Oculus Rift анхны мэдрэгчтэй хувилбараа танилцууллаа

0

Олон жилийн хөдөлмөрлөсний эцэст Окулус компани Oculus Rift виртуал чихэвчний хэрэглэгчийн хувилбарыг худалдаанд гаргалаа. 2016 оны эхний хагасаас эхлэн тус бүтээгдэхүүнээ хүргэж өгч эхлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг Сан Францискод болсон нэгэн үйл ажиллагаан дээр хийсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Майкрософттой хамтран бүтээсэн Xbox One мэдрэгчтэй гэдгээрээ давуу талтай ажээ.

Oculus Rift анхны мэдрэгчтэй хувилбараа танилцууллаа 4

Oculus Rift нь хэрэглэгчдэд зориулагдсан хамгийн анхны виртуал чихэвч биш бөгөөд энгийн иргэдэд зориулагдсанаараа хамгийн түгээмэл ашиглагддаг чихэвч болоод байна. Худалдаалах үнийг албан ёсоор мэдээлээгүй хэдий ч хүн бүр авч хүчрэхээр байх болов уу хэмээн таамаглаж байна. Тус компаний гүйцэтгэх захирал Брендан Ирибегийн хэлсэнээр “Энэ бол виртуал бодит тоглоомын үеийн эхлэл мөн. Та тоглоомыг өөрийн хүсч байснаараа мэдрэх боломжтой” гэнэ. Rift чихэвчний талаар хангалттай ярьж, бичсэн учраас одоо чихэвчний эх хувьтай танилцацгаая. Oculus чихэвч виртуал ертөнцтэй харилцахаар бүтээгдсэн, байрлалыг мэдэрдэг, удирддаг бодит хөдөлгөөн юм. Тус чихэвч нь туйлын хэрэгтэй эд бөгөөд таныг илүү зөн билигтэй болгох болно. Oculus Touch чихэвчний эх хувь нь Rift-ээс тусдаа хүргэгдэх ажээ.

Oculus Rift анхны мэдрэгчтэй хувилбараа танилцууллаа 3

Oculus Touch нь виртуал ертөнцийг бодит ертөнцтэй таныг улам ойртуулах ба камераар хянаж болох хэт улаан Лед гэрлээр бодит орон зайтай харьцах боломжийг олгоно. Аналог савх, товчлуур болон олон янзын тоглоомын функцэнд зориулагдсан олон төрлийн товчтой байх юм. Окулусыг үндэслэгч Палмер Лаки “Манай бүтээгдэхүүн таныг эд зүйлээ авах, тэднийг ажиллуулахад туслах ба маш ухаалаг байдлаар мөн хаях болно” гэсэн байна.

Oculus Rift анхны мэдрэгчтэй хувилбараа танилцууллаа 1

Oculus Touch хөдөлгөөн удирдагчийг ирэх жил Oculus Rift бүтээгдэхүүнтэй зэрэг нээх ба Окулус нь жирийн нэгэн Xbox One хянагчаас өөр хянагчтай байх гэнэ. Хүрээд л удирддаг тоглоом бий болох танд таалагдаж байна уу? Саналаа хуваалцаарай.

Oculus Rift анхны мэдрэгчтэй хувилбараа танилцууллаа 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Goomaral Suhbat

    Goomaral Suhbat

    2015/06/24 at 16:57

    ХУД-ийн үнэн бодит мэдээллийн та лайк дарж нэгдсэнээр өдөр бүр авах боломжтой.
    https://www.facebook.com/khanuul.mn?pnref=story

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *