Сүүлийн 20 жилд гарсан хүүхэлдэйн кинонууд дээр ирээдүйг Вангагаас ч илүү зөгнөсөн 10 дуулиант үзэгдэл

0

Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэсээ л ирээдүйг урьдчилан харах гэж хичээж ирсэн. Далдын хүч агуулсан зан үйл, мэрэг төлөг, зүүдний тайлал – үл мэдэгдэх хаалгыг нээхээс өмнө бага ч болов зүйл олж мэдэх хүсэлдээ хөтлөгдөж хийх зүйл юм. Маргаашийн өдрийн тухай бага ч болов олж мэдэхсэн гэсэн хүсэл. Азаар ч гэх юм уу, харамсмаар ч гэх юм уу эдгээр аргууд нь ямар ч тодорхой үр дүнд одоог хүртэл хүргээгүй л байна. Гэхдээ “The Simpsons”, “Futurama”, “Inspector Gadget”, “Johnny Bravo” зэрэг хүүхэлдэйн кино нь ирээдүйг зөгнөснөөрөө дэлхий дахиныг орвонгоороо эргүүлэх болно гэж хэн бодох вэ дээ? Тэд өөрсдийн шоундаа ирээдүйд болох үйл явдлыг ямар ч зөрүүгүй уран зөгнөж чаджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп

20th Century Studios / Carlos Barria

“The Simpsons” хүүхэлдэйн кино ерөнхийлөгчийн сонгууль болохоос 16 жилийн өмнө Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдгийг зөгнөж гаргаж байжээ. Киноны нэг эмэгтэй гол дүр болох Лиза Симпсон энэ тухай “Bart to the Future” анги дээр ярьдаг билээ.

 

Виртуал бодит байдал

20th Century Fox / BitDegree

“Futurama” хүүхэлдэйн киноны дүрүүд тоглоомын зорилгоор виртуал бодит байдлаар аялуулах технологи ашигладаг. Тэр үед уг технологи дэлхийн хэмжээнд тархаагүй байлаа. Кинонд гарах төхөөрөмж одоогийнхоос бараг ялгаагүй адилхан. Орчин үеийн компьютерын зах зээл дээр яг иймийг одоо борлуулж байгаа юм.

 

“The Shard” барилга

20th Century Fox / shardview

Лондонгийн алдартай “The Shard” барилгыг барих төслийн ажил эхлэхээс 14 жилийн өмнө зөгнөж байжээ. “The Simpsons”-ны бүтээгчид уг барилгын хэлбэрийг яг таг зөгнөөд зогсохгүй мөн сүндэрлэх газрыг нь ч алдалгүй хэлсэн байна.

 

Үнэртэгч дуран

20th Century Fox / IalwaysPostGuilesTheme

Энэ гaлзуу гэмээр төхөөрөмжийг бид “Futurama”-ийн ертөнцөөс бид хардаг. Төхөөрөмжийн зориулалт – алс хол байгаа гариг эрхэс болон өөр бусад объектыг үнэртэх. Хий хөөсөн мөрөөдөл мөрөөдлөөрөө л үлдмээр дээ. Гэхдээ америкийн эрдэмтэд, профессорууд Фансфортын санааг хэрэгжүүлэхээр шийдсэн бололтой. Тархи толгойгоо ажиллуулж байгаад үнэртдэг дуран зохион бүтээжээ.

Уг төхөөрөмжийг Nasal Ranger гэж нэрлэсэн, одоо агаарын бохирдлын түвшинг тогтооход ашиглаж байна.

 

“Бурхны эс”-ийг олсон нээлт

20th Century Fox

1998 онд “The Simpsons”-ны нэг хэсэг дээр Хомер дараа нь анагаах ухааны аугаа нээлт болох нэгэн томьёог бичжээ. 14 жилийн дараа эрдэмтэд хиггс бозоныг олж илрүүлж чадсан юм – ертөнцийн бүх массыг бүрдүүлсэн хэсэг. Тэгээд гайхамшгийн тухайд гэвэл: Хомерын бичсэн томьёо нь олж илрүүлсэн элементийн масстай бараг адилхан гарсан юм.

 

Анхны нөүтбүүк болон тоон камер

Walt Disney / amintore fanfani

80-аад оны үед алдаршиж байсан “Inspector Gadget”  хүүхэлдэйн кинонд гарах дүрүүдийн гэмт xэрэгтэй тэмцэхдээ ашиглах этгээд сонин төхөөрөмжүүд нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Тэр дундаас үеэл Пеннигийн ашиглаж байгаа гажетууд – компьютер ном нь Toshiba T1100 нөүтбүүкний анхны загвар болон ухаалаг цагийг санагдуулна.

 

Коронавирус

20th Century Fox

Тийм ээ, тийм. “The Simpsons” хүүхэлдэйн кино ирээдүйг бүхий л талаар уран зөгнөсөн. Энэ удаад олны сайн мэдэх вирусыг ч зөгнөжээ. “Marge in Chains” анги дээр гарах үйл явдлыг харвал уг өвчин Японоос ирсэн бөгөөд зохиомол хот болох Спрингфилдээр нэг тархаж ард иргэдийг нь өвчлүүлнэ. 1993 онд гарсан уг ангийг сүүлийн жилүүдэд их шүүмжлэх болсон юм.

 

9 дүгээр сарын 11

Hanna-Barbera / David Karp

“Johnny Bravo” хүүхэлдэйн кино ихэр барилга нурахаас 4 сарын өмнө ёртой юм шиг зөгнөжээ. “Chain Gang” ангийн нэг хэсэг дээр нурж байгаа байшингийн зургийг харж болно. Үйл явдлын арын зураг дээр “Тун удахгүй” гэсэн бичиг нь ч харагддаг. Эвгүй байгаа биз?

 

Автомат жолоодлоготой машин

Walt Disney / Tesla Model X

Машин өөрийгөө удирдаад хөдөлгөөнд оролцох, мөн машины зогсоол дээрээ өөрөө зогсож болно гэдгийг бид хэдхэн жилийн өмнө төсөөлж ч байгаагүй билээ. Мөрдөгч Гажет шинэлэг зүйлийг муугүй гадарладаг байж, тийм ч учраас түүний өөрийгөө удирддаг машин нь одоогийн Tesla-тэй тун адилхан байгаа юм. Ийм тохиолдол гэж байх уу?

 

“Game of Thrones” цувралын төгсгөл

20th Century Fox / HBO

“The Simpsons”-ны “Serfsons” анги дээр олон ангит киноны төгсгөлийг зөгнөсөн хэд хэдэн үйл явдал гардаг. Хүүхэлдэйн кино бүтээгчид тосгон шaтаахыг харж, гурван нүдэт бүргэд бас Шөнийн хааныг ч уран зөгнөжээ.

Заримдаа ямар нэгэн таамаг яг таг тохирох явдал байдаг. Хүүхэлдэйн кино бүтээгчид ирээдүйг мэдэхэд тийм ч хэцүү биш гэж үзэж байна. Хамгийн гол нь дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг маш анхааралтай ажиглаж зөв дүгнэлтийг хийхэд л болно гэжээ.

26
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *