Хоёр давхар хуучин автобус гарын дүйтэй залуу хосын гарт очиж жинхэнэ орд харш болон хувирчээ, бүр дотроо камин зуухтай гээч

0

Гэр бүл зохиоход орон байрны асуудал хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Залуу хос өөрийн гэсэн байртай бол тэд хоёул өөрсдийн орон зайг бүрдүүлж чадна. Аз жаргалтай ирээдүйгээ цугтаа бүтээж харилцаагаа улам бататгах боломж. Даанч тэр болгон байр, орон сууц худалдаж авах боломжгүй. Зарим нэг тохиолдолд алга дарам газар байхад л болох ажээ. Үнэндээ эцгийн нэр дээр бүртгэлтэй газар байсан ч хамаагүй.

Яг л ийм асуудал 26 настай Чарли МакВикар болон түүний хайртай залуу 27 настай Люк Уокер нарт тулгарсан юм. Тэд Их Британийн иргэд. Тэд өөрсдийн гэсэн булантай болохыг ихэд хүсэж байсан ч эцгийн өмчийн газар дээр байшин барихаар яарсангүй. Тэд асуудлыг өөр аргаар шийдэхээр зоригложээ.

Залуу хосууд худалдан авалт хийсэн… хуучин хоёр давхар автобус. Ингээд тохижуулах ажилдаа ханцуй шамлан оров. Тэд дугуйн дээрх тансаг орд харштай болжээ!

Аялах дуртай хүмүүст хамгийн зөв сонголт. Дугуйн дээрх байшинтайгаа алс холын аялалд гарч болно

Чарлигийн аав залуу хосод Эссекс дэх өөрийн өмчлөлийн газрыг санал болгожээ. Залуус байшин барихыг завдсангүй. Яагаад гэхээр өөрсдийн орон гэртэйгээ хаана ч явсан цуг байхыг тэд хүсжээ. Өөрсдийн гэсэн газар худалдаж авсан ч байшинтайгаа.

 

Тэд ийм автобус худалдаж авчээ

Залуу хос үнэхээр хүнд төсөл хэрэгжүүлсэн юм. Амаргүй ажил – автобусыг хүн амьдрахаар бүрэн тохижуулж, тоноглоно. Дээрээс нь залуучууд өөрсдөө барилгын талын хүмүүс ч биш.

Автобус сонгоход л анхны бэрхшээлтэй тулгарсан гэдэг. Нийтийн тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг хүмүүсээс олон янзын санал ирж сонголт хийхэд эргэлзээ төрүүлжээ.

Тэд хэтэрхий муу автобус худалдаж авахыг хүсээгүй юм. Тэдэнд таазны өндрийн тодорхой шаардлага ч байв. Хэтэрхий намхан таазтай болбол тухгүй болно. Тэгээд ч Люк 1,8 метр гарсан өндөртэй залуу.

 

Хоёрдугаар давхрыг хоёул жаргах булан болгон тохижуулах нь хамгийн зөв шийдвэр

Олон тооны автобус үзсэний эцэст тэд хүссэнээ олж чаджээ. Тэдний сонголт Go-Ahead Volvo Plaxton загварын автобус дээр тогтсон юм. Уг автобус үндсэн зорилгоороо хэдхэн сар л ашиглагдсан байсан нь тэдний хувьд аз. Одоо туршилтаа зоригтойгоор эхлүүлэх л үлдэв. Тэд хоёул оффисын ажилтан, мэргэжилтний тусламж авахаас өөрцгүй. Жишээ нь, цахилгааны утас татах, сантехник суурилуулах гээд.

Зарим нэг ажлыг нь төрөл төрөгсөд нь гүйцэтгэж өгч тусалжээ. Өөрсдийн хийж чадахгүй ажилд мэргэжилтэн хөлсөлж авав.

 

Нэгдүгээр давхар амьдрахад бэлэн боллоо!

 

Энд сүүлийн үеийн цахилгаан хэрэгслээр бүрэн тоноглогдсон гал тогоо, угаалгын өрөө бий болсон. Тэр ч бүү хэл камин зуухтай зочдын өрөөг ч гаргаж чаджээ

 

Хоёр хүний хоолны өрөө: хайртай хос цугтаа хооллоход үүнээс өөр зүйл хэрэгтэй гэж үү?

Хамгийн гол нь автобус бараг шинэ. Тэгэхээр их цэвэрлэгээ зэрэг хүнд ажил хийх шаардлага гараагүй юм. Бүхээгийг суллаад л өөрсдийн хэрэгцээнд нийцэхээр тохижуулж, тоноглох ажил байлаа.

 

Хоёрдугаар давхарт гүйцэтгэх ажил арай хүнд. Яагаад гэхээр шал нь муруй

 

Гэхдээ залуу хос энэ хүнд ажлын ард гарч чадсан! Дугуйн дээрх байшинд тав тухтай унтлагын өрөө, тэр бүү хэл ванн ч бий

 

Мөн автобусандаа халаалт хийжээ

 

Гал тогоо нь хувцас угаалгын өрөөний үүргийг давхар гүйцэтгэнэ

 

Хуучны радио гэрийн хөөрхөн чимэг болжээ

 

Хоол ундаа хийн зуухан дээр болгоно

 

Угаалтууртай бие засах өрөө

Бор гэртээ богд, хар гэртээ хаан! Ялангуяа залуу хос өөрсдөө төслөө хэрэгжүүлсэн бол бүр ч сайхан.

 

Гэр орны халуун дулаан, тав тухтай мэдрэмж гэдэг чинь л энэ дээ

 

Орчин тойрныг ажиглан ваннтай усанд хэвтэх сайхан

 

Үнэхээр тайван

 

Ороо хамгийн буйдхан газар байрлуулжээ

 

Орноосоо өглөөний мандах нарыг харан хэвтэнэ

 

Хувцасны өрөө яах билээ? Байлгүй л яах вэ дээ. Тэндээ бойлероо ч багтаана

 

Ваннтай усанд хэвтээд аяга халуун кофе уусан шиг ээ…

 

Гэр бүлээрээ том дэлгэцээр кино үзэх сайхан

 

Өөрийн гэртээ анхны төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ

 

Залуу хос орчин тойрны тохижилт, тав тухтай байдалд ч мөн анхаарал хандуулжээ

 

Задгай агаарт ч кино үзэж тухална

 

Үнэндээ нэг л зурагтаа зөөгөөд байгаа юм

 

Байшин нь цөөрмийн хажууд “сүндэрлэнэ”

 

Гэхдээ дуртай үедээ алс холын замд гарах боломжтой ажээ

 

Залуучууд одоохондоо зөвхөн газар түрээсийн мөнгө төлдөг: аавдаа түрээсийн мөнгө төлнө, аав – газрын эзэн шүү дээ

 

Гэхдээ тэд нэг газраа хадаатай биш ээ

 

Автобус тийм ч хямд тусаагүй, 2500 фунт стерлингээр худалдаж авсан. Америк доллараар тооцвол бараг 3,5 мянга

 

Тохижуулахад илүү их мөнгө зарцуулсан. Тэд нийт 15 мянган фунт зарлагадсан байна.

Тэд цугтаа их ажлын ард амжилттай гарч чадлаа. Залуус эцсийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Өөрийн гэсэн орон байртай болсон гэр бүлийн хос. Тэгээд бүр нэг газраа таг зоолттой байдаггүй орон сууц шүү.

Уншигч таны тайван, өөрийнхөөрөө амьдрах хүслийг сэрээсэн нийтлэл болж чадсан уу?

23
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Purwee Erdenetsetseg

    Purwee Erdenetsetseg

    2022/05/13 at 22:16

    Yasan goyo ymbe

  2. Tammy Erdenetamir

    Tammy Erdenetamir

    2022/05/13 at 23:23

    Babu Bayarkhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *