Цусны талаарх сонирхолтой баримтууд

1

Цусны талаарх сонирхолтой баримтуудЗаримдаа бид өдөр бүр бидний бие дотор ямар цогц, сонирхолтой үйл явц болж байдгийг бодохгүй байх нь бий. Хүний биеийн хамгийн чухал бүрдэл хэсгүүдийн нэг нь та бидний биеийн судас болгоноор урсаж байгаа цус бөгөөд насанд хүрсэн хүний зүрх нэг өдөрт 10.000 литр цус шахдаг. Энэ мэтчилэн хүн амьтны бие организмын хамгийн чухал бүрдэл болох цусны тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнд толилуулж байна.

Австралийн иргэн 74 настай Жеймс Харрисон /James Harrison/ бараг  1000 удаа цусаа хандивлажээ. Түүний цусанд архаг цус багадалттай нярайг амьдрахад тус болдог эсрэг биет агуулагддаг байна. Барагцаалсан тооцооноос үзэхэд Жеймс Харрисон 2 сая гаруй нярайн амь насыг аврах хэмжээний цус хандивлажээ.
Хүн зүрх нь цохилохгүйгээр амьдарч болох болов уу? Магадгүй л юм. Америкийн иргэн Крэйг Левайс /Craig Lewis/-ыг эмчилсэн эмч нар ийм зүйл боломжтойг баталсан юм. Зүрхний электрон төхөөрөмж ч тус болохгүй байсан тул түүний зүрхийг авч оронд нь тогтмол цусны эргэлтийг өдөөх тусгай аппарат суулгаснаар амьд үлдсэн юм. Гэхдээ зүрхний бичлэг хийлгэхэд Левайсынх зүгээр л шулуун зураас гарна. Учир нь түүнд цохилох зүрх үгүй.

Япончууд цусны бүлэг хүний зан араншинд нөлөөлдөг гэж үздэг. Нэгдүгээр бүлгийн цустай хүн шийдэмгий, өөртөө итгэлтэй, хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс хаалттай, итгэл хүлээхүйц хүмүүс байдаг бол гуравдугаар бүлгийн цустай хүмүүс ухаантай, нэр төрд дуртай, дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс төлөв томоотой, шийдмэг бус зан чанартай байдаг гэнэ. Тиймээс Япончууд хүний цусны бүлэгт онцгой ач холбогдол өгч, харгалзан үздэг байна.

Олон хүмүүс бух тулааны үеэр бухтай тулалдагч улаан даавуугаар бухыг уурлуулдаг, учир нь бух улаан өнгөнд дургүй гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бух нь өнгө ялгадаггүй бөгөөд зүгээр л бухтай тулалдагчийн барьж байгаа алчуурны хөдөлгөөн түүнийг өдөөдөг байна. Алчуурыг улаан байхаар сонгосон нь зөвхөн бухын цус мэдэгдэхгүй байхтай холбоотой аж.

Дунгийн хясааг чихэндээ барихад тэнгисийн давалгааны хүрхрэх дуу сонсогддог гэдэг. Мэдээж хэрэг энэ нь тэнгисийн дуу биш юм. Хясааны хүнхэр нүхэнд хүний биеийн дотор болж байгаа процессын дуу цуурайтан сонсогдож байгаа нь энэ бөгөөд энэхүү дуу чимээний нэг хэсгийг бидний биеэр урсаж байгаа цусны урсгал үүсгэж байдаг. Хясаа гэлтгүй гарынхаа алгыг чихэндээ хумбайлган барихад энэ чимээ сонсогдоно.

Антарктикийн мөсний загасны цус өнгөгүй. Энэ загасны цусанд цусны улаан бөөм болон гемоглобин байдаггүй. Энэ нь уг загасыг хасах хэмтэй орчинд байгаа усанд амьдрах нөхцөл нь болдог.
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ажил байна шүү

    2015/04/26 at 11:31

    Сэтгэгдэл *Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
    Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
    Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *