Таны биеийн 8 сонирхолтой “илбэ”

0

Өөрийн биеийн анатоми, физиологийн онцлогийг таньж мэдсэнээр хүссэндээ хүрэх боломж бий. Туршлагатай нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонсоорой.

Хамраас цус гараад байна уу?

Жижиг хэмжээтэй хөвөн аваад үүдэн шүднүүдийнхээ хооронд орших хөвчин дээр дар. Цус нь хамрын таславчийн урд хэсгээс гардаг тул энд хөвөнгөөр дарснаар судсыг дарж цусыг тогтоож болно.

Зүрх маш хүчтэй цохилоод байна уу?

Эрхий хурууруугаа удаан үлээх хэрэгтэй. Амьсгал нь зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ба гүнзгий амьсгаа нь зүрхний цохилтыг удаашруулах болно.

Гүйж байх үед гэдэсний хажуу талд хатгаж өвдөөд байна уу?

Мөн л адил амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Хамгийн гол нь амьсгал гаргалт зүүн хөл газар тавихтай давхцах ёстой. Үгүй бол та элгэн дээрээ илүү их ачаалал өгөх ба энэ нь өрц рүү дамжин гэдэсний хажуугаар өвдөлт үүсгэдэг.

Тариулахаас айдаг уу?

Зүү оруулах үед ханиалга. Энэ нь цээж болон нугасны сувагт даралт өгч өвдөлтийн рецепторуудыг саатуулж үр дүнд нь та өвдөлт мэдрэхгүй байх болно.

Шөнө цээж хорсоод зовоогоод байна уу?

Зүүн талаараа харж унт. Ийм байрлал нь унтах үед ходоодны хүчлийг улаан хоолой руу орох магадлалыг бууруулдаг байна.

Гэнэт шүд чинь өвдчихсөн үү?

Мөс аваад алганыхаа ар талд эрхий болон долоовор хурууны хооронд тавьж үрвэл өвдөлт багасна. Энэ нь тархинд хүрэх өвдөлтийн дохиод саатуулдаг юм.

Хамтрагчийнхаа яриаг муу ойлгож байна уу?

Хамтрагч руугаа баруун чихээ харуулж суу. Баруун чих нь хүний ярианы давтамжийг барьж авахдаа илүү “гаргууд” байдаг. Харин хөгжмийг зүүн чихээрээ сонсвол тохиромжтой.

Ямар нэг зүйл цээжлэх хэрэгтэй байна уу?

Цээжлэх зүйлээ орой нь харж тогтоогоорой. Унтах үед тархи таны цээжилсэн зүйлийг цэгцэлдэг учир сүүлд мэдсэн шинэхэн мэдээлэл урт хугацааны ой санамжид орох болно.

 

5
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *