Нүдний талаар бидний мэдэхгүй 40 баримт

2

Бид дэлгэц ширтэн нүдэндээ маш их ачаалал өгдөг. Нүд гэдэг эрхтний тухай бид багыг мэдэх бөгөөд шинжлэх ухаан ч төгс судалж чадаагүй байгаа юм.
Офисын ажилтай та бүхэнд нүдээ жоохон ч гэсэн амрааж дасгал хийж байхыг зөвлөж энэхүү баримтуудыг танилцуулж байна.

– Хайртай хүн рүүгээ харахад хүүхэн хараа бараг хагас хэмжээгээр томордог.

– Хүний нүдний эвэрлэг бүрхүүл нь акулынхтай тун төстэй тул нүд орлох мэс засалд ашигладаг байна.

– Нүд болгон 107 сая эд эстэй бөгөөд бүгд гэрэлд тун мэдрэмтгий.

– Эрчүүдийн 12-оос 1 нь – дальтоник.

– Хүний нүд зөвхөн 3 төрлийн спектрийг хүлээн авах чадвартай: улаан, цэнхэр болон шар. Бусад өнгө нь энэ гурван өнгөний хослол байдаг.

– Бидний нүдний диаметр 2,5 см, жин 8 гр орчим.

– Нүдний 1/6 хэсэг нь л ил харагддаг.

– Амьдралынхаа турш бид 24 сая төрлийн дүрс, дүрслэл хардаг.

– Хурууны хээнд зан чанарыг тодорхойлох 40 төрлийн шинж тэмдгийг агуулсан байдаг бол нүдний бүрхүүлд 256 байдаг. Ийм учраас аюулгүй байдлыг хангах үүднээс нүдийг сканнерддаг байна.

– “Нүд ирмэхийн зуур” гэж хүмүүс ярьдаг, хүний бие дэх хамгийн хурдан ажиллагаатай булчин юм. Нүд ирмэхэд 100-150 миллисекунд буюу секундад 5 удаа ирмэж чадна.

– Нүд цаг тутамд тархинд маш их мэдээлэл дамжуулна. Мэдээлэл дамжуулах сувгийн чадварыг нь том хотын интернэт түгээгч байгууллагын сувагтай харьцуулж болно.

– Хар бор нүдний өнгө бол үнэндээ бор пигментээр бүрхэгдсэн цэнхэр нүд юм. Хар бор өнгийг цэнхэр өнгөтэй болгодог лазер эмчилгээ хүртэл өнөө цагт гарчээ.

– Бидний нүд секундэд 50 орчим зүйл дээр тусдаг.

Нүдний талаар бидний мэдэхгүй 40 баримт 1

– Бидний тархинд хүрч байгаа дүрс үнэн хэрэгтээ урвуу харсан байгаа.

– Нүд хүний биеийн бусад эрхтнүүдээс илүү хүний тархийг ажиллуулж ачаалладаг.

– Сормуус ойролцоогоор 5 сар амьдардаг.

– Майяачууд солир нүдийг илүү тааламжтай хэмээн үздэг байсан бөгөөд хүүхдүүдээ солир болгох гэж оролддог байжээ.

– 10,000 орчим жилийн өмнө бүх хүний нүд хар бор байсан. Хар далайн ойролцоо амьдарч байсан хүмүүст мутац бий болж цэнхэр нүд үүсчээ.

– Гэрэл зураг авахад асч буй гэрлээс таны өрөөсөн нүд улайсан бол нүдний хорт хавдартай байх магадлалтай юм (хоёр нүд хоёулаа нэгэн зүг харж байгаа бол). Аз болж, нүдний хорт хавдрын 95% бүрэн эмчлэгддэг ажээ.

– Нүдний хөдөлгөөний тусламжтайгаар шизофрени өвчнийг 98,3%-тай оношилж болдог.

– Хүн болон нохой – нүдний хараанаас тайлбар хайдаг цорын ганц амьтад юм. Гэхдээ нохой хүнтэй харьцаж байхдаа л тайлбар хайдаг ажээ.

– Эмэгтэйчүүдийн 2% нь маш ховор генетикийн өөрчлөлттэй байдаг бөгөөд энэ нь нэмэлт нүдний торлог бүрхэвч юм. Ийм эмэгтэйчүүд 100 сая гаруй өнгийг ялган харж чадна.

– Жонни Деппийн зүүн нүд нь сохор, харин баруун нүд нь ойрын хараа муу.

– Канадын нэгэн сиамын ихрүүд нэг харааны товгортой байсан тул бие биеийнхээ санаа бодлыг сонсож, нүдээрээ бие биенээ харж чаддаг байсан байна.

– Хүний нүд хөдөлгөөнт зүйлийн араас үргэлжилсэн хөдөлгөөн хийж чадна.

– Сансрын нисгэгчид таталцлын хүчнээс болж сансарт уйлж чадахгүй. Нулимс нь жижиг бөмбөлөг болж нүдэнд ордог.

– Далайн дээрэмчид усан онгоцны тавцан дээрх болон тавцнаас гаднах зүйлийг харахад нүдээ дасгах гэж өрөөсөн нүдээ боодог байжээ. Нэг нүд нь гэрэлд илүү харж, нөгөө нь сүүмгэр гэрэлд сайн хардаг байв.

– Хүний нүдэнд “хүнд” өнгө гэж байдаг байна, үүнийг “боломжгүй өнгө” хэмээдэг ажээ.

– Тодорхой нэг өнгө нь цорын ганц гэрлийн спектр учраас бид хардаг, энэ нь бидний нүд үүссэн усан бүрхүүлийг нэвтэрч байгаа хэрэг юм. Илүү том спектр олж харах өөрчлөлт дэлхий дээр бий болоогүй байна.

– Нүд 550 сая гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн. Хамгийн энгийн нүд бол нэг эст амьтны фоторецепторын эд эс байжээ.

– Афаки өвчнөөр өвчилсөн хүмүүст болор бүрхүүл нь байдаггүй учраас гэрлийн спектрийг хэт ягаан туяагаар хүлээж авдаг.

– Зөгийн нүд үстэй – энэ нь салхины зүг чигийг тодорхойлж, нислэгийн хурдыг тохируулахдаа ашигладаг байна.

– Аполлон сансрын хөлгийн нисгэгч нар нүдээ анихад гэрлийн зураас, гэрлийн дэлбэрэлт харагдаж байсан гэжээ. Үүний шалтгааныг дараа нь тайлжээ, учир нь сансрын радиацийн улмаас нүдний торлог бүрхэвч гэмтсэн байжээ.

– Бид нүдээрээ биш тархиараа “хардаг”. Бүрзийсэн, чанаргүй харж байгаа нь нүдний өвчин буюу дүрс хүлээн авах тоног төхөөрөмж эвдрэлтэй гэж ойлгож болно. Хүлээж авсан чанар муутай мэдээллээ тархинд дамжуулж байгаа хэрэг юм.

– Цагаан, цэнхэр нүдтэй муурын 65-85 % нь дүлий байдаг.

25
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. internet jail

    2015/10/06 at 21:54

    internet eer mungu oloh arga http://jobelite.blog.gogo.mn/read/entry551607

  2. Зочин

    2015/10/08 at 22:53

    Жонни депп ямар хамаа байнаа хаха

  3. Зочин

    2015/10/10 at 17:22

    Сэтгэгдэл * энэ эх сурвалж нь хаанаас авсан бэ зарим нь шал худлаа мэдээлэл байх юм

  4. Зочин

    2015/10/10 at 20:42

    ongor hunii nud n tgul10/1 n gardag ym bna daa xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *