Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад

0

Жирийн хүний хувьд, тэр тусмаа сая сая хүнтэй хотынхонд байгаль ертөнцийн тоо томшгүй олон янзын амьдралын тухай яриа нь ямар нэг зоопарк, телевизийн нэвтрүүлгийн хэмжээнд л сонсогддог. Гэтэл эрдэмтдийн багцаалсан тооцоогоор дэлхий дээр 8,7 сая төрлийн амьд биет байдаг ба үүнээс ердөө 20%-ийг нь нээж тэмдэглэсэн байдаг гэнэ. Жил болгон л эрдэмтэд мянга мянгаар тоологдох шинэ төрөл зүйлийг нээж байна.

1. Арагуайн дельфин (Inia araguaiaensis), Бразил

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 4

Нэгэн шинэ төрлийн усны дельфин Арагуая голын дунд, адаг хэсгээр дайралдана. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар бол 2 сая жилийн өмнө энэ гол Амазон мөрөнтэй холбогддог байсан бөгөөд он жилийн явцад гол урсгалаа өөрчлөхөд Амазон голын дельфинүүд тасран үлдэж, бусад төрөл зүйлээсээ салан, аажмаар эволюцид орсоор шинэ төрөл зүйл болжээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 5

Голын дельфинүүд далайн дельфинтэй багагүй төстэй ба Ази болон Өмнөд Америкийн цэнгэг устай нутгуудаар байна. Тэд нарийн урт хошуутай, жижиг нүдтэй. Энэхүү амьтан маань муу харах бөгөөд голын булингартай усанд хурц харааны хэрэг үгүй бизээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 6

A pink dolphin shows off for the camera in Brazil. (Photo by Michel Watson)

2. Maratus pardus буюу ирвэсэн аалз, Австрали

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 7

Австралийн нутагт амьдардаг жижигхэн аалз нь олон хүний үзэж байгаагаар хамгийн “царайлаг” аалз гэнэ. Эмэгчин нь саарал өнгийн хүрэм өмссөн мэт бол эрэгчин нь толгой хавьдаа дугуй хэлбэрийн өд мэт гоёлтойгоос гадна тэр нь олон тод өнгийн ажээ. Эрэгчин нь эмэгчнээ олж харахаараа тогос шувуу өдөө дэлгэж буй мэт өнгө өнгийн өдөө дэлгэж гайхуулан анхаарлыг нь татах ажээ. Үүнээс гадна эрэгчин нь хэмнэлтэйгээр сарвуугаа ташиж бүжиглэх мэт хөдөлгөөн хийдэг байна. Энэхүү аалз нь Австралийн хойд хэсгээр амьдардаг, муур мэт явдал, жижиг толботой тул ирвэс-аалз нэрийг авчээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 9

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 8

3. Толбот зараан хэвэлт (Torquigener albomaculosus), Япон

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 10

Энэ загасыг нээсэн түүх олон оньсогоор хүрээлэгдсэн байдаг. 1995 оноос хойш Япон тэнгисийн Рюкю арлын ойролцоо 2 метрийн диаметртэй, дугуй хийцтэй зүйл байнга олдох болжээ. Гэхдээ хэн үүнийг хийж байгаа, ямар зорилгоор хийж байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Судалгааны явцад урьд нь мэдэгдээгүй нэгэн төрлийн “зараан хэвэлт”-ийн эрэгчин нь эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд хийдэг нь мэдэгдсэн байна. Толбот зараан хэвэлт нь өөрийн төрөл зүйл дотроо “хайртынхаа” төлөө элсээр барилга барьдаг цорын ганц амьтан юм. Зараан хэвэлт нь хамгийн хортой загаснуудын нэг бөгөөд Япон Солонгост фугу гэдэг нэрээр алдаршсан хамгийн амттай загасны нэг гэнэ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 2

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 11

4. Саваа хэлбэрт Phryganistria heusii yentuensis, Вьетнам

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 12

Энэ саваа хэлбэрт амьтны гол сонирхолтой зүйл нь хэмжээ бөгөөд Тай-Йен-Ту хэмээх дархан цаазат газар нутагладаг нэгэн юм. Урт нь 32 см бөгөөд дэлхий дээрх саваа хэлбэрт амьтдын дундаас Борнео арлын Чанягийн дараа 2-т орох хэмжээ билээ. (аварга нь 36 см )
Энэ хэмжээг харахад энэхүү хий үзэгдэл хэмээх 2 дахь нэртэй амьтан маань саяхан болтол нээгдээгүй байсан нь сонирхолтой юм. Энэ шавьж маань модны навч мөчиртэй наалдан нэгэн хэлбэрээр удаан байж ердийн нэгэн ургамал мэт орчиндоо уусдаг байна.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 13

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 14

5. Жоомон шумуул (Ampulex dementor), Таиланд

Завиа ямар нэрээр нэрлэнэ, тэгж л хөвнө гэж ахмад Врунгель ярих дуртай.
Хэрвээ Берлины Байгалийн Музейн үзэгчид нэрийг нь сонгоогүй бол энэхүү шинэ төрлийн шумуулыг нээсэн нээлт чимээгүй өнгөрөх байсан биз ээ. Үзэгчид энэхүү шавьжид Харри Поттер ном, кинонд гардаг “дэлхий дээрх хамгийн муухай амьтан” гэсэн нэрийг өгсөн байна.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 15

Номон дахь муу үйлстэн хүний сэтгэл хөдлөлөөр хооллож, сүнсийг нь нь сорон авч зөвхөн бие л үлдээдэг бол Тайланд дахь шумуул мөн энэ л замаар хооллодог байна. Энэхүү шумуул мэдрэлийн системийг гэмтээдэг хор цацах ба хордсон амьтан хөдөлж чадахаа байх боловч амьд хэвээрээ үлдэнэ.

6. Ойн барт цөгөрцөг (Dystacta tigrifrutex), Руанда

Ан гөрөө хийхдээ бар адил аашилдаг, Ньюнгве дархан цаазат газар нутагладаг нэгэн шинэ төрлийн цөгөрцгийг бар-цөгөрцөг гэж нэрлэжээ. Энэ амьтны далавчит нь навч хооронд, далавчгүй нь мод хооронд бар мэт гэтсээр идшээ барьж иддэг гэнэ. Мөн бусад цөгөрцгийн хатуу ширүүн зан ааш ч энэ шавьжид байдаг ба жирийн эм цөгөрцөг үр төлөө үлдээх “ажлын” дараа болон ид үедээ эрэгчнийгээ барьж иддэг тэр алдарт зан нь дээрх бар-цөгөрцөгт ч бас байдаг юм байна.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 1

7. Индианы сохор нүдэт (Amblyopsis hoosieri), АНУ

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 16

Хараа муутай амьтдын нэгэн шинэ төрөл болох загас Индиана мужийн өмнөд хэсгээр нутагладаг байна. Өгсөн нэрээс нь харахад ч тэр энэ жижиг сохор загасанд нүд огт байхгүй юм. Байгаа орчноо мэдрэхэд нь түүний толгойд байрлах хөдөлгөөн мэдрэх жижиг мэдрэгч хоолойнууд тусалдаг байна. Энэ загас үр төлийнхөө төлөө санаа тавьдаг цөөхөн төрлийн загасны нэг бөгөөд үүнийхээ төлөө анатомын том өөрчлөлтөд ордог. Нас нэмэх тусам загасны бэлгийн болон хошногоны нүх урагшлах бөгөөд насанд хүрэхэд хоолойдоо байрладаг. Бидэнд эвгүй санагдаж болох боловч эмэгчин загасанд түрсээ өөрийн амандаа байлгаж ирээдүйн үрсдээ анхаарал тавихад нь хавьгүй амар байдаг бололтой.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 17

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 19

8. Х нэрт (Dendrogramma enigmatica ба Dendrogramma discoides), Австрали

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 18

Энэ ер бусын гэмээр амьд биет 1986 оны үед Австралийн эргээс олдсон бөгөөд зөвхөн 30 жилийн дараа ил болж байгалийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан билээ. Dendrogramma enigmatica эсвэл Dendrogramma discoides гэх олон эст уг амьтан нь 8 мм урт мөөг хэлбэртэй, ам нь “хөлний” үзүүрт байрлана. Эрдэмтэд энэ амьтныг одоо мэдэгдэж байгаа амьтдын аль ч аймаг, төрөл зүйлд хамааруулж чадахгүй (зарим талаар медузатай төстэй) байгаагаас Dendrogramma гэсэн нэгэн шинэ төрөл үүсгэсэн билээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 20

Мөн судалгааны явцад 600 сая жилийн өмнө буюу Кембрийн эхэн үед амьдарч байсан амьтны үлдэгдэлтэй төстэй байгааг анзаарчээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 22

9. Леннон буюу шувуу идэгч-аалз (Bumba lennonii), Бразил

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 21

Пара мужид олдсон шинэ төрлийн шувуун идэшт аалзыг нээсэн Бразил, Урагвайн эрдэмтэд Битлзийн шүтэн бишрэгчид байсан учир шинэ нээлтдээ Жон Ленноны нэрийг хайрласан байна. Сонирхуулахад уг аалзны үндсэн төрлийн нэр болох Bumba мөн дуу хууртай холбоотой. Бумба Меу Бой хэмээх ардын дуу хөгжмийн фестиваль Бразилын зүүн-хойд бүсэд жил болгон болдог билээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 23

Шувуун идэшт аалз Антрактидаас бусад бүх л тивд байдаг бөгөөд хэдийгээр шувуун идэшт гэсэн нэртэй ч шувуу иддэггүй махчин амьтан юм. Бүх л шувуу идэгч маань ямар нэг хэмжээгээр хортой бөгөөд энэ нь энэ амьтныг гэрийн тэжээмэл болгох моодонд саад болсонгүй.

10. Хар сүүлт хулгана (Antechinus arktos), Австрали

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 24

Энэхүү жижигхэн шөнийн амьдралтай амьтан нь Шинэ Өмнөд Уэлс, Квинслэндийн хоорондох уулын бүсэд амьдардаг байна. Хар сүүлт энэхүү хулганыг удаан хугацаанд Свенсоны хулганы дэд ангид хамааруулж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд тусдаа анги болгон авч үзэх боллоо. Эрэгчин нь “хайр дурлалд дэндүү дуртай” бөгөөд орооны үедээ өдөрт 12 цагийн турш үр төлөө үлдээх ажил хийдэг ба энэ нь түүний цусан дахь маш их хэмжээний тестостероноос шалтгаалж байгаа юм. Гэхдээ энэхүү гормон нь дархлааг сулруулж байдгаас болж эрэгчнүүд нь шууд утгаараа хайр дурлалаас болж үхдэг билээ.

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 25

Өнгөрсөн жилүүдэд олдсон шинэ төрөл зүйлийн амьтад 26

6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. internet ajil

    2015/10/06 at 21:47

    internet eer mungu oloh arga http://jobelite.blog.gogo.mn/read/entry551607

  2. Зочин

    2018/11/27 at 20:10

    Ter hulgana yamar huurhun ym be

  3. Зочин

    2018/11/29 at 21:02

    Hulgana huurhun ym aa buur hair hurchihlee

  4. white mice or fuzzy

    2019/01/20 at 17:54

    Hulgana huurhun ym aa buur hair hurchihlee ????????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *