Японы хувраг битбоксын хэмнэлийг бясалгалын аялгуутай хослуулан цоо шинэ төрлийн хөгжим бүтээсэн нь олон хүний анхаарлыг татаж, түүний бичлэг дэлхий даяар тархжээ

0

37 настай Yogetsu Akasaka 5-р сард “Heart Sutra Live Looping Remix” гэх нэртэй бичлэгийг YouTube-д оруулжээ. Ингэхдээ тэр хөөмий болон битбоксыг хослуулж, бясалгалын аялгууг бүтээжээ.

Тэр олон нийтийн анхаарлыг татах эсвэл өөрийнхөө ер бусын авьяас чадварыг бусдад гайхуулахын тулд уг бичлэгийг оруулаагүй гэдгээ хэлсэн байна.

“Би өөрийгөө бусдаас онцгой гэдгээ харуулахыг хүссэн юм биш. Би зүгээр л хөгжимд хайртай. Гитар эсвэл бөмбөр тоглож чаддаг хүмүүстэй би адилхан.”

“Азийн улс орнуудаас эхлээд Америк, Европоор миний бичлэг тархаж буйг хараад маш их гайхширсан. Би Японд маань уншдаг. Намайг маш олон хүн дагадаг болсны дараа би Англи хэл дээр Live-Streaming- хийхээр шийдсэн. Намайг дагадаг хүмүүсийн ердөө 20% нь Япончууд байдаг.”

Битбокс болон хөөмийг хослуулах нь урьд өмнө хаа нэгтээ сонсогдож байгаагүй өвөрмөц аялгууг гаргажээ – тэр тусмаа Буддын хуврагуудад маань мэгзмээ уншихад дээрх аялгуу тохирч байгаа юм.

Битбокс хийх нь Akasaka-гийн бас нэгэн сонирхол юм. Энэ бүхэн 2005 онд түүний найз нь Японы битбоксчин Afra-г танилцуулсны дараа эхэлжээ.

“Би хүмүүс ийм зүйл хийж чаддагийг хараад шоконд орсон. Тэгээд оролдож үзэхээр шийдсэн юм. Дараа нь би чадах юм байна гэсэн бодол төрсөн.” хэмээн хувраг хэлжээ.

Мөн тэрээр Япон, Австрали болон АНУ-ын гудамж талбайгаар аялж, даяанчилж байсан туршлагатай юм байна.

 

2015 онд Akasaka аавынхаа зам мөрийг дагаж, хувраг болжээ.

“Японд ихэнх хүмүүс хувраг болдог. Яагаад гэвэл тэдний гэр бүлүүд нь сүмд амьдарцгаадаг. Би аавыгаа дуурайхыг хүссэн. Түүн шиг том лам болохыг мөрөөддөг.”

yochanting / Instagram

“Хувраг болсныхоо дараа ч гэсэн би дуу хөгжимд хайртай хэвээрээ байсан.” гэж шашин руу орохоосоо өмнө театрт жүжигчин байсан Akasaka хэлжээ. Тийм ч учраас тэр ахин битбокс хийхээр шийдсэн байна.

Мөн тэрээр Ковид-19 вирус дэгдсэнтэй холбоотойгоор өөрийг нь дагагчдад хандан, сайн унтаж амрахын тулд өөрийнх нь ремикс бичлэгүүдийг үзэхийг санал болгожээ.

5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *