Ан амьтад үр төлөө хэдий хугацаанд тээж төрүүлдэг вэ? Зарим нь 10-аадхан хоног байхад, зарим нэг нь бараг 2 жил орчим ажээ

4

Хүн төрөлхтний хувьд хүүхдээ дунджаар 40 долоо хоног хэвлийдээ тээж төрүүлдэг. Энэ хугацаанд бид бяцхан үрдээ нэрийг нь бодож, хэрэгцээт бүх зүйлсийг нь бэлдэж базаадаг билээ. Харин ан амьтдын хувьд үр төлөө тээх хугацаа нь хэдэн долоо хоногоос жил хагас хүртэл үргэлжилдэг ажээ. Манай сайт уншигч танд доорх амьтдын үр төлөө тээх хугацааг толилуулж байна.

1. Опоссум, 12 хоног

© depositphotos.com, © depositphotos.com

Амьтны аймгаас хамгийн богино хугацаанд үр төлөө тээж төрүүлдэг амьтан бол опоссум ажээ. Хоёр долоо хоногийн дотор хүүхэддээ ч нэр бодож олоход багадмаар богино хугацаа биш гэж үү?

 

2. Усан гахай, 60 хоног

© mykali98 / Imgur, © creviceart / Imgur

Усан гахайн үр төлөө тээх хугацаа 59-72 хоног хүртэл үргэлжилдэг бөгөөд 1-8 зулзага төрүүлдэг ажээ.

 

3. Муур, 63 хоног

© KittensForDays / Imgur, © Unknown / Imgur

4 сартай муур үр төл тээх боломжтой болдог гэдгийг та мэдэх үү?

 

4. Нохой, 65 хоног

© stormNoodleMagnet / Imgur, © Kritzelkunst / Imgur

Нохойн үр төлөө тээх хугацаа нь ямар үүлдрийн, хэдэн настай нохой вэ гэдгээс шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бие томтой нохой илүү олон гөлөг гаргах боломжтой.

 

5. Элбэнх, 65 хоног

© Gunawan Kartapranata / Wikimedia Commons, © Grisuu112 / Reddit

Тэдний үржлийн улирал өвөл эхэлдэг бөгөөд хавар бяцхан зулзагаа төрүүлдэг ажээ.

 

6. Бар, 110 хоног

© killerbunnyfamily / Reddit, © depositphotos.com

Бар бамбараа 16 долоо хоног орчим тээж төрүүлдэг бөгөөд өөрөө хооллож чаддаг болох хүртэл буюу 2 сар хүртэл эх нь маш сайн хамгаалж бойжуулдаг гэнэ.

 

7. Гахай, 115 хоног

© depositphotos.com, © thepigofhappiness / Imgur

Гахай жилд 2 удаа үр төлөө гаргах боломжтой байдаг бөгөөд нэг удаад 10 хүртэлх торой гаргадаг.

 

8. Панда, 135 хоног

© Dan Dan The Binary Man / Flickr, © Pascal Müller / Unsplash

Панда устаж үгүй болох эрсдэлд ороод буйн нэг шалтгаан бол мэдээж тэдний үржилд орох хугацаа маш урт байдагтай холбоотой. Тэд 2 жилд нэг удаа үржилд орох бөгөөд нэг л бамбарууш төрүүлдэг ажээ.

 

9. Лемур, 135 хоног

© depositphotos.com, © Skitterphoto / Pexels

Дэлхий дээр ойролцоогоор 100 гаруй төрлийн лемур сармагчин байдаг бөгөөд 4 сард үржилд орж, зун нь үр төлөө гаргадаг гэнэ.

 

10. Баавгай, 220 хоног

© Mark Basarab / Unsplash, © Marco Secchi / Unsplash

Баавгай хосоороо явж буй харагдах нь нэн ховор. Тэд үржлийн улиралд л хамтдаа явдаг бөгөөд 1 болон 2 сард бамбаруушаа төрүүлж, 2-3 жил хамтдаа амьдардаг ажээ.

 

11. Далайн хав, 280 хоног

© ateart / Imgur, © Mac Gaither / Unsplash

Тэд хүнтэй ойролцоо буюу 9 сар үр төлөө тээх бөгөөд зарим тохиолдолд 11 сар хүртэл үргэлжилдэг.

 

12. Адуу, 365 хоног

© acegold2524 / Imgur, © haikudude / Imgur

Гүү унагалах үед түүний нийт биеийн жингийн 10 орчим хувийг унага бүрдүүлж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл унага нь 45 орчим килограмм жинтэй төрдөг байна.

 

13. Белуга халим, 450 хоног

© Jenny Spadafora / flickr, © depositphotos.com

Эмэгчин белуга халим 2-3 жилд нэг удаа үржилд орж 1 тугал төрүүлдэг ажээ. Хүн болон гэрийн тэжээмэл бусад амьтдаас ялгаатай нь уг халимны тугал төрмөгцөө ээжтэйгээ хамт чөлөөтэй сэлж чаддаг ажээ.

 

14. Анааш, 465 хоног

© depositphotos.com, © depositphotos.com

Анааш босоогоороо төрдөг тул тугал нь ойролцоогоор 150 см өндрөөс газарт унадаг ажээ.

 

15. Далайн морь, 600 хоног

© depositphotos.com, © depositphotos.com

Далайн морь хэдийгээр далайн эрэг болон мөсөн дээр сүрэглэн амьдрах боловч усан доор үржилд ордог ажээ. Тэдний үр төл нь ойролцоогоор 60 кг жинтэй байна.

 

16. Заан, 665 хоног

© Aenic / Pexels, © Hu Chen / Unsplash

Заан тугалаа 95 долоо хоног тээж төрүүлдэг. Эмэгчин заан амьдралынхаа туршид 4 орчим тугал гаргадаг ажээ.

Аль амьтны тухай баримт таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Таны бодлоор хүний жирэмсний үе хэр хугацаанд үргэлжлэх нь зохистой вэ?

592
ГайхмаарГайхмаар
90
ХөөрхөнХөөрхөн
68
ГоёГоё
57
БахархмаарБахархмаар
25
БурууБуруу
19
ТэнэглэлТэнэглэл
17
ХарамсалтайХарамсалтай
17
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Zaya Zayana

    Zaya Zayana

    2020/10/11 at 21:03

    Далайн морь биш далайн арслан бн ш дээ

  2. Blooming Shine

    Blooming Shine

    2020/10/12 at 04:33

    Хараал идсэн лалар минь зөв орчуулга хийгээрэй олон хүүхдүүд энийг чинь хараад буруу мэдлэгтэй мулгуучууд болно мал минь … Монголыг тэнэгээр дүүргэх гэж албаар ингэдэг юм уу… эргүү новш минь…

  3. Solongo Bataa

    Solongo Bataa

    2020/10/12 at 10:38

    Zagas xed xonog teedeg eym bofoo medex xvn bainyy.

  4. Б. Пүрэвсүрэн

    Б. Пүрэвсүрэн

    2020/10/12 at 13:09

    Uugan Zaya

  5. Bataa Oyun

    Bataa Oyun

    2020/10/12 at 20:35

    Solongo Bataa zagas amid zulzaga gargdimu

  6. Г. Билгүүн

    Г. Билгүүн

    2020/10/13 at 13:04

    Blooming Shine hoo bi lalar erguu nowsh gdg 3 n ug surlaa bayrllaa🥺

  7. Oyunka Bat

    Oyunka Bat

    2020/10/13 at 20:10

    Onon Otgonbayar

  8. Onon Otgonbayar

    Onon Otgonbayar

    2020/10/13 at 20:31

    Oyunka Bat whot

  9. Oyunka Bat

    Oyunka Bat

    2020/10/13 at 20:32

    Onon Otgonbayar tr hamster n chi bgzde 🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *