Болгарын амьд гэгээнтэн Добри өвөө

0

Болгарын амьд гэгээнтэн Добри өвөөЭнэхүү түүх уншигч таны буяны үйлс, өглөг хандивт хандах хандлагыг гарцаагүй өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол Зүүн Европын хамгийн том сүмийн хамгийн өгөөмөр өглөгийн эзэн болсон 98 настай Добри нэртэй эрхмийн тухай түүх юм. Голцуухан Болгарын нийслэл Софи хот дахь Гэгээн Александр Невскийн сүмийн гадаа сууж байдаг, Болгарын Байлово нэртэй жижигхэн тосгоны оршин суугч түүнийг өвөл зунгүй хуучин арьсан шаахай өмсөж, дэндүү тааруухан хувцаслаад сүмийн гадаа зоосны нимгэн төмөр лааз атган суухыг харсан хүмүүс гуйлгачин байна гэж боддог бөгөөд түүний гадаад байдлыг харан өрөвдсөн хүмүүс түүний гарт байгаа төмөр лаазанд зоос хийдэг. Софи хотын иргэдийн хувьд олон жилийн өмнөөс зүгээр л Добри өвөө гэдгээр нь мэдэх болсон энэ хүн Болгарын нийслэлээс 10 гаруй километрийн алсад байх тосгоноосоо өглөө бүр энд алхан ирдэг байна. Дэргэдүүр нь өнгөрөх хүмүүстэй дуртайяа ярилцаж, хажууд нь зогсоод өөртэй нь эрээлэлгүй ярилцсан хүн бүрийн гарыг үнсдэг. 2010 онд Невскийн сүмийн тухай баримтат киноны зураг авалтын үеэр Болгарын үндэсний телевизийн нэгэн сэтгүүлч сүмийн архиваас олон хүнийг гайхашралд оруулам нэгэн баримтыг олж мэдсэн байна. Энэ бол уг сүм өөр хэний ч өгч байгаагүй хамгийн өгөөмөр хувийн өглөг, хандивыг хүн бүрийн хөгшин гуйлгачин гэж боддог Добри өвөөгөөс хүлээн авсан тухай барит байв. Тэрээр Гэгээн Невскийн сүмд 40,000 еврог хандивласан байжээ. Байловогийн 98 настай гэгээнтэн хүмүүсийн өгсөн мөнгөний нэг ч пенсийг  өөрийн амьдралд хэрэглэдэггүй бөгөөд сарын 100 еврогийн тэтгэврийнхээ мөнгөөр амьдарч, талх жимс тэргүүтнээр хооллодог байна. Түүний хийсэн эрхэм үйлсээр бүх улс үндэстний нэр гарч байгааг хэлэх нь илүүц юм. Добри өвөөгийн тухай олон арван кино бүтээгдэж, эцэст нь амьд гэгээнтэн хэмээгдэх болсон түүнээс олон хүн яагаад энэ амьдралыг сонгох болов гэж асуудаг. Харин тэр хариуд нь нэг удаа нүгэл үйлдсэний учир ийм замаар гэм буруугаа хүлээж, наманчилж байгаа юм хэмээдэг байна. Бадарчны амьдралыг сонгосон Добри өвөө баярын өдрүүдэд сүмүүдээр аялж, сүм хийдэд зориулсан мөнгө цуглуулдаг. Арван жилийн өмнө буюу өөрийнх нь хэлснээр залуу байх үедээ Софигоос Байлово хүртэл бас бусад газрууд руу ч алхдаг байсан тэрээр одоо автобусаар хот орчимд аялдаг болсон гэнэ. Добри өвөөгийн сайн үйлсийн олонх нь нууц хэвээрээ үлдсэн ба түүнийг ядуу зүдүү, орон гэргүй олон хүмүүст тусалдаг гэсэн яриа байдаг ч тэр энэ талаараа ам ангайдаггүй. “Тийм ээ, би сүм хийдэд жаахан мөнгө хандивласан. Гэхдээ би үүгээрээ онгирохгүй. Онгирч сагсуурна гэдэг чөтгөр шулмын л зан.” хэмээн өгүүлэх түүний хэлсэн бас нэгэн үг бол “Бурхан бидэнд үргэлж тусалдаг, маш ихээр шүү.” гэсэн үг юм.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *