Нууцлаг доллар: дэлхийн хамгийн алдартай валюттай холбоотой домог яриа болон хачирхалтай баримтууд

0

Хүн долларт яаж ч ханддаг байлаа гэсэн энэ бол дэлхийн бүх л зах зээл дээрх хамгийн их хэрэглэгддэг валют билээ. Энэ их алдар нэр, хэрэглээний цаана бас олон сонирхолтой, нууцлаг баримт, домог байдаг тухай сонирхуулъя.

Америк, Европ болон Азийн зарим орнуудад валютын үүргийг мөнгөн зоос гүйцэтгэж байсан түүхтэй. Чехэд цутгасан энэ мөнгийг «йоахимсталер» гэж нэрлэдэг байсан гэдэг. Яваандаа энэ нэр нь таллер болтлоо богиносож, англи хэлэнд доллар болж хувирсан байна. Бидний мэдэх алдартай валютын нэр нь чухам ингэж бий болсон билээ.

pinimg.com

Цаасан мөнгө нь 1861 онд бий болсон ч өнгө хэлбэр нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан юм. Гэхдээ тусгаар тогтнолыг бэлгэдсэн гэх ногоон өнгө нь уг цаасан мөнгө бий болсноос хойш байсаар байгаа бөгөөд энэ нь долларын нэгэн бэлгэ тэмдэг болсон ч гэж хэлж болно.

armyoftennesseerelics.com
livejournal.com

Хэдийгээр бид цаасан мөнгө гэж ярьдаг боловч үнэндээ энэ дэвсгэрт нь цаас биш билээ. Уг мөнгөний ¾ нь хөвөн бол ¼ нь маалинга юм.

pokazuha.ru

Харин бакс гэсэн нэр нь ямар учиртай юм бол? Энэ тухай хоёр хувилбар байх ба аль нь яг таг батлагдсан зүйл биш юм. Эхний хувилбараар бол энэ үг нь buckskin буюу “бугын арьс” гэсэн үгний товчилсон хувилбар бөгөөд Америкчууд нэгэн үе энэ арьсаар арилжаа наймаагаа хийдэг байжээ.

Нөгөө хувилбар нь Линкольн шинэ мөнгөн дэвсгэрт гаргасантай холбоотой гэдэг. Иргэний дaйны үеэр гарсан мөнгөний арын хэсэг нь ногоон өнгөтэй байснаас greenbacks (ногоон артай) гэсэн нэртэй болж тэр нь товчлогдон бакс болсон гэнэ.

depositphotos.com

Олон хүний хувьд долларын дэвсгэрт дээрх массоны пирамид анхаарлыг нь татдаг. Тэрхүү пирамид нь мужуудыг бэлгэдсэн бол 13 давхар нь АНУ-ын колонийг илтгэсэн юм байна. Харин пирамид дуусаагүй байгаа нь энэ улсын хил хязгаар гэж байхгүй, цаашдаа өсөн дэвжих бэлгэдэл ажээ.

yandex.net

Нүд бүхий гурвалжин нь загалмайн шашны түүх домогтой нягт холбоотой юм. Энэ нь ариун гурвал болох аав, хүү, ариун сүнсний бэлгэ тэмдэг. Доор нь NOVUS ORDO SECLORUM гэсэн бичиг байдаг нь “бүх л цагт үйлчлэх шинэ хууль” гэсэн утгатай ба он сар нь бид бүхний сайн мэдэх тунхаглалыг баталсан тэр өдөр билээ. Нэмж хэлэхэд массоны гурвалжин нь Америкийн төрийн олон тамга тэмдэг дээр байдаг юм байна.

Английн фунт нь хэдэн зууны турш голлох валют байсныг доллар яаж шахаж чадсан хэрэг вэ? Хамаг хэрэг АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдалтай холбоотой бөгөөд энэ улсад ганцхан удаа иргэний дaйн болсноос өөрөөр газар нутаг дээр нь дaйн дажин болж байсангүй. Дэлхийн 2-р дaйны үеэр доллар ихээхэн нэр хүндийг олсон ба үүнээс хойш олон улс орон өөрийн мөнгөний баталгааг алт биш доллароор тооцдог болсон билээ.

www.ft.com

Одоогийн байдлаар хамгийн том дэвсгэрт нь $100. Гэхдээ урьд өмнө 10,000-тын дэвсгэрт ч бас гүйлгээнд байсан үе бий. Их хямралын үе буюу 1929-1939 онуудад 100,000-тай тэнцэх тусгай доллар байсан гэдэг. Ийм 42,000 дэвсгэрт байсан боловч үүнийг жирийн хүн гүйлгээнд ашиглах боломжгүй, хуулиар хориотой байсан юм.

Ингээд долларын дэвсгэрттэй холбоотой нууцаа дуусгая. Зарим судалгаагаар ихэнх дэвсгэрт дээр кокaин болон амфетaмин, герoин зэрэг мaнсууруулах бодисын үлдэгдэл бий гэж тооцоо гарсан байна.

goodfon.ru
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *