас гадна эмх цэгцтэй болох болно. Ингэчихвэл та нүүрний будгуудаа ухаж хайх шаардлагагүй. Төрөлжүүлэн хадгалаад нэг үзээрэй.

Урт гонзгой зүйлсийг (уруулын будаг, уруул хүрээлэгч харандаа, үсний индүү зэрэг) хадгалахдаа хуванцар юмуу модон савыг ашиглах нь тохиромжтой байдаг. Та ийм саваа өөрийнхөө бичгийн ширээ юмуу хувцасны шүүгээнийхээ ч дор тавьсан болно.

Соронзон хавтан

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 4

Орчин үед интернэт дэлгүүрүүд соронзон хавтангуудыг өргөнөөр худалдаалах болсон бөгөөд худалдан аваад түүнийгээ өөрийн гараар ханан дээр тогтооход л бэлэн болчихно. Дөрвөлжин төмөр хавтангийнхаа нүүрэн талыг тохирох хэмжээний даавуугаар бүрж, ханан дээрээ өлгөнө. Дараа нь жижиг соронзыг нүүрний будгууддаа тохируулан наагаад төмөр хавтандаа нааж өгнө.

Солонгон хайрцаг

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 3

Гутлын хайрцгийг гоёмсог цаасаар бооно. Та энэ хайрцгандаа өөрийнхөө хумсны будагнуудаа хадгалж болно. Будагныхаа өнгийг кодловол дараа олоход чинь хялбар байх болно. Шүдний чигчлүүр хумсны будгандаа дүрээд будагныхаа таган дээр түрхэж өнгүүдийг нь кодлодог.

Шилэн сав

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 5

Багсыг босоогоор нь хадгалдаг. Гоёлын хайрга чулуу юмуу кофены үрийг шилэн савныхаа ёроолд хийж чимэглэж өгвөл илүү гоёмсог болох болно. Ийм саванд багсаа босоогоор нь хийж хадгалснаар багс үргэлж цэвэрхэн байх бөгөөд хурдан хатна.

Тоосноос багсаа хамгаалья гэвэл өндөр шилэн саванд хийгээд таглана. Хуурай багсыг л таглаж болно.

Будгийн шүүгээ

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 6

Чемодан болон шүүгээний алийг ч ашигласан болно. Хамгийн хэрэгтэй хэрэгслүүдээ хийчихсэн байхад гоё харагдах болно. Хэрэггүй үед нь орныхоо доор тавиарай.

Хуванцар тавиур

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 7

Хэд хэдэн хуванцар тавиурыг хийж өгч шүүгээнийхээ зайг томсгоорой.

Будаг болон гутлын тавиур

 Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 8

Өлгөж болдог цүнхнүүдийг ашиглан төдийлөн хэрэглээд байдаггүй хэрэгслүүдээ хадгалж болох юм. Тунгалаг халааснууд юу байгааг гаднаас нь харахад туслана. Хэрэглэхгүй үедээ ийм цүнхээ эвхээд далд хийчихэж болно шүү дээ.

Үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд, сам, үс хатаагч болон бусад зүйлсийг гутлын саванд хадгалах боломжтой.

Дарсны тавиур

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 10

Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ эмх цэгцтэй хадгалахад виноны тавиур туслана. Ингээд тавьчихсан байхад таны угаалгын өрөө стильтэй харагдах болно.

Мөсний сав

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 9

Нүдний тенүүдээ дутаахгүйн тулд мөс хөлдөөгч савыг ашиглаж болно. Ингэхдээ үйлдвэрлэгч компани, өнгө зэргээр нь ангилан төрөлжүүлнэ.

Цаасны сав

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 11

Манай уншигчид, ялангуяа мэргэжлийн нүүр хувиргагчид энгэсэг, өө дарагч болон багснуудаа цаасны саванд хадгалдаг. Үсний урт бигуж, үсний индүү, хэлбэржүүлэгч хайч болон бусад урт гонзгой зүйлсийг хадгалах боломжтой.

Бялууны тавиур

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 12

Бялууны тавиур болон олон давхар тавиур дээр нүүрний будгуудаа хадгалж болно. Таны дуртай үнэртэн, теннүүд үргэлж таны заавраар дуулгавартай байх болно.

Нарийн тавиур

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 13

Засвараас үлдсэн нарийн тавиурыг ашиглан ханын тавиур хийж болно. Үүн дээрээ хумсны будаг, том уруулын будаг болон нүдний контуруудаа тавьж болох юм.

Зургийн жааз

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 14

Зургийн жаазыг гоёмсог засаад жижиг будгуудаа тавьж болно. Жишээлбэл, үүн дээрээ өөрийн бүхий л хумсны будгуудаа эгнүүлэн өрж болох юм. Өрөөндөө өнгө нэмэхийн тулд тод гоёмсог өнгөөр жаазаа будаж, ханандаа өлгөөрэй.

Нүдний шилний гэр

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 15

Аялж зугаалж явах үед нүдний шилний гэрэнд багснуудаа хийж хадгалж болох юм. Мөн түүнчлэн нүдний контур болон хөмсөгний харандаагаа ч хийчих боломжтой юм байна.

Амтлагчны савнууд

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 16

Том хэмжээтэй амтлагчны саванд хумсны будгуудаа хадгалах нь нэн тохиромжтой. Өнөөдрөөс эхлээд картонон хайрцганд баяртай гэж хэлцгээе.

Өөрөө хийж болох косметикийн сав

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 17

Цөөн хэдхэн нүүрний будагтай хүнд энэ нь туйлын хялбархан шийдэл байж болох юм. Та үүндээ бүхий л төрлийн хэрэгсэл, жишээлбэл нүдний тенн, хумсны будаг болон энгэсгээ хадгалж болно. Хялбархан бөгөөд эвтэйхэн байгаа биз?

Шүршүүрийн хөшигний гархи

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах 18 ухаалаг арга 18

Шүршүүрийн хөшигт хэдэн гархи нэмээд зүүчихээрэй. Ингээд л та эндээсээ нүүр цэвэрлэгч, шампунь зэрэг зүйлсээ өлгөчихнө. Зай талбайг хэмнэх ухаалаг арга юм.

5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/07 at 13:18

    Yostoi zugeer arguud bna~?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *