Египетийн цагдаа нар эртний пирамидын өмнө фараоны хатны өмсгөл өмсөж, эрoтик зураг авалт хийсэн моделийг зурагчинтай нь хамт бaривчилжээ

1
  • Египетийн Цагдаагийн газрын зүгээс модел бүсгүйг түүх соёлыг үл хүндэтгэсэн хэргээр баривчилжээ.
  • Салма ал-Шими нь зураг авалт хийхдээ эртний хатдын өмсгөл өмссөн байжээ.

Египетийн цагдаа нар нийслэл Кайро хотын ойролцоо пирамидын өмнө фараоны хатны өмсгөл өмсөж зургаа даруулж байсан модел бүсгүйг баривчилжээ. Уг пирамидууд нь Кайро хотоос өмнө зүгт 40 км орчим зайд оршдог бөгөөд модель Салма ал-Шимиг эртний бунханууд хадгалагдаж буй газарт түүхийн холбогдолтой өмсгөл өмсөж, хагас нvцгэн зураг даруулсан хэмээн буруутгажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар моделийн зургийг дарж байсан зурагчинг ч мөн адил саатуулсан байна. Египетийн Цагдаагийн газрын зүгээс модел бүсгүйг Кайро хоттой ойролцоо орших эртний бунхнууд хадгалагдаж буй архелогийн бүс нутагт түүх соёлыг үл хүндэтгэн хагас нvцгэн зураг даруулсан хэргээр баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар модель бүсгүйг зурагчны хамт өнгөрсөн даваа гарагт баривчилжээ

Instagram

 

Модель бүсгүй эртний хаадын бунхан хадгалагдаж буй пирамидуудын өмнө хагас нvцгэн зураг авалт хийсэн юм.

Instagram

Өнгөрсөн долоо хоногт фото модель Шими Instagram хуудастаа маш их хандалт авч, дагагчдын тоогоо ч эрс өсгөж чадсан нууц нь 4700 орчим жилийн настай пирамидын өмнө фараоны хатдын өмсгөл өмсөж хагас нvцгэн зураг даруулсан явдал байжээ. Тус бүс нутаг нь Юнескогийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн түүхийн чухал ач холбогдолтой газар ажээ.

Instagram

Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр фото модель бүсгүйг 4700 жилийн түүхийг хадгалж буй пирамидын өмнө даруулсан хагас нvцгэн зургаа цахим сүлжээнд оруулснаар шуугиан тарьж, Instagram хуудастаа маш их хандалт авч чаджээ.

Instagram

 

Уг зурагт модель бүсгүй Египетийн уламжлалт хатдын өмсгөлийг өмссөн байв

Instagram

 

Зураг авалт хийгдсэн уг пирамид нь Египет улсын эртний соёл иргэншлийн онцгой өвд тооцогддог газар ажээ.

Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр энэ төрлийн зураг авалт хийх зөвшөөрөл олгосон албаны ажилтнуудыг олж илрүүлэхээр  ажиллагаа явагдаж буйг цохон тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн фото моделийн цахим хуудастаа байрлуулсан зурагнуудыг ч устгажээ. Сүүлийн үед цахим сүлжээнд олон дагагчтай, нэр нөлөө бүхий хүмүүсийг түүх соёлын эсрэг үйлдэл гаргасан гэх үндэслэлээр баривчлах, шoрoнд хoрих явдал их болоод буй аж. Тухайлбал, 2018 оны 12-р сард алдарт Гизагийн пирамидын өмнө нvцгэн тэврэлдсэн байдалтай зураг даруулсан хосыг саатуулж, хөтөч хийж явсан тайлбарлагч болон тэмээ түрээслэж байсан иргэн зэргийг хамруулан шийтгэл оноож байжээ.

67
Ха ХаХа Ха
34
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
17
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/12/08 at 19:27

    Tawigdsan bhiig bodhod ajilgaa amjilttai bolson bololtoi

  2. Энкэ

    Энкэ

    2020/12/09 at 10:37

    ow soyloo engej l hadgalah heregtei tuunes manaihan shig heden yaginud bohin zodog shuudag omsod porno hiisen ch tooh golog ch bhku

  3. Kolin Zynarige

    Kolin Zynarige

    2020/12/10 at 03:17

    bolj

  4. Nona Hwasa

    Nona Hwasa

    2020/12/10 at 10:11

    уулан зөв шүү дээ тэгтэл манай монгол төриин далайгаар үүдэнии дэвсгэр хииж бхад тоохгүй хммм

  5. Anka Tumen

    Anka Tumen

    2020/12/10 at 16:44

    Энкэ unen2 yg bodjila zagatnasan gazar maajiw👏

  6. Sukhee Demberel

    Sukhee Demberel

    2020/12/10 at 17:44

    Төрт улс орон гэж мундаг юмаа

  7. Huulitai uls saihan yumda huuli n ydarsan irgeddee vilchildeg manai uls hajuud n ichej vhmeer yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *