Хүний сайхан сэтгэл дээр дэлхий ертөнц оршин тогтнодог гэдгийг харуулах 18 бахархмаар жишээ

2

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр болгон бичиж нийтлэх нийтийн амиа хичээсэн байдал, аливаа зүйлийг үл хайхрах зүйлүүдийн хажуугаар бяцхан үр ээжийгээ хараад баярлах шиг тийм гэрэлтэй гэгээтэй зүйлүүдийг бас харах хэрэгтэй юм. Энэ удаагийн цуглуулгын маань баатрууд нь бидний оршин буй энэ дэлхий нь энгийн даруухан боловч бас үнэхээр баатарлаг үйлс бүтээх жижигхэн боловч зай завсар бүхий сайхан ээлтэй гариг ертөнц билээ гэдгийг баталж байна.

Энэ удаа та бүхнийг жолооч, цагдаа, хөрш айлын жижигхэн охин зэрэг энгийн нэгэн хүмүүс бусдын зовлонг хайхрахгүй орхилгүй, тэдэнд туслахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хийж байгаа тухай юм.

Эрхүү мужийн оршин суугч энэ эрийн гэрийг үер залгисан байна. Тэрээр зөвхөн хамгийн үнэтэй зүйлээ л аварч чадсан ба энэ нь түүний нохой, муур, зарим нэг эд зүйл бүхий жижигхэн уут байжээ.

© Marina Sokolovskaya / facebook

 

Энэ залуу өөрийнхөө элэгний нэг хэсгийг аавдаа өгчээ

© asharfMonsef / Twitter

 

Харин энэ залуу зүрх судасны гэнэтийн аюулын үед юу хийх талаарх хичээлээ санаж зүрх нь зогсоод байсан настай хүнийг аварсан байна.

© frigginnathan / Reddit

 

Барилгачид хар мууранд гэрэл ойлгогч бүхий хантааз өмсгөж аюулгүй байдалд нь анхаарал тавьсан нь

© lexmichelle94 / Reddit

 

Энэ машины жолооч машинаа зогсох ёсгүй газар зогсоосон боловч тэрээр ухаан алдсан эмэгтэйд туслах гэж яарч байснаас ингэсэн байна.

© BenDIGO / Pikabu

 

Хүүхдэд аз жаргалтай ирээдүй бэлэглэнэ гэдэг бас нэгэн баатарлаг үйлс юм.

“1135 хоногийн турш хүүхэд үрчлэх программын хичээл зөвлөгөөнд суусны дараа -чи одоо манай гэр бүлийн нэгэн гишүүн болсон шүү гэж хэлж чадах боллоо. Мейсон чамд хайртай шүү. Гэр бүлийн гишүүн болсон өдрийн мэнд!”

 

Энэ дэлхийд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг юм биш ээ

© Radi4ka / Pikabu

Анхаар! 65-аас дээш настай зорчигчид уг автобусаар үнэгүй зорчих болно. (автобусны эзний хувийн санаачлага)

 

Хүнлэг сэтгэл гаргахад тохиромжгүй үе гэж үгүй

“Энэ эмэгтэйг дэлгүүрийн хамгаалалтын албаныхан саатуулсан байна. Эмэгтэйн цүнхэнд мөнгийг нь төлөөгүй хоол хүнс байсан бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нар өөрсдөө уг эмэгтэйн төлөх ёстой мөнгийг нь төлжээ”

 

Зам тээврийн осолд орсон нохойг тайвшруулж байгаа гал унтраагч

© Hakitana / Reddit

 

Намайг өвдөөд буйдан дээрээ хэвтэж байх үед 5 настай охин маань ороо хурааж, гутлаа хаалганы өмнө жагсаан өрж, угаалгын өрөөг ч бас янзалжээ.

© DarkTowerKnight / Reddit

 

Хэдэн хоногийн өмнө бид түймрээс болж орон гэргүй болж билээ. Харин хажуу айлын жижигхэн охин ундаа зарах жижигхэн цэг байгуулж олсон мөнгөө бидэнд өгөхөөр шийдсэн байж. Манай гэрийг аврах гэж зүтгэж байсан гал унтраагч нар үүнийг мэдээд бид нар дээр дахин ирж охиныг дэмжсэн юм.

© raisingjack / Reddit

 

“Миний нүд болооч” хэмээх апп-ыг би саяхан татаж авлаа. FaceTime-аар дамжуулан энэ дэлхийн өнцөг булан бүрд буй хараагүй хүмүүс тань руу утасдаж та тэдэнд туслах зориулалттай юм. Саяхан нэгэн настай эмэгтэй над руу утасдаж би түүнд бүйлстэй сүү сонгож авахад нь тус боллоо.

© Elsmoove_ / Twitter

 

Шувууны бяцхан ангаахай унаж гэмтсэн байсныг олсон эр Uber дуудан ангаахайг зэрлэг байгаль хамгаалах төв рүү явуулсан бөгөөд уг залуу маань өөрөө бага зэрэг архи уусан, жолоо барих боломжгүй байсан учраас ингэсэн байна.

© Wildlife Rehabilitation Center of Northern Utah / Facebook

 

Сайхан сэтгэлийн хариу заавал ирдэг

“Эмээ маань намайг дагуулж Toy Story-гийн 1, 2, 3-р ангийг үзүүлж билээ. Одоо харин миний түүнд үзүүлэх ээлж.

 

Би найзтайгаа хамт Бруклины төвд өөрсдийн телескопыг байрлуулж сонирхсон бүх л хүмүүст сар болон далай ванг үнэгүй харуулдаг юм.

© AzerackTheGreat / Reddit

 

Бонус: Ямар нэг баатарлаг үйл хийх гээд бас будлих тохиолдол ч бий

“Өнөөдөр нэгэн ажил хэрэгч хувцастай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байгаа бололтойг хараад би 911 рүү утасдаж хэллээ. Гэтэл тэр нь харин нарны хаалт байсан юм байж.”

Энгийн дулаахан хэдхэн үг юм уу, гадны хүний ямар нэг үйлдэл таныг баярлуулж, жирийн өдрийг тань хамгийн гэрэлтэй өдөр болгож байсан тохиолдол бий юу? Та ийм явдлынхаа тухай сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

7
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *