Мэргэжлийн мэт төгс угаалга хийхэд туслах 11 зөвлөгөө. Таны хувцасны эдэлгээ уртсаж, угаалга хийх цагийг хэмнэнэ

2

Угаалга хийхдээ бид даавуун хувцаснуудаа агшааж жижгэрүүлэх хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Иймээс та угаалга хийх үедээ дараах бяцхан зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр хувцас хэрэглэлээ хамгаалаад зогсохгүй илүү хялбархан угаалга хийх боломжийг өөртөө олгох болно.

1. Зууш хутгагчийг эмзэг зүйлсийн угаалга хийхэд ашиглах нь

© bobmat343 / Reddit

Энэхүү гал тогооны хэрэгсэл нарийн эмзэг зүйлсийг гараар угаах хэрэгтэй болсон үед таны туслагч байж чадна. Тухайлбал та хөхний даруулга зэрэг нарийн арчилгаа шаардлагатай зүйлсээ угаалгын шингэн хийж эргүүлэхээсээ өмнө устай хутгагчиндаа хийж таглаад хэсэг хугацаанд байлгаарай. Эргүүлж дуусмагц усаар зайлалгүй 10 минут битүү орчинд нь байлгахыг зөвлөж байна.

 

2. Хөхний даруулганыхаа түгжээг хий

© shutterstock.com, © shutterstock.com

Хөхний даруулгаа угаах үедээ бүх түгжээг нь хийж байх нь зүйтэй. Энэ нь түгжээ хэсэг нь орооцолдох, сунаж хэлбэрээ алдах зэргээс хамгаалж буй хэрэг болно.

Мөн та жинсэн өмд угааж байгаа бол цахилгааныг нь татаж байх хэрэгтэй. Энэ нь цахилгаан угаалгын явцад өөр бусад хувцасыг тань урах, гэмтээх зэргээс хамгаална.

 

3. Цамцныхаа товчийг тайл

© shutterstock.com, © depositphotos.com

Товчтой цамц угаах гэж буй бол товчийг нь тайлаарай. Хэрэв та товчилсон хэвээр нь угаавал товчны нүх сунаж, өмсөхөд тайлагдах магадлал ихтэй болдог.

 

4. Хөхний даруулгаа дэрний уутанд хийж угаах

Хэрэв танд хөхний даруулгаа хийж угаах угаалгын торон уут байхгүй бол дэрний уутыг ашиглаарай. Ингэснээр таны хөхний даруулга бусад хувцастай харилцан үйлчлэлд орж хэлбэрээ алдахаас хамгаалагдана. Та хөхний даруулгаа дэрний уутанд хийгээд амыг нь боох эсвэл уяхад л хангалттай.

 

5. Хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг цайны бутны тос ашиглан арилгах нь

© myplayprofile / Reddit, © MaddyZ/easyfotostock/Eastnews

Бидний хувцас хааяа чийгтэй орчинд удаан байснаас үүдэн хөгцний мэт эвгүй үнэртэй болох тохиолдол цөөнгүй. Та энэ төрлийн үнэрийг арилгахыг хүсвэл угаалгын шингэн дээрээ цайны бутны тосноос 10 дусал нэмж дусаахад л хангалттай ажээ. Цайны бутны тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бүх төрлийн хөгцийг устгах чадвартай байдаг гэнэ.

 

6. Хатаагчинд мөс хийж хувцасны үрчлээсүүдийг арилгах

© shutterstock.com, © shutterstock.com

Хэрэв та хувцас индүүдэх дургүй бол танд нэгэн аргыг зааж өгье. Та хатаагч дотроо цөөн тооны мөсийг хувцасны хамт хийгээд халуунаар үлээх тохиргоон дээр 5 минут ажиллуулаарай. Ингэснээр таны хувцас ямар ч үрчлээсгүй хатах болно.

 

7. Хуурай алчуур ашиглан хувцсаа хурдан хугацаанд хатаах

© shutterstock.com

Энэ арга хувцас хатаах үед таны цаг болоод энергийг хэмнэх нь дамжиггүй. Хатаагчаа асаахаас өмнө та хуурай алчуурыг нойтон хувцаснуудтайгаа хамт хийх бөгөөд 15 минутын турш хатаагчаа ажиллуулснаар таны хувцасны чийгийг өөртөө маш хурдан шингээж, таны цагийг маш ихээр хэмнэдэг ажээ. Мэдээж энэ аргыг хэрэгжүүлсний дараа танд хатаах хэрэгтэй нойтон алчуур үлдэх боловч таны ажлыг маш ихээр хөнгөвчлөнө гэдэгт итгэлтэй байж болно.

 

8. Хатаах явцад агшиж жижгэрсэн хувцсыг сунгах

© shutterstock.com, © shutterstock.com

Бидэнд өөрсдийн дуртай хувцсаа угааж байгаад агшааж жижигхэн болгочихсон түүх байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг хэвийн хэмжээнд нь оруулах арга ч мөн бий. Та агшсан хувцсаа бүлээн усанд хийгээд дээрээс нь үсний ангижруулагч нэмж өгөөрэй. Үүний дараагаар хувцсаа дэлгэж хатаагаад, сунгаж татсанаар хэвийн хэмжээндээ хялбархан эргэж ордог гэнэ.

 

9. Хатаагч хөвөн бөмбөлгийг ашиглан хувцас хатаах

© Amazon.com

Энэ бүтээгдэхүүн нь ямар нэг химийн бодис агуулаагүй, эко гэдгээрээ онцлог байдаг билээ. Хатаагчиндаа хийж хувцсаа хатаах үед энэхүү бөмбөлгүүд таны хувцсыг илүү хурдан хатаах бөгөөд хувцсыг тань хөвсгөр зөөлөн болгож өгдөг.

 

10. Хувцаснуудаа өнгө алдахаас сэргийлж давс ашиглах нь

© killboypwrheadjx / Reddit

Угаалга хийх үедээ нэг халбага давс усанд хийх нь таны хувцас болон бусад угааж буй зүйлсийн тань өнгө алдагдахаас хамгаалах хамгаалалт болдог аж. Давсанд агуулагдах хлор нь даавууны будгийг арилахаас хамгаалдаг тул энэ арга маш сайн үйлчилгээтэйд тооцогдоно. Хямдхан бөгөөд энгийн аргаар хувцаснуудаа шинэ мэт хэвээр нь хэрэглэцгээе.

 

11. Саравчтай малгай угаах нь

© shutterstock.com, © shutterstock.com

Саравчтай малгай угаах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол хүнс хадгалах хуванцар саванд бүлээн ус болон угаалгын шингэнээ хийж хутгаад, малгайгаа хийж таглаад цөөн минут сэгсрэх ажээ. Улмаар та малгайгаа цэвэр усаар зайлж хатааснаар таны малгай хэлбэрээ алддаггүй байна. Хэрэв та малгайгаа сайтар угаахыг хүсч буй бол угаалгын шингэн уусгасан бүлээн усанд малгайгаа хийж хонуулсны дараа, дээр дурьдсан аргыг хэрэгжүүлж болох юм.

Танд угаалгыг хялбарчлах өөр ямар аргууд бий вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

14
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *