
Алдартнуудын тухай бидний уламжлалт нийтлэлийг сонирхоно уу. Энэ жил тэд 40 насыг зооглоно. 2000-аад оны үед ид залуугаараа гялалзаж, харин энэ жил 40 насны босгон дээр ирсэн алдартай жүжигчдийг энэ удаад танилцуулж байна. Илүү ойлгомжтой болгох үүднээс аль болох тэдний бүтээсэн анхны дүрүүдийн гэрэл зураг болон хамгийн сүүлд бүтээсэн төслийн зургаас тавилаа. Мөн тэдний онцлох ёстой амжилттай төслүүдийг ч дурдах болно.
1982 онд төрсөн оддыг төрсөн огноогоор нь эрэмбэлэн жагсаав.
Эдди Редмэйн – 1 дүгээр сарын 6

Жүжигчний тоглосон “Like Minds” (2006) болон “Trial of the Chicago 7” (2020) уран сайхны кинонууд.
Редмэйн “The Theory of Everything” (2014) киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.
Жессика Бил – 3 дугаар сарын 3

Жүжигчний тоглосон “The Rules of Attraction” (2002) уран сайхны болон “Candy” (2022) мини-сериал кинонууд.
“The Sinner” (2017) цуврал киноны дүрээрээ “Алтан Бөмбөрцөг”-т нэр дэвшиж байжээ.
Коби Смолдерс – 4 дүгээр сарын 3

Жүжигчний тоглосон “How I Met Your Mother” (2005) цуврал киноны эхний хэсэг болон “How I Met Your Father” (2022) цуврал кинонд тоглож байсан үе.
Мөн жүжигчин бүсгүй Marvel-ийн Мария Хиллийн дүрээрээ алдартай.
Сет Роген – 4 дүгээр сарын 15

Жүжигчний “The 40 Year-Old Virgin” уран сайхны болон “Pam & Tommy” (2022) мини-сериалд тоглож байсан үеийн гэрэл зургууд.
Роген хоёр ч удаа “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан удаатай: “50/50” (2011) киногоороо жүжигчний хувьд харин “The Disaster Artist” (2017) бүтээлээрээ продюсерийн хувьд.
Кристен Данст – 4 дүгээр сарын 30

Жүжигчний “Interview with the Vampire: The Vampire Chronicles” (1994) болон “The Power of the Dog” (2021) уран сайхны кинонуудад тоглож байсан үеийн гэрэл зургууд.
“The Power of the Dog” киноны дүрээрээ анх удаа “Оскар”-т нэр дэвшжээ.
Жейми Дорнан – 5 дугаар сарын 1

Жүжигчний “Marie Antoinette” (2006) болон “Belfast” (2021) уран сайхны кинонуудад тоглож байсан үеийн зургууд.
“Fifty shades of Grey” (2015-2018) кинонд тоглосныхоо дараа жинхэнэ алдартай болсон гэж үздэг.
Приянка Чопра – 7 дугаар сарын 18

Жүжигчний “Mujhse Shaadi Karogi” (Энэтхэг, 2004) болон “The Matrix Resurrections” (2021) кинонуудад тоглож байсан үеийн гэрэл зургууд.
Анна Пэкуин – 7 дугаар сарын 24

Жүжигчний “The Piano” (1992) болон “American Underdog” (2021) уран сайхны кинонуудад тоглосон зургуудыг харьцууллаа.
“The Piano” киноны дүрээр 12 настай Анна Пэкуин эмэгтэй туслах дүрээр “Оскар” хүртэж байжээ.
Ивонн Страховски – 7 дугаар сарын 30

“Chuck” (2007) цуврал кинонд тоглож байсан юм. Харин, “The Tomorrow War” (2021) киноны дүрээрээ багагүй алдаршаад авсан бүсгүй.
Себастиан Стэн – 8 дугаар сарын 13

Жүжигчний тоглосон “The Covenant” (2006), “The 355” (2022) уран сайхны кинонуудаар харьцууллаа.
Стэн Marvel-ийн Баки Барнсын дүрээрээ үзэгчдийн дунд алдартай юм.
Киран Калкин – 9 дүгээр сарын 30

“Home Alone 2: Lost in New York” болон “No Sudden Move” (2021) кинонуудаар түүний өөрчлөлтийг хараарай.
Киран зөвхөн Маколей Калкины дүү гэдгээрээ алдартай төдийгүй түүний уран бүтээлийн үйлс нь ахыгаа бодвол илүү тогтвортой гэдгээрээ үнэлэгддэг. Үүнээс гадна тэрээр “Алтан бөмбөрцөг”-т гурван ч удаа нэр дэвшиж байжээ.
Мэтт Смит – 10 дугаар сарын 28

“Doctor Who” (2010-2013) олон ангит кино болон өөртөө багагүй алдар хүнд авчирч чадсан “Morbius” (2022) кинонуудын гэрэл зургийг танилцуулж байна.
Энн Хэтэуэй – 11 дүгээр сарын 12

Жүжигчний тоглосон “The Princess Diaries” (2001) болон “Locked Down” (2021) кинонууд.
Энн Хэтэуэй “Les Misérables” (2012) киногоороо “Оскар”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэж байжээ.
2022 онд алдартнуудаас хэн 50 нас хүрэхийг та мэдэж байна уу? Хэн гэдгийг нь сонирхоорой!







