
Энэ удаад танд танилцуулах гэж буй баримтууд бол ёстой эрээвэр хураавар гэж хэлж болно. Зүгээр л танд сонин байж магадгүй гэж бодлоо.
1. Усны хоолойн тагийг яагаад дугуй хийдэг вэ гэвэл дотогш нь алдчихгүйн тулд.
2. Паразитуудад бас өөрсдөд нь паразит гэж бий – тэднийг дэд паразитууд эсвэл хоёрдугаар зэрэглэлийн паразитууд гэнэ. Дэд паразитууд бас өөрсдийн гэсэн паразитуудтай, нэг ёсондоо гуравдугаар зэргийнх гэсэн үг. За тэгээд цааш үргэлжлээд л байдаг гэнэ дээ ….
3. Google-ийг үндэслэгчдийн нэг болох Ларри Пейж маш ховор тохиолддог өвчнөөр өвджээ, энэ бол ярих чадвараа алддаг хоолойн өвчин.
4. Британийн зэвсэгт хүчнийг Майкл Фут толгойлж байхад “The Times”-ийн нэгэн дугаар дээр “Foot Heads Arms Body” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлчийн санаа бол уг нь Фут армийн салбарыг удирдаж байна гэсэн утгаар бичсэн нь хувь тавилангийн эрхээр үг болгон нь хүний бие эрхтний нэр болон хувирсан аж: хөл, толгой, гар, бие.
5. 18-р зуунд залуучуудын дунд нэгэн өвчин тархаж байсан гэж хэлж болно – тэд ном уншихад маш их цаг зарцуулж байв. Энэ үзэгдлийг маш ноцтойд үзэж “номын цагаан солио”, “уншлагын донтон” бүр “унших гаж донтон” гэдэг нэр зүүж байв.
6. Чикагод гэрлэн дохионы шар гэрлийн асах хугацааг хууль бусаар 0,1 секундээр багасгажээ. Үүний ачаар хагас жилийн дотор торгуулиар оруулсан орлого нь 8 сая доллараар нэмэгдсэн байна.
7. Сталинградын тулааны үер германы цэргүүд гранатаас хамгаалж цонхондоо тор хатгаж байв. Харин орос цэргүүд хариу арга хэмжээ авч шидэж байгаа гранатдаа загасны дэгээ хийгээд шиддэг болжээ.
8. Хэрвээ Папау-Шинэ Гвинейн хоёр иргэнийг санамсаргүйгээр сонговол, сонгосон хоёр хүн нь хоёр өөр хэлээр ярьдаг байх магадлал 99 хувь байгаа даа.
9. Нас нэмэх тусам цаг хугацаа улам л хурдан өнгөрөөд байгаа мэт санагдах нь дараах хоёр шалтгаантай: 1. Хөгшрөх тусам ой санамж багасаад байдаг, 2. Биологийн цаг удаашраад байдаг юм.
10. Бассейний үнэр бол хлор биш харин хлорамин юм. Энэ үнэр нь хлор, хүний хөлс, шээстэй холилдохоороо ингэж үнэртдэг.








WTF
2021/11/18 at 20:11
Хамгийн сүүлийнхийг би буруу уншачихаагүй л байлтай