Романтик лyйварчин залуу 20 бүсгүйтэй зэрэг болзож тэднээс их хэмжээний мөнгө залилж авчээ. Тэдгээр бүсгүйчүүдийнх нь 3 нь нэг байранд амьдардаг байсан гэнэ

0

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдэн арван бүсгүйчүүдтэй зэрэг болзож, хоёр жилийн хугацаанд олон сая долларын зaлилан хийсэн нэгэн эрийн талаарх мэдээ шуугиан тарьж байна.

Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотын цагдаагийн тасагт 3-р сарын 20-нд нэгэн бүсгүй найз залуудаа 2 жилийн хугацаанд 9 сая юань зaлилуулсан хэмээн гомдол гаргаснаар энэ бүх үйл явдал эхэлжээ. Түүний найз залууг Жан Нан гэдэг байсан бөгөөд өндөр албан тушаалтны хүү, ач гэх зэргээр бусдад өөрийгөө итгүүлж, бүсгүйчүүдээс мөнгө зaлилж байсан аж. Улмаар мөpдлөг хийх явцад түүнийг 20 гаруй бүсгүйтэй нэгэн зэрэг болзож, зaлилан хийдэг байсныг олж тогтоожээ.

Бүсгүй цагдаад өгсөн мэдүүлэгтээ түүнийг Жан Ли буюу түүний хуурамч нэрийг мэдүүлж, WeChat сүлжээгээр танилцаж, хуурамч цахим хаягнуудад нь xууртаж, тодорхой цаг хугацааг сайхан өнгөрүүлсний дараа түүний зaлилангийн xохирогч болсон хэмээжээ.

Тэрээр xохирогч бүсгүйчүүдэд өөрийгөө aвилгалын xэрэгт ороод байгаа банкны менежер аавынхаа хэргийг цайруулахад санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа хэмээн мөнгө зaлилж, өөртөө Ferrari, Lamborghini болон Porsche зэрэг тансаг зэрэглэлийн машинуудыг авдаг байжээ.

Өөр нэгэн бүсгүйгээс тэрээр мөн нутгийн удирдах албан тушаалтнуудад үнэ цэнэтэй бэлэг барьж, өөрийгөө таниулж үйл хэргээ гүйцэлдүүлэх хэрэгтэй байгаа учраас санхүүгийн тусламж хэрэгтэй байна хэмээн 3 сая юанийн зaлилан хийсэн байсан аж.

Ийнхүү бүсгүйчүүд ажил хэрэгт нь туслахаар өгсөн мөнгийг нь үнэтэй машин авах, аялах, зугаалах зэрэгт зарцуулж байгааг нь анзаарч эхэлсэн тул цагдааг мэдэгджээ. Харамсалтай нь шалгалтын явцад Жан Лигийн данс мөнгөгүй болсон байгааг тогтоожээ.

Цагдаагийн мөрдлөгөөр олон бүсгүйчүүдтэй энэ замаар холбоо тогтоож зaлилан үйлдэж байсныг нь илрүүлжээ. Тухайлбал, 2019 онд найз залуугаасаа салаад удаагүй байсан Ли Мин бүсгүйтэй танилцаж, чамин бэлгээр хуурч, амжилттай, дур булаам залуугийн дүрд тоглож зaлилан хийжээ.

Эхэндээ тэрээр Ли Мин бүсгүйд мөнгө өгч, гэр бүл нь баян, аав нь мужийн удирдах албан тушаалтай, дэлхийн хэмжээний бизнес эрхэлдэг гэж итгүүлж байжээ. Түүнчлэн тэрээр Audi A8 болон Audi Q7 гэх мэт үнэтэй машинуудыг бүсгүйд үзүүлж, өөрийн нэр дээрх бичиг баримтыг харуулж байсан ч тэдгээр нь бүгд хуурамч байсан аж.

Улмаар бүсгүйд мөнгөний хэрэг гарах үед тэрээр хүссэн мөнгөнөөс нь хоёр дахин ихийг шилжүүлж бүсгүйн итгэлийг олж авч байжээ. Ийнхүү нэг өдөр зaлилагч эр Ли Минд хэтэрхий олон машинтай байгаа учраас нэг машинаа зарсан, маш ашигтай бизнест хөрөнгө оруулж байгаа, түүнд нь мөнгө болон машинаараа хөрөнгө оруулах санал тавьжээ.

Тухайн үед Жан Нан бүсгүйг гэртээ урьж, гэрийнхэнтэйгээ танилцуулжээ. Гэтэл бүсгүйн төсөөлж байсан гэр орон, хүмүүс түүнийг угтсангүй. Тэд даруухан нэгэн байшинд амьдардаг, аав нь удирдах албан тушаалтан гэхэд хуучин машин унадаг хүн байв. Гэсэн ч Лин Мин бүсгүй үүнийг төрийн албан тушаалтан тансаг машин унаж явах нь зохимжгүй учраас ийм байдаг байх хэмээн таамаглаад өнгөрүүлжээ.

Хожим Ли Мин цагдаад өгсөн мэдүүлэгтээ өнгөрсөн жилийн 5-р сард түүний утсанд найз бүсгүй нь байна гэсэн өөр хүн залгах үед түүнийг мэxлэгч байна гэдгийг мэдсэн хэмээжээ. Түүнчлэн хамгийн хачирхалтай нь тэр залгасан бүсгүй нь Ли Минтэй нэг байранд амьдардаг байж таарсан аж. Дараа өдөр нь тэд уулзаж Жан Нантай болздог өөр нэгэн бүсгүй тэдний байранд оршин суудаг болохыг олж мэджээ. Гурван бүсгүй нэг байрны 10, 17, 18-р давхарт амьдардаг байжээ.

Ийнхүү цагдаа нар Жан Наныг саатуулж, 20 орчим бүсгүйг 2 жилийн хугацаанд зaлилсан xэрэгт буруутгажээ. Тэрбээр энэ хугацаанд бүсгүйчүүдээс олон сая юань авч, хувийн хэрэглээ, зугаа цэнгэлдээ үрсэн байсан аж. Урт хугацааны туршид олон бүсгүйчүүдийг xуурч чадсан нууц нь тэрбээр урт хугацааны албан ажлын аялал, томилолтоор түрий барьж явдаг байсантай холбоотой болохыг нь мөн тогтоосон байна.

Ийнхүү энэ хэргийн учир тайлагдсан тул цагдаагийн газраас олон нийтэд хандан энэ төрлийн гэмт xэргээс зaйлсхийх, болгоомжтой байхыг сануулж, “Гэр бүл зохиохыг хэр их хүснэ, төдий чинээ анхааралтай бай” хэмээн уриа гаргажээ.

3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *