
Бага залуу насандаа үзэж, даган дуурайж өссөн оддынхоо киног гарах тоолонд бид одоо ч тухлан үзэх туйлын дуртай байдаг билээ. Манай сайт уншигч танд кино дэлгэцнээ өөрийн залуу төрхөө мөнхлөн үлдээсэн, бидний залуу насны шүтээн болсон, энэ жил 50 нас хүрч буй алдартнуудыг танилцуулж байна.
1. 21 насандаа тоглосон “The Mask” киногоороо бидний танил болж байсан жүжигчин Cameron Diaz өдгөө кино урлагаасаа холдоод буй билээ.

2. 32 насандаа өргөн дэлгэцийн уран бүтээлийн од болон гарч ирж байсан жүжигчин Josh Duhamel өдгөө ахмад уран бүтээлчдийн тоонд орох болжээ.

3. Gwyneth Paltrow-ын гол дүрд тоглож, 1998 онд нээлтээ хийсэн “Sliding Doors” кино нээлтээ хийгээд нэгэнтээ 24 жил өнгөрчээ.

4. 32 насандаа Алфигийн дүрд тоглож байсан Jude Law өдгөө “Fantastic Animals” киноны Дамблдорын дүрд тоглож байна.

5. Жүжигчин Jennifer Garner-ын өнгөрсөн 20 жил хөгширнө гэдгийг мэддэггүй мэт л өнгөрчээ.

6. “La fille sur le pont” кинонд тоглох үедээ 27 настай байсан жүжигчин Vanessa Paradis өдгөө аль хэдийн дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн нэгд тооцогдох болжээ.

7. Биднийг цэл залуухан жүжигчин Ben Affleck-тай танилцуулсан “Pearl Harbor” кино дэлгэцнээ гараад 20 илүү жилийг ардаа үджээ.

8. 26 насандаа “Charmed” цувралд тоглон бидний танил болсон тэрээр өдгөө ч жүжигчний замналаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ ном бичих болжээ.

9. “Xena: Warrior Princess” цувралд дүр бүтээж байсан тэрээр өдгөө ч уран бүтээлээ туурвисаар байна.

10. “Queen of the Damned” кинонд 30 насандаа тоглож явсан жүжигчин Stuart Townsend хамгийн сүүлд “Apache Junction” хэмээх уран бүтээлд тогложээ.

11. Бараг 20 жилийн өмнө Dwayne Johnson жүжигчний замналынхаа анхны гол дүр болох “The Scorpion King” кинонд тоглож байжээ.

12. Мөнхийн залуу насны рашаан уусан мэт харагдах жүжигчин Judith Godrèche удахгүй 50 нас хүрэх гэж байгаа ажээ.

13. “X-Men” цувралаараа алдар нэрийн оргилд хүрсэн жүжигчин Rebecca Romijn ирэх намар 50 нас хүрэх гэж байгаа аж.

14. 27 насандаа “Cruel Intentions” цувралд тоглож олны танил болсон жүжигчин Selma Blair өдгөө ч уран бүтээлээ туурвисаар байгаа билээ.

Таны хувьд дээрх алдартнуудын хэнийх нь бүтээлд хамгийн дуртай вэ?







