Би хар өнгийн хувцас өмсөх 12 дүрмийг туршиж үзсэн юм. Одоо би яаж бусдаас онцгой харагдахаа сайн мэддэг болсон

1

Намайг Полина гэдэг, би хар хувцас өмсөх дуртай. Ямар ч тохиолдолд загварлаг харагдуулдаг бас илүүдэл жинг ид шидийн юм шиг нуун дарагдуулдаг юм. Ганц л асуудал бий, total black сэтгэлд дарамттай бас нас нэмж харагдуулах гээд байдаг талтай. Үүнээс зaйлсхийхийн тулд цөөн хэдэн дүрмийг баримтлахад л болно. Эдгээр дүрмийг ямар ч эмэгтэй хүн амьдралдаа амархан хэвшүүлж болно.

Тotal black look дүрийг гаргахын тулд би үндсэн зарчмуудыг өөр дээрээ туршиж үзсэнээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Төрөл бүрийн материалыг хослуулах

Total black хэв маяг дан ганц материалаас бүрдвэл уйтгартай харагдана, тухайлбал хөвөн даавуу, савхи, хамба хилэн зэрэг материал. Төрөл бүрийн материалаар хийсэн хар өнгийн хувцасны хослол хамаагүй дээр харагдах болно. Торон хар цамцтай савхин өмд, торгыг илгэн материалтай хослуул. Мөн total black look хэв маягийг үслэг эдлэл, цацаг, алтан оруулга ч чимж өгнө. Аль болох байгалийн цэвэр гаралтай материал сонгоорой, синтетик материал хэв маягийг хямд харагдуулах дутагдалтай.

 

Биеийн аль нэг хэсгийг ил гаргана

Илүү хөнгөн шингэн загварыг гаргахын тулд биеийн зарим нэг хэсгийг ил үлдээнэ. Маш олон хувилбар бий: хүзүүний хэсгээр гүн ухлаадас хийх, уртыг богино эсвэл дунд зэрэг байлгах, жийнсэн өмдийг нүхэлж цоолох, мөн ханцуйг ¾ богино болгох. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ бүгдийг хэтрүүлбэл – биеэ авч явах соёлгүй бас хувцаслалтын талаар ойлголтгүйд тооцогдох вий.

 

Өнгийн нүүрнээс хол байлгах

Хар өнгийн хувцас нь арьсны өөг илүү тодосгож өгдөг дутагдалтай: давхар эрүү, үрчлээ, нүдний доод хөxрөлт. Үүн дээр тэгээд 10 нас нэмж болзошгүй гээд бодоод үз дээ. Тиймээс хар өнгийн ороолт, малгай, хүрэм, өндөр захтай хар өнгийн пальтоноос татгалз. Хар өнгийн цамц сонгож байгаа бол цээжээрээ задгай цамц өмсвөл нүүрний өө хамаагүй бага мэдэгдэнэ, нүүрийг хар өнгөнөөс хол харагдахаар зохицуулаарай.

 

Хагас гэрэлтдэг материал хувцсыг илүү хээнцэр харагдуулна

Тас хар өнгийн хувцсаар дагнаж байгаа бол хагас гэрэлтдэг материалаар чимж болох юм. Торон оруулгатай даашинз, цамц илүү хөнгөн харагдана. Дээрээс нь геометрын янз бүрийн хэлбэр дүрстэй эсвэл уран зөгнөлийн зурагтай нимгэн трико хэв маягийг улам тодосгох ажээ.

 

Төрөл бүрийн загварын туршилт хийх

Энгийн биш загвартай хувцас өмсвөл total black хэзээ ч уйтгартай харагдахгүй. Энэ нь этгээд загвартай зах, цацаг, том халаас, оруулга зэрэг байх юм. Энэ бүгд таны хэв маягийг сонирхолтой, бусдаас онцгой болгож өгнө. Мөн үдээс, наалт, цахилгаан, бусад гоёл чимэглэлийг ч туршиж үзэх хэрэгтэй.

 

Саарал өнгө нэмнэ

Илүү хурц харагдахыг хүсэж байгаа бол саарал өнгийг нэмж болох юм. Total black хэв маягийг бодвол илүү зөөлөн дүр гарна. Саарал өнгөтэй топ, цамц эсвэл бариу захтай цамц ч байж болох юм. Хэрвээ дээгүүрээ саарал өнгийн хувцас өмсөж байгаа бол бага зэрэг нуух хэрэгтэйг мартаж болохгүй.

 

Этгээд хачин загварын гутал өмсөнө

Хар өнгийн гоёл – онцгой үйл явдалд яг тохирсон загвар. Жишээ нь гутал. Этгээд хачин загвартай бол бүр ч илүү чамин загварыг гаргахад тусална, хүмүүсийн санаанд ч тод үлдэнэ. Энэ тохиолдолд материал болон загварт анхаарах хэрэгтэй: хэрвээ банзал эсвэл өмд матт бол гутал нь лакан эсвэл бүр эсрэгээрээ байна. Заримдаа бүр тэс өөр өнцгөөс хандана. Жишээ нь сонгодог загварын гоёл дээр спорт гутал сонгож болох юм. Хамгийн сонгодог арга бол этгээд хачин өсгийтэй гутал сонгох, төмөр хошуутай, чимэглэлтэй, ухлаадастай ч юм уу.

 

Гоёлыг хурц өнгөөр чимнэ

Total black хэв маяг дээр ганц хурц өнгө нэмэгдэхэд үндсэн агуулгаа огт алдахгүй. Энэ нь нэмэлт чимэг л байх хэрэгтэй – бүс, цүнх, ороолт эсвэл өөр бусад гоёл чимэглэл. Бас нэгэн хувилбар – хурц өнгийн оруулгатай хар өнгийн хувцас.

 

Нүүрний будаг

Хар өнгө өөрөө их идэвхтэй хэмээгддэг, тиймээс total black look-ийг гаргахад нэг аюул бий – нүүрээ алдах. Тийм учраас нүүрээ буддаггүй байсан ч гэсэн ядаж уруулаа будаж тодосгохыг хичээгээрэй. Эс бөгөөс хар өнгө өөрийнхөө ажлыг гүйцэтгэж таны гоёлыг гaшуудлынх болгож болзошгүй. Анхааруулж хэлэхэд, нүдийг илүү даруухан өнгөөр будна.

 

Чимэглэлийг мартаж болохгүй

Загварлаг чимэглэл зөв сонгож чадаж байж л total black look хэв маягийг амжилттай гаргаж чадна. Металл оосортой цаг эсвэл арьсан бугуйвч – таныг загварлаг харагдуулахад тусална. Том, хурц, бага зэрэг неон чимэглэл сонгоорой: эдгээр нь хамгийн тохиромжтой хувилбарууд.

 

Харьцааг янз бүрээр туршиж үзнэ

Энгийн хар өнгийн гоёлыг илүү загварлаг бас орчин үеийнх болгон хувиргаж болно: хувцасныхаа загвараар наадаж ганц хоёр oversize загвар нэмэхэд л хангалттай. Гэхдээ харьцааг тэнцвэртэй байх ёстойг анхаараарай. Нэг гоёл дээр том болон бариу загвар нэмж болох юм. Хамгийн шилдэг зохицол: ганцхан ширхэг oversize загвар.

 

Зузаан трико өмсөхийг хичээгээрэй

Өдөр тутмын total black хэв маяг гаргахдаа нимгэн, нэг өнгийн трико өмсөхгүй байхыг дизайнерууд зөвлөж байна. Таны гоёл ямар нэгэн дресс-кодод захирагдаагүй л бол 100–200 DEN-ийн зузаантай трико өмсөх нь зөв сонголт болно.

Хар өнгийн хувцсыг уйтгартай харагдуулахгүйн тулд та ямар арга ашигладаг вэ?

23
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *