
Хэрвээ та өөрийнхөө нүдийг давхарлаж хараад эсвэл харааны гажиг шалгасан гэрэл зураг байна гэж бодож байвал андуурч байна шүү. Энэ бол ихрүүдийн хуримын ёслол: Жош болон Жереми Салиерс, мөн Бриттани болон Бриан Дин нарын. 2017 онд залуучууд Твинсбургэд зохион байгуулагдсан Ихрүүдийн наадамд танилцаад дахин бие биеэсээ холдож чадаагүй гэдэг. Ёстой л нөгөө хувь тавилан гээч энэ байх. Харин энэ жил “давхар” хурим хийжээ, яг л үлгэрийн гэмээр энэхүү ёслолд олон найз нөхөд нь уригдсан юм. Хамгийн гайхалтай нь тэд ч бас ихрүүд. Тийм ээ, генийн ийм сугалаа сугалаагүй жирийн зочид ихрүүдийн дунд хэцүү байсан биз. Наргианаа болиод бодит хайрын түүх рүүгээ эргэн орцгооё. Ийм зүйл тэр болгон тохиолдоод байхгүй. Дурлалт хосууд минь үнсэлцээд бай, үнсэлцээд бай гэхээс өөр юу гэхэв.
Жош болон Жереми Сэлиерс нар эгч дүү Бриттани болон Брайна Дин нартай 2017 онд Твинстбургэд зохион байгуулагдсан Ихрүүдийн наадам дээр танилцжээ
Эгч дүү ихрүүд урьд нь энэ наадамд оролцдог байж
Харин ах дүү хоёрын хувьд анхных нь байлаа
Энэ үйл явдал үнэхээр хувь тавилан байжээ
Наадмаар бид шөнөжингөө ярьж сууцгаасан, нэг мэдэхэд л ойр дотно болчихсон байсан гэж Бриттани дурсан ярьсан юм
Ихрүүдийн хайр дурлалын түүх 2018 оны 2 дугаар сарын 2-ноос эхлэн эрчимжиж эхэлсэн бөгөөд ах дүү ихэр залуус, эгч дүү ихрүүдэд гэрлэх саналаа тавьжээ
Ихэр хосууд хуримын ёслолоос өмнө гэрлэлтээ баталгаажуулсан нь гарах зөвшөөрөл авахтай нь холбоотой байв
“Үнэхээр үлгэр шиг. Ихэр залуустай сууна гэдэг бидний хувьд багын минь мөрөөдөл байлаа”
Бие биенээ үнэнчээр хайрлах тэр л хүнээ олсон нь хамгийн чухал, бид үнэхээр азтай
Ихэр сүйт бүсгүйчүүдийг аав нь сугадан зочдын дундуур алхаж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал болжээ
Хуримын ёслол ихэр хосууд танилцсан тэр газар болжээ. Ихэр хосуудын ихэр найзууд хуримд урилгаар ирсэн нь хуримын ёслолыг бүр ч сүртэй болгожээ
Эдгээр ихэр хосууд бие биенээ насан туршдаа хайрлаж аз жаргалтай амьдарна гэж найдаж байна. Тэдэнд сайн сайхныг хүсэн ерөөе.








Янжинлхам Янжка
2020/12/10 at 01:50
гайхалтай
Erdenetungalag Erka
2020/12/10 at 14:17
za arai arai
Chi Puujii
2020/12/10 at 14:26
Сонин л юм би л итгэх бх кк
さくら さくら
2020/12/10 at 14:53
itgej bolmoor l zvil bn ygd gwl ihrvvdin bayrt oroltsdog hvmvvst iher nzuud zondoo l bj taara goe l tvvh bn
Tsogoo Hulan
2020/12/10 at 15:13
Bugd iher gej uu waaaw
Monhzul Ganbat
2020/12/10 at 18:08
Baab Гайхалтай
Б. Мөнгөлөн
2020/12/11 at 00:02
unen soliormoor ymaa waw
Oyuntsetseg Tuulaihuu
2020/12/11 at 02:20
HEN TEGSIIN
Esuijin Mb
2020/12/11 at 14:47
бүгд ихэр юм байна
Шиг Яг
2020/12/11 at 15:52
Shaaal zawaan yum
Orgil Bat-Orgil
2020/12/11 at 16:01
Bugd iher
Цэндмаа Туяа
2020/12/11 at 18:20
ХӨӨХ БҮГД ЭХЭР ЮМ БНАШДЭЭ
Tomoo Tsetseg Tomoo Tsetseg
2020/12/11 at 19:05
Сайхан юмааа
Dida Na
2020/12/11 at 21:25
Pee udmapaa ixep yum bnshd🤣
Ууганаа Хүслэн
2020/12/11 at 22:44
Арайч дээ