Турахад туслах тослог ихтэй 8 хүнс

0

Тослог ихтэй хоол идээд таргалахгүй юу? Бүх тос целлюлит үүсгэдэггүй, харин ч зарим нэг нь турахад тусална.

1

Авокадо дэлхийн хамгийн тослог ихтэй ургамал, гол учир шалтгаан нь олеинийн хүчилд оршино. Уг хүчил холестерины хэмжээг бууруулах, цусан дахь сахарын тэнцвэрт байдлыг хангах мөн дархлааны системийг бэхжүүлдэг байна.

Цөцгийн тос – калори ихтэй хүнс. Попкорн, панкейк, бургерийн талх, котлет гээд шарж болгох хоол хүнс их. Үүнд бялуу эсвэл үйрмэг жигнэмэгний тухай энд дурдсангүй.

Дүгнэлт: Гуакамоле эсвэл авокадогийн салат таны хоолны дэглэмд огт нөлөөлөхгүй, эсрэгээрээ илүүдэл жингээсээ салахад тусална. Харин цөцгийн тосноос татгалзахыг зөвлөж байна.

 

2

Хулд загас хурдан цатгаж, өл сайн барьдаг, А амин дэмийн агууламж өндөртэй (гоо сайхан болон эрүүл арьс), омега-хүчил (депресс болон артритын эсрэг үйлчилгээ)-ээр баялаг.

Салями – бусад хиаман бүтээгдэхүүний адил шууд таргалах замд оруулна, мөн крахмал, гурил болон өөр бусад орцууд ихтэй. Цэвэр махаар хийсэн салями эсвэл сало л ашиг тустай.

Дүгнэлт: Шинэ ногоотой хулд загасны салат өдрийн сайхан хоол болж чадна, уураг, ширхэглэгээр баян. Харин хиамтай сэндвич нь идэх дуршлыг өдөөж улам их идэхэд хүргэдэг байна.

 

3

Өндөг – уураг, амин дэмээр баялаг шилдэг хүнс, антиоксидант, бас “сайн” тослогоор баялаг. Өндөг нь дөнгөж 85 ккал хэдий ч маш өег, холин гэх бодис нь таны биед агуулагдах илүүдэл өөхтэй тэмцэнэ.

Бекон (нэг урт хэрчим) ойролцоогоор 42 ккал, 3 грамм орчим “муу” өөх тостой, маш их хэмжээний давс агуулсан. Тиймээс бекон шилдэг сонголт биш, бекон идээд жингээ хасна гэж мөрөөдсөний гарз.

Дүгнэлт: Өндөг – турж байгаа хүмүүст нэн тохиромжтой өглөөний хоол. Шарсан беконоос татгалзана.

 

4

Самар – бодисын солилцоог идэвхжүүлнэ, өег (сахар, давс зөгийн бал эсвэл тостой самар биш шүү), омега-3, ширхэглэг агуулсан, антиоксидант бөгөөд өлсгөлөнгийн мэдрэмж дарах линолын хүчил агуулдаг байна.

Попкорн – калори өндөртэй, сахар, давс, амт оруулагч, тосны агууламж ихтэй. Кино үзэнгээ насанд хүрэгчид 200 граммыг дор нь иднэ, энэ нь ойролцоогоор 1500 калори.

Дүгнэлт: Бүйлсэн самар, хушга, ойн самар зэргийг өглөөний цайны салатандаа хийж идээрэй, бас кино үзэнгээ попкорны оронд амны зугаа гаргах байдлаар ч идсэн болно.

 

5

Йогурт бол эрч хүчээр сэлбэгч. Тослог ихтэй энэ хүнс уураг, кальц, пробиотик ихээр агуулсан. Жин хасахад нэн тохиромжтой.

Зөөхий – нарийхан бэлхүүсний заналт дайсан. Өөртөө зөвшөөрөх хэмжээ гэвэл өдөрт хэдхэн халбага 12%-ийн тослогтой зөөхий.

Дүгнэлт: Жимс, чиа үртэй грек тараг – өглөөг эрүүлээр эхлэх шилдэг хувилбар. Харин цөцгий, зөөхийнөөс татгалз.

 

6

Оливын тос – омега-9 (холестерины хэмжээг бууруулна) агуулдаг, хоолны дуршил бууруулна, бодисын солилцоог идэвхжүүлнэ хоолны шингэц, арьс, үсэнд сайнаар нөлөөлдөг байна.

Наранцэцгийн тос – калори ихтэй хүнс, өдөрт 1 х.х-ээс хэтрүүлэх хэрэггүй. Тэгээд ч наранцэцгийн тосонд шарах тухай мартсан нь дээр.

Дүгнэлт: Энд ялагч гэж байхгүй. Хоёулаа шим тэжээлтэй, калорийн хувьд ойролцоо.

 

7

Бяслагны тослог болон амтны чанар нэг хэмжээнд – өндөр. Анхилуун үнэртэй, гэхдээ тэр болгон их хэмжээгээр хэрэглээд байж чаддаггүй. Бяслаг нь пробиотик агуулсан.

Крем – калорийн бөмбөг гэлтэй. Ямх охиныг сумогийн бөхийн хэмжээнд авчирч чадна. Зөөлөн цөцгийн амттанд дурлаж идэгсдийн холестерины хэмжээ эрс нэмэгдэнэ.

Дүгнэлт: Дэглэм барихад моцарелла, дофу, брынза, фета бяслаг тохиромжтой. Харин кофе, десерт, шөл, төмсний нухаш зэрэгт крем хийх нь илүүдэл жинд хүргэхийн дохио.

 

8

Хонины махны өөх нь өөх тосны хуримтлал үүсгэдэггүй. Хонины мах нь лецитин агуулдаг – холестерины солилцоог тогтворжуулдаг байна.

Гахайн махны өөх, тос ихтэй учраас хонины махыг бодвол удаан шингэдэг. Гэхдээ эрдэс бодис, амин дэмээр баялаг. Хэмжээг нь хэтрүүлбэл илүүдэл жинд хүргэнэ.

Дүгнэлт: Хонины мах нь уураг зэрэг хүний биед нэн хэрэгтэй эрдэс бодис, амин дэмээр баялаг. Махны илчлэг чанарыг багасгахын тулд өөхөн давхаргыг авч бэлдэх хэрэгтэй. Өөхийг нь авсан хонины гуя гахайн цээж махыг бүрэн орлож чадна.

7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *