Муур эзэндээ дараах 13 байдлаар “Хайртай шүү” гэдгээ илэрхийлдэг гэнэ. Гар хазаад байсан нь надад дуртай байсных юм байжээ…

4

Амьдрал муургүйгээр тийм ч сонирхолтой бас хөгжилтэй биш. Зүгээр л бодоод үз, хамгийн сүүлд хэзээ таны муур дараагийн ангаа хийх гэж ялаа руу дайрч таныг гайхшруулсан бэ, эсвэл таныг гэртээ ирэх үед тэд хэрхэн эзэнтэйгээ уулзахыг тэсэж ядан хүлээснээ илэрхийлж гомдоллосон бэ? Тэд бол тэжээвэр амьтад дотроос хамгийн хайр татам нь бөгөөд гэр бүлийн гишүүнээс өөрцгүй. Хэрэв тэд таныг толгойг нь илснээс болж, гарыг чинь хазсан бол санаа зовох хэрэггүй, тэд уурласандаа ингэж байгаа юм биш. Магадгүй тэд хайраа илэрхийлж байж ч мэднэ!

Бид танд муурныхаа хэрхэн хайраа илэрхийлж байгааг мэдэхэд туслахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Та ч бас муурныхаа гэдсийг зөөлөн маажиж, түүнд хайртай гэдгээ илэрхийлэхээ бүү мартаарай!

1. Та муураа санамсаргүй уруулд чинь хүрлээ гэж бүү бодоорой, тэд танд хайраа илэрхийлж байгаа нь энэ юм.

2. Толгойгоо таны толгойд үрж байгаа нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг биш, энэ нь нэг төрлийн тэдний эзэндээ хайртай гэдгийн баталгаа.

3. Таны муужгай тань руу харах үедээ нүдээ онийлгож байвал, энэ нь тэр таныг хараад хайр нь хүрч байна гэсэн үг.

4. Тэд гэнэт танд ямар ч учир шалтгаангүйгээр иллэг хийж өгвөл, танд хайртай болохын илрэл гэж ойлгож болно.

5. Муурнууд ч бас “намайг дагаад яв” гэдгийг ойлгодог бөгөөд тэд энэ үйлдлийг маш сайн хийж гүйцэтгэдэг.

6. Тэд таны “Би ирлээ!” гэхийг сонсмогцоо тэр даруйдаа гүйж ирнэ. Мэдээж тэд өлссөн байгаа, түүнээс гадна тэд бас таныг маш их санасан нь гарцаагүй.

7. Таны муужгай танд анхаарал халамж тавихаас гадна таныг өлсөх вий гэж санаа зовдог. Тиймээс найрсаг байж, түүнийг ч бас хооллож байгаарай.

8. Таны тэжээвэр амьтан таниар маажуулахад бэлэн болжээ. Гэхдээ таниас өөр хэн ч түүний үслэг гэдсэнд яаж хүрэх ёстойг мэдэхгүйг тэр ойлгодог.

9. Таны хувцсан дээр унтах нь үнэхээр хайр татам бөгөөд дараа нь хувцаснаасаа түүний үсийг түүж авахад хэдэн цаг зарцуулах нь ямар ч хамаагүй.

10. Та түүнд тав тухтай дэр юм шиг санагдсан тэр мөчөөс хойш тэр дандаа тань дээр унтана – танд ч гэсэн түүнийг тэврээд унтах сайхан санагдах нь лавтай.

11. Таны гарыг байнга долоох нь ариун цэвэрт харшилсан зүйл байж мэднэ. Гэхдээ тэр зүгээр л танд тааламжтай байна гэдгээ ойлгуулж буй хэрэг юм.

12. Хазуулах магадгүй өвдөлт мэдрүүлнэ. Гэхдээ тэсвэрлээрэй бас санаа бүү зов, энэ нь тэр танд хайртайгаа илэрхийлж буй хамгийн түгээмэл хэлбэр юм шүү.

13. Хэрэв тэд таныг ухаалаг төхөөрөмж хэрэглэхэд саад болж байвал, түүнийг бүү загнаарай. Тэр таны анхаарал халамж өөрт нь хэрэгтэйг байгааг сануулж байна гэж ойлгоорой.

Дээрх шинж тэмдгүүдээс хэд нь таны мууранд байдаг вэ? Өөр ямар байдлаар таны муур хайртайгаа илэрхийлдэг вэ? Сэтгэгдэл үлдээх хэсэгт өхөөрдөм үслэг муурынхаа тухай бичээрэй.

395
ХөөрхөнХөөрхөн
39
БахархмаарБахархмаар
35
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Jagaa Naraa

    Jagaa Naraa

    2019/07/19 at 14:51

    Муур их хөөрхөн дассан хүнээсээ салах гэж байдаггүй юм. Ирээд бие шөргөөгөөд л байдаг юмдаа.

  2. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/07/19 at 15:57

    Greibel Battuya

  3. Elbegjargal Ayurzana

    Elbegjargal Ayurzana

    2019/07/19 at 23:52

    Oyunkhishig Emily

  4. Scendee Stankova

    Scendee Stankova

    2019/07/20 at 03:23

    Миний муур яг ингэдэг. Муур их эрх амьтан даа.

  5. Pūn Mēsēst

    Pūn Mēsēst

    2019/07/21 at 18:46

    Amudari Enkhtur

  6. 123

    2021/06/21 at 23:52

    Keyboard mouse deerees dandaa abch shiddeg bas hazaad baiwal noild oruulaad haalgiig ni haachdagshd

  7. ааштай муурны эзэн

    2022/05/06 at 14:22

    ер нь худлаа даа, хазаж байвал уурлажийнаа л гэсэн үг байдаг, тайван байгаад долоож байвал хайрлажийнаа л гэсэн үг байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *